Ц.Туваан: Шивээхүрэн-Сэхээ, Хангимандал, Бичигт, Зүүн хатавчийн төмөр замыг холбох ажил шат дараатайгаар хэрэгжинэ

2025-03-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газар өнөөдөр /03.17/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.  Энэ төсөлтэй холбогдуулан Засгийн газрын сайд нар мэдээлэл хийлээ.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан: -Засгийн газраас Гашуунсухайт- Ганцмод боомтын хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-ын даргад өнөөдөр өргөн барилаа.  Та бүхэн мэдэж байгаа, олон жил гацсан төмөр замын хил холболт,  нүүрсний худалдаа, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар  хоорондын хэлэлцээрээр шийдвэрлэхээр арга замыг сонгож, хэлэлцээрийг байгуулсан.  Харбинд хоёр улсын Ерөнхий сайд хэлэлцээрт гарын үсэг зурснаар баталгаажсан.

Олон улсын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулдаг хуультай.  Энэ бол хоёр улсын хооронд хийгдэж байгаа томоохон хэлэлцээр. Дотроо гурван төрлийн дагалдах компани хоорондын гэрээ явна.  Нэгдүгээрт, төмөр замын хил холболтын асуудал,  хоёрт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ, гуравт уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх.

УИХ -аар өмнө нь энэхүү хэлэлцээрийг батлуулахад баримтлах үндсэн чиглэлийг батлуулсан. УИХ-аар батлагдсан үндсэн чиглэлийн хүрээнд хэлэлцээрийг байгуулж чадсан. АНУ- ын баримталж байгаа бодлого буюу Трамп тарифын нөлөөнөөс болж, олон улсын худалдаан дээр нэлээд асуудал үүсч байгаа. Гангийн хэрэгцээ буурч, нүүрсний үнэ унаж байгаа цаг үед энэхүү хэлэлцээрийн ач холбогдол илүү оршино гэж үзэж байгаа. Тухайлбал, өмнө борлуулж байсан нүүрсэн дээр нэмэлтээр 5 сая тонн нүүрс борлуулна. Үүний үр дүнд 400 орчим сая ам.долларыг нүүрсний борлуулалтаас нэмж төвлөрүүлэх боломж бүрдэж байгаа.

Мөн 1955 оны хоёр улсын төмөр замын хил холболтоос хойш 70 жилийн дараа хийгдэж байгаа хоёр дахь хил холболтын төмөр зам. Гашуунсухайт -Ганцмиод боомтоо төмөр замаар холбосны дараа Шивээ хүрэн-Сэхээ, Хангимандал, Бичигт, Зүүн хатавч, баруун зүүн коридороор төмөр замыг холбох гэсэн асуудлууд маш хурдтайгаар шат дараатайгаар хэрэгжинэ гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17