Д.Амарбаясгалан: Мега төслүүд хэрэгжих эрх зүйн үндсийг бүрдүүлж хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж ажиллана

5 цаг 39 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр /03.17/ 10.00 цагт нээлээ.

Хаврын ээлжит чуулганы нээлтэд Ерөнхий сайд, Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүд, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын төлөөлөл, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, мөн олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцож байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хаврын чуулганы нээж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт ард иргэд ээ, эрхэм хүндэт Ерөнхий сайд аа, УИХ-ын эрхэм гишүүд, зочид оо. Монгол түмэн өнтэй өвлийг давж, урин хавартай золгосон энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд иргэд сонгогчидтой уулзах, ажлын хэсэг хэлэлцүүлэг зохион байгуулах, туршлага судлах зэрэг олон ажил өрнөлөө. Төлөөлөл өргөжиж 126 гишүүнтэй болсон парламентын энэ танхимд гишүүд та бүхнээр дамжин, иргэдийн дуу хоолой илүү өргөн хүрээнд тогтмол сонсогдож байгаасай гэж хүсэж байна.Албан өрөөний цонохоор асуудлыг харж шийдэх, бодит нөхцлийг таньж мэдэх, шийдэл олохын ялгаа их. Мөн олон түмний нэр баривч цөөн хэдэн хүний хүсэл далд шургалсан цахим сүлжээгээр Монголын өнөөдрийн амьдрал хөгжил хэмжигдэх учиргүй.УИХ-ын гишүүд завсарлагын хугацаанд иргэд байгууллагуудтай нүүр тулан уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, асуудлын гүн рүү орж, санаа оноогоо хуваалцсан нь хууль тогтоомжийн төслүүдэд хэлэлцүүлэг, ажил хэрэгч бүтээлч өрнөхөд нөлөөлөх нь гарцаагүй. УИХ-ын намрын чуулганы завсарлагааны хугацанд миний бие хангай, баруун, зүүн, говь, төвийн бүсэд ажиллаж, хуульчид, малчид хоршоологчид, бизнес эрхлэгчид, ахлах ангийн сурагчид зэрэг 25 мянга гаруй иргэдтэй уулзлаа.Иргэд биднээс бүрэн эрхийн хүрээ хязгаар боломжоос хальж давсан зүйл хүсэхээс илүү парламент нь парламент шиг ажиллахыг хэлж сануулж байна.Иргэдээ ажил орлоготой байлгах, үр хүүхдээ орчин нөхцөл хангагдсан сургууль цэцэрлэгт хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээ ойр байх, зам харгуй дэд бүтцийг хөгжүүлэх гээд наад захын амин чухал зүйлсийг хөндөн үгээ дайж байна.Энэ бол та бидий баталж буй хуулиуд иргэдийн амьдралын чанарыг ахиулахад чиглэх ёстой гэсэн үг юм. Бидэнд хэлэлцэн шийдэх ёстой асуудал их байна. Нэгдүгээрт, мега төслүүд хэрэгжих эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж ажиллах нь зүйтэй.Геополитик эдийн засгийн харилцааны эгзэгтэй энэ цаг үед УИХ төрийн эрх барих дээд байгууллагын хувьд төрийн бодлогын тогтвортой байдал, тууштай хэрэгжилтийн зарчмыг баримталж үндэсний эв нэгдэл, гадаад бодлогын тогтвортой байдал, институци хоорондын үйл ажиллагаа уялдаа холбоог дэмжиж, төрийн үйл ажиллагааны салаа мөчир бүрд зөв хандлагыг харуулах шаардлагатай байна.УИХ-ын энэ бүрэлдэхүүн баталсан анхны чухал шийдвэрүүдийн нэг бол Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөр. Засгийн газар юунд төвлөрч, ямар үр дүнд зорьж, яаж ажиллахыг батлаад ердөө зургаан сар болж байна. Улстөружилт, намчирхал, талцал хуваагдал гэхээс илүү шинэ тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй парламент улс орны хөгжлийг хурдасгах шийдвэр гаргах нь түүхэн үүрэг байна. Парламент хоорондын найрсаг хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр гадаад улсын төрийн удирдлага, Элчин сайд нартай хийсэн уулзалтаар Монгол Улсын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт тогтвортой, урт хугацаанд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Тиймээс алсын замд дөрөө нийлэх хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхэд илүү хариуцлагатай цаг үе ирснийг тэмдэглэн хэлье" хэмээлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Фото: Хаврын чуулган нээлтээ хийлээ

Фото: Хаврын чуулган нээлтээ хийлээ

54 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна

2 цаг 46 мин
Ц.Туваан: Шивээхүрэн-Сэхээ, Хангимандал, Бичигт, Зүүн хатавчийн төмөр замыг холбох ажил шат дараатайгаар хэрэгжинэ

Ц.Туваан: Шивээхүрэн-Сэхээ, Хангимандал, Бичигт, Зүүн хатавчийн төмөр замыг холбох ажил шат дараатайгаар хэрэгжинэ

3 цаг 5 мин
Нам, эсвэл, бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ

Нам, эсвэл, бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ

3 цаг 18 мин
“Гахай жилтнээ харш, бар, бич жилтнээ бага харшийн засалтай”

“Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн засал номоо хийлгэх сүсэгтэн олны хөлд “Гандантэгчэнлин” хийд дарагдсаар байна.

10 цаг 45 мин
Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?

Монголын улс төр нь бизнестэйгээ хутгалдчихсан. Улстөрчид нь бизнесмэнүүдийн хүчээр га

10 цаг 45 мин
Абайн институт байгуулах боломжтой орны нэг нь Монгол гэв

Казахстаны удирдагч Касым-Жомарт Токаев гуравдугаар сарын 14-нд тус улсын Үндэсний хурал

23 цаг 57 мин