Элчин сайд Н.Оюундарь итгэмжлэх жуух бичгээ барив

2025-03-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Наваан-Юндэнгийн Оюундарь Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч А.Дудад 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Н.Оюундарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Анджей Дудад уламжилж, Монгол Улсын төрийн тэргүүний удахгүй болох төрийн айлчлал амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэл төгс байгааг илэрхийлэв. 

Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ жил тохиож байгаа ч манай хоёр орны харилцаа зөвхөн дипломат харилцаа тогтоосон жилээр хязгаарлагдахгүй олон зуун жилийн өмнөөс эхтэйг дурдав. 

 Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уул уурхай, палеонтологи болон бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар талууд санал солилцлоо.

 Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.  

 Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Элчин сайд Н.Оюундарийг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж амжилт хүсээд ижил төстэй түүхэн замналтай, нийтлэг үнэт зүйлстэй Польш, Монголын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, бүх талын дэмжлэгийг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв гэж Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Эх сурвалж: polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

20 цаг 5 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

20 цаг 12 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

20 цаг 50 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

22 цаг 7 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

22 цаг 14 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин