
К.АНУ
Гринландын тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмждэг сөрөг хүчний Ардчилсан нам 29.9 хувийн саналаар парламентын сонгуульд ялалт байгууллаа. Энэ тухай албан ёсны мэдээллээс иш татан Ройтерс агентлаг мэдээлэв.
Хоёрдугаар байрт арлын тусгаар тогтнолыг дэмждэг төв үзэлтэй Налерак нам (Milestone) 24.1% санал авчээ. Гуравдугаар байрт өмнө нь парламентад 12 мандаттай байсан “Инуит Атакатигийт” нам оржээ.
Гуравдугаар сарын 11-ний мягмар гарагт гринландчууд парламентын сонгуульд саналаа өгөхөөр тус арал дахь цорын ганц санал авах байр болох биеийн тамирын зааландаа ирж, урт дараалал үүсгэн идэвхтэй оролцжээ.
Эх сурвалж: polit.mn