Товчоод хүний оролцоогүй төлбөр хурааж эхэллээ

2025-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ЖАВХЛАН

Авто зам ашигласны төлбөр авах цэг \ТАЦ\ буюу бидний нэрлэж заншснаар товчоодыг цахимжуулах ажил шинэ шатанд гарч Монгол Улсад анх удаа хүний оролцоогүй ТАЦ ажиллаж эхэлжээ. Тодруулбал хуучнаар 22-ын товчоо буюу баруун турууны төлбөр авах цэг хүний оролцоогүй болж, зориулалтын карказ байгууламж дээр суурилуулсан камер, RF reader-ийн тусламжтайгаар тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчид нэхэмжлэх хүргүүлж эхлээд байна. Зам тээврийн хөгжлийн төв уг байгууламжийг 2024 онд барьж байгуулан, шаардлагатай туршилт тохируулгыг хийсний эцэст өнгөрөгч хоёрдугаар сард албан ёсоор ашиглалтанд оруулсан байна. Сар шиний амралтын өдрүүдэд Улаанбаатар хотоос 189 мянган тээврийн хэрэгсэл гарснаас баруун турууны ТАЦ-ээр 57 мянга нь нэвтэрчээ. 

Цаашид товчоод тойрсон түгжрэл арилахын зэрэгцээ, жолооч тээвэрчид саадгүй зорчих таатай нөхцлийг бүрдүүлсэн энэхүү шийдэл нь шинээр баригдах ТАЦ-үүдэд өргөн ашиглагдах юм байна. 

Харин цахим ТАЦ-ээр саадгүй нэвтэрсэн жолооч нарт E-Mongolia аппликешнээр нэхэмжлэх хүргэгдэх ба E-zam.mn сайтаар төлбөрөө төлөх боломжтой. Мөн бусад сувгуудаар нэмэлт шимтгэлтэйгээр төлбөр төлөх нь нээлттэй ба E-баримт аппликешны хялбар бүртгэл хэсэгт тээврийн хэрэгслээ бүртгүүлснээр улирал бүр олгогддог НӨАТ-ын буцаан олголтоос авто зам ашигласны төлбөрийг суутгах зэрэг өргөн боломж байгааг зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллэв.

иргэн
картандаа мөнгө хийж цэнэглээд салхины шилний дотор талд байрлуулчихвал товчоонд байгаа мэдрэгч түүнийг нь уншаад зохих төлбөрийг нь суутгаад авчихдаг байвал (солонгост байдаг шиг) амар биш үү, мөн авто замын дүрэм зөрчвөл ингээд суутгачихаад ямар зөрчил гаргасныг нь жолоочийн гар утас руу зурагтай нь илгээдэг болбол сайн л даа. Мөн хурд хязгаарласан зам дээр хурд хэмжих камер ойртож байгааг сануулсан замын тэмдэг байрлуулбал жолооч нар хурдаа багасгана шүү, тэхгүй бол торгох гэсэн зориулалттайгаар хурд хэмжигч ба камер байрлуулсан болно.
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17