Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг Гандантэгчэнлин хийдэд заллаа

2025-03-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Т.САЙХАН

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн хаврын билэгт өдрүүдийн нэгэн болох шинийн 8-ны өдөр Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо.

ИХ ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙН ЗОХИОМЖ, БЭЛГЭДЭЛТ УТГА

  • Монгол зураг, буддын шүтээн урлалын уламжлалт аргыг хослуулан бүтээсэн.
  • Эзэн хаан найман луу, галбинга шувуу, зээ бад, соёмбо зэрэг уламжлалт бэлгэдэлт тэмдгүүдээр чимсэн, эрдэнэ бадраасан луут сэнтийд сүр хүчтэйгээр заларсан.
  • Орой дээрээ ганц эвэртэй лууг дүрсэлсэн нь нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн үеийн археологийн олдвор дээрх ганц эвэртээс санаа авч Хүннү төрийг бэлгэдсэн бөгөөд “тэнгэрт нэг нар, газарт нэг хаан” гэх бэлгэдэлт утгатай.
  • Хааны зүүн гар талд Бурхан багшийн сургаал “Гурван аймаг сав ном”-ыг төлөөлүүлж судрууд залсан. Дээд талын судар нь буддын дандарын охь Сандуйнжүд, удаах нь судрын охь Жадамба, сүүлийнх нь Бодь сэтгэлийн сургаалын охь Додьгалсан  судруудыг тус тус залсан.
  • Судруудыг ийнхүү залахдаа  8 болон 4-өөр ороож баринтигласан нь Бурхан багшийн сургаалийн  84 000 номын цогцыг бэлгэдсэн.
  • Хааны хөргийг Тайваны Үндэсний ордон музейд хадгалагдаж байгаа эш хөргөөс үндэслэн бүтээхдээ луут эрдэнийн сэнтийд, бие лагшин тэгш, хөлөө бат жийж, мутраа тэгш агуулсан байдлаар дүрсэлсэн нь итгэл төгс, тууштай, төр төвшин, суурь бат, гуйвашгүй  байх утгыг илэрхийлсэн.
  • Хааныг цагаан дээл, хуяг, иж бүрэн өмсгөл асааснаар бүтээсэн нь цагаан сэтгэл, эхийн сүү шиг ариун байдал, ашид амар амгалан, дутуугүй дүүрэн, төвшин сайхан байхыг бэлгэдсэн.
  • Хөрөгт Төрийн долоон эрдэнийг залсан нь:
  • Их Эзэн Богд Чингис хааны хөрөг нь шүтээн хөрөг тул Эзэн хааны баруун дээд талд Бурхан багшийн сургааль тасралтгүй байхын бэлгэдэл Хүрд эрдэнэ, зүүн талд нь юу санасан есөн хүслийг хангагч Чандмань эрдэнэ, Хааны өлмийд нь эхийн хайрыг тэгш хүртэхийн бэлгэдэл Хатан эрдэнэ, төрийн бат үндэс Түшмэл эрдэнэ, шударга сайны бэлгэдэл Баатар жанжин эрдэнэ, их хүчний бэлгэдэл Заан эрдэнэ, унасан эзнээ хүссэн газарт нь саадгүй хүргэгч Морин эрдэнийг тус тус оршоолоо.
  • Хөрөгт дүрсэлсэн Морин эрдэнэ нь Монгол хурдан морины 64 шинжийг шингээсэн онцлогтой.
  • Баатар жанжин эрдэнэ нь Чингис хааны зандан бүрээг үлээлгэж, ард түмнийг сэрээж байгааг бэлгэдсэн.
  • Заан эрдэнийг Богд хааны бор заанаар дүрсэлсэн ба заан нь Хаан болон түүний албатуудыг нэгэн өдөрт гурван мянган ертөнцийг агшин зуур гурав тойрон зөөх мянган зааны хүч чадлыг илтгэх ба хааны даасныг дарахыг бэлгэдсэн.
  • Хааны хөө хуягт 108, 108-аар нийт 216 таван нүдэн хээг дүрсэлсэн нь элбэг хангалуун байхыг бэлгэдсэн.
  • Онги тамга – Хааны онги тамгыг тамганы хайрцаг дээр дүрсэлсэн.
  • Тугийн суурь – Чулуун арслан, яст мэлхийг хүч, бат бэхийг бэлгэдэн дүрсэлсэн ба Их хааны баруун, зүүн талд найман лус эрхшээсэн байдлаар дүрсэлсэн ажээ.
  • Хааны тэргүүнд эрдэм мэдлэг, гэгээрэхүйн бэлгэдэл бадамлянхуа цэцгийн сууринд Хүннү төрийн бэлгэ тэмдгийг монгол төр өнө мөнхөд оршихыг бэлгэдэн заллаа.
  • Хөргийн тэргүүнд монгол түмний оройн дээд шүтээн, хүч төгөлдрийн илэрхийлэл Очирваань шүтээнийг залжээ.
  • Түүний дор Дарамдалай гүүшийн “Монголын түүх” зохиолд өгүүлсэнчлэн Чингис хааныг хаан орд суусан даруйд Хан хурмаст тэргүүтэй тэнгэрс номын авшиг хүртээснийг бэлгэдэн тэнгэрсийг ялалтын тэмдэг дуаз, бат хамгаалахын тэмдэг шүхрийг эрхшээснээр дүрсэлжээ.
  • Их эзэн Богд Чингис хааны суудлын орой дээр Чингис хааны алтан ургийн хүн, монголын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Соёмбо үсгийг тэргүүг анхны эхээр нь залсан нь Чингис хааны үр удам, байгуулсан төр, монгол төрийн ой санамжийг бэлгэдсэн болно.
  • 2025 оны гуравдугаар сарын 5-ны морин цагт Эзэн Богд Чингис хааны хөргийг бүтээн дүүргэв Гандантэгчэнлин хийд гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17