Мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ

2025-03-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Мөнгөний бодлогын хорооны 2025 оны нэгдүгээр улирлын ээлжит хурлын шийдвэрийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /03.07/ мэдээлэл хийлээ.  Тэрээр "Монголбанкны Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 6, 7-нд хуралдаж, бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэх, хэрэглээний зээлийн өр орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувиар шинэчлэн тогтоох, тэтгэврийн зээл зохицуулалтыг хийх шийдвэрийг гаргалаа. Ийм шийдвэр гаргахад дараах хүчин зүйл нөлөөллөө. АНУ -аас хэрэгжүүлж байгаа бодлого нь олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэд цаашид сөрөг нөлөө үзүүлэхээр байна. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж, гангийн эрэлт сайнгүй байгаа нь нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурах шалтгаан болж байна гэж харж байна. Инфляц сүүлийн саруудад нэмэгдэж, 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай гарсан.

Үүнд цахилгааны үнийн өсөлт, түүний дам нөлөө болон өрхийн цалин орлогын өсөлтийг дагаад үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өндөр өссөн нь голлох нөлөө үзүүлсэн. Нийтийн тээврийн үнэ хоёрдугаар сард өсч, эрэлтийн болон зардлын шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс нэмэгдсэнийг харгалзан Монголбанк инфляцынхаа төсөөллийг өмнөхөөсөө нэмэгдүүллээ. 

Цаашлаад шинээр хэрэгжих томоохон төслийн бүтээн байгуулалтыг гадаадын эх үүсвэрээр санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дотоодын эх үүсвэрээр санхүүжүүлэх орон зай байхгүй гэдгийг мөн дурдъя. Урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 2024 онд 4.9 хувьтай буюу бидний хүлээлтээс доогуур гарсан. Эдийн засгийн өсөлт удаашрахад алт, газрын тосны олборлолт багассан, малын зүй бус хорогдол нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбар хурдтай агшсан, боловсруулах салбарын үйлдвэрлэл саарсан зэрэг нь голлох нөлөө үзүүлсэн. Өсөлтийн хурд ийнхүү саарсан ч 2025 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 7-8 хувьд хэвээр хадгалахаар төв банк шийдсэн. Тухайлбал, Оюутолгойн нөлөөгөөр уул уурхайн үйлдвэрлэл идэвхжих, хөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, шинэ төслийн бүтээн байгуулалт эхэлж, барилга, худалдаа, тээврийн салбарын өсөлтийг дэмжихээр байгаа. Цаашлаад төслийн бүтээн байгуулалтууд 2025-2027 оны туршид үргэлжлэх бөгөөд төслийн хэрэгжилтийн явц, гадаад эрэлт зэрэг нь эдгээр дунд хугацааны жилүүдийн өсөлтөд нөлөөлөх тооцоо судалгаа хийгдсэн.

Зээлжих зэрэглэл сайжирч, гадаад зах зээл дээрх хүү буурч байгаа нь валютын орох урсгалыг дэмжих хэдий ч нүүрсний үнийн бууралт томоохон эрсдэл дагуулах шинжтэй байна.

Цаашид том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөн хэрхэн үргэлжлэх, БНХАУ -ын эдийн засгийн нөхцөл байдал болон эрдэс бүтээгдэхүүний үнээс гадаад эрэлт ихээхэн хамаарна. Гадаад худалдааны нөхцөл муудаж байгаа нь Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүд эхлэх хугацаатай давхцаж байгаа зүйл ажиглагдаж байна. Иймд эдгээр том төслүүдийг хэдий хугацаанд хэрхэн санхүүжүүлэх нь төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцийн  цаашдын төлөвт чухал нөлөөтэй байх болно.

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн орлогын өсөлтийг даган хэрэглээний зээлийн өсөлт өндөр төвшинд хадгалагдаж байна.Тэтгэврийн зээл сүүлийн жилүүдэд хурдтай өсөж, тэтгэврийн зээлийн өр орлогын харьцаа 84 хувьд хүрсэн нь зээлдэгчдийн хувьд санхүүгийн ачаалал өндөр байгааг харуулж байна.

Иймээс гадаад дотоод орчны нөхцөл байдал, инфяийн цаашдын төлөвийг харгалзан Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17