Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэлээ

2025-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Төрийн ордонд “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэтгэлийн ёслолд оролцон ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Тэрээр хэлсэн үгэндээ, ижийгээ шүтэж, эмэгтэйчүүдээ хүндэтгэх олон зууны түүхтэй монголчууд энэ өдрийг охид, эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах бодлогын хэрэгжилтийг дүгнэн цэгнэж, эхчүүд, эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлдэг бүх нийтийн баярын өдөр болгон тэмдэглэж байгааг хэллээ.

Төрөөс хүн амаа өсгөх бодлогыг тууштай хэрэгжүүлэхдээ олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдээ алдаршуулан, Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одон олгож ирсэн. Энэ жилээс одонт ээжүүдэд олгодог мөнгөн урамшууллын хэмжээг хоёр дахин нэмснийг тэмдэглэлээ.

Ээжүүд үр хүүхдээ өсгөж, эрдэм номтой, ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй, эх оронч иргэн болгон төлөвшүүлэхэд сэтгэл зүрх, хайр халамжаа бүрэн зориулж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.

Ээжүүд, эмэгтэйчүүдийн өргөө гэр инээд баяслаар цалгиж, үр хүүхдүүд нь дүүрэн жаргалтай, төвшин амьдралтай, өнөр бүлээрээ энх тунх, үе удмаараа өнөр өтгөн байхын ерөөлийг өргөн дэвшүүллээ.

“Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслолд 21 аймаг, нийслэлийн төлөөлөл болсон 1,000 ээж оролцлоо. Хүндэтгэлийн ёслолыг Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран 19 дэх  жилдээ зохион байгууллаа.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17