“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөхөөр тохирчээ

2025-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёрдугаар сарын 28-аас гуравдугаар сарын 5-ны хооронд Япон улсад айлчлал хийсэн. Тус айлчлалаар хэд хэдэн зээлийн хэлэлцээр болон буцалтгүй тусламжийн нот бичигт гарын үсэг зурсан байна. Тухайлбал, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл” болон “Агаарын бохирдол хэмжих төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зуржээ. Эдгээр төслүүдийн хүрээнд Япон Улсаас манай улсад 270 сая иений үнийн дүн бүхий ус зайлуулах шугам, хоолойг цэвэрлэх, үзлэг хийх ажлыг сайжруулах тоног төхөөрөмж, 275 сая иений үнийн дүн бүхий агаарын бохирдлын хэмжилт хийх станцууд, зуух болон боловсруулсан нүүрс, коксын ялгаруулалтын хийг хянах хэмжилтийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм байна.

Мөн Япон Улсын Засгийн газраас манай улсад Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээний иений хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээхээр шийдвэрлэжээ.

Түүнчлэн манай хоёр улсын найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр талууд ярилцсан байна. ЖАЙКА-гийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх бөгөөд ЖАЙКА-гийн төлөөлөл манай улсад ирж судалгаа хийх аж. Одоогоор хэдий хэмжээний ямар хугацаатай зээл авч, онгоцны буудлын хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлэх талаар мэдээлэл байхгүй байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17