Б.Мөнгөнтуул арван өрөг ганц ч хожигдолгүй тоглож гуравдугаар байрт эрэмбэлэгдлээ

2025-02-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Дэлхийн хамгийн өндөр рейтингтэй эмэгтэй шатарчид цугласан шатрын Гран-прид олон улсын мастер, гавьяат тамирчин, Б.Мөнгөнтуул арван өрөг ганц ч хожигдолгүй тоглож тэргүүн байрыг булаалдав. Тодруулбал, тус тэмцээнийг 5.5 оноотой гурван шатарчин өндөрлүүлсэн бөгөөд Монгол Улсын тамирчин Б.Мөнгөнтуул гуравдугаар байрт эрэмбэлэгджээ.

Оросын Александра Горячкина, Энэтхэгийн Хампи Конеру, Монголын Б.Мөнгөнтуул нар гурвуулаа 5.5 оноотойгоор 1-3 дугаар байрыг эзэлжээ. Тэд Гран-пригийн оноо болон шагналын мөнгийг эн тэнцүү хуваан авсан гэнэ. Н.Мөнгөнтуулын тухайд 30 Elo оноо, Гран-пригийн 106.67 оноо, шагналын 13,833 еврог хүртсэн аж.

Хайнаа хагалах тоглолт тэргүүлэгчдийн хооронд болсон ч Б.Мөнгөнтуул болон Александра Горячкина нарын тоглолт тэнцээгээр өндөрлөжээ. Хэрэв Б.Мөнгөнтуул энэхүү тоглолтод ялж, түрүүлсэн бол Их мастерын болзол хангах байсан юм. Одоогоор тэрбээр олон улсын мастер цолтой байгаа билээ.

Шатрын эмэгтэйчүүдийн 2024-2025 оны цуврал Гран-при тэмцээн /2024.10.30/ Казахстан улсын Шымкент хотод албан ёсоор эхэлсэн. Нийт зургаан цуврал тэмцээний үр дүнгээр Гран-при тэмцээний цомын эзнийг тодруулсан ба нэг тамирчин гуравт нь оролцох эрхтэй байсан юм.

Монгол Улсаас олон улсын мастер, гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнгөнтуул өрсөлдсөн ба тэрбээр өмнө нь 2009-2010, 2011-2012 оны цуврал тэмцээнүүдэд оролцож зургаа болон наймдугаар байрт шалгарч байсан туршлагатай тамирчин юм. Энэ жил Б.Мөнгөнтуул FIDE Grand Swiss тэмцээнд дөрөвдүгээр байр эзлэн энэ жилийн Гран-прид оролцох эрхээ авсан байдаг.

Тус тэмцээнд өмнө нь 2012-2013 оны цувралд Их мастер, гавьяат тамирчин Т.Батчимэг өрсөлдөж тавдугаар байр эзэлж байжээ.

Эх сурвалж:www.polit.mn

мундаг охин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17