УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ дахь айлчлалын эргэн тойронд

2025-02-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ. Түүнийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Санхүү, эдийн засийн хорооны гишүүн Хоу Юунжы, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд нар угтан авчээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өчигдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороон дарга Жао Лөжитэй албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, УИХ дахь Парламентын найрамдлын бүлгийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

БНХАУ-ын төрийн эрх барих дээд байгууллага нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал юм. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь бүх муж, шууд харьяа хот, өөртөө засах орон, засаг захиргааны онцгой бүс болон Хятадын ардын чөлөөлөх армиас таван жилийн хугацаатай сонгогдсон төлөөлөгчдөөс бүрддэг. Төлөөлөгчдийн тоо 3000 хүртэл байх бөгөөд тухайн сонгуулийн хугацааны хяналтын тоог Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо баталдаг байна.

Айлчлалын хүрээнд мөн өчигдөр Хятадын хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэн, Бээжин “Шяоми” цахилгаан автомашины үйлдвэр, Жинхуйнун хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршооны үйл ажиллагаатай танилцжээ.

Улсын Их Хурлын даргын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь намын бүлэг, Байнгын хороодын дарга нар, УИХ-д суудалтай таван нам, эвслийн төлөөлөл бүхий УИХ-ын гишүүд, албаны бусад төлөөллүүд багтаж байна. 

Энэхүү айлчлал нь Монголын талаас парламентын даргын түвшинд 11 жилийн дараа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал бөгөөд  айлчлалын үеэр юу яригдах, ямар үр дүнтэй айлчлал болох нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.

 Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ урд хөршид айлчлаад ирсэн.  Айлчлалын үеэр “Ганц мод-Гашуунсухайт”-ын төмөр замын хил холболтын гэрээнд хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар гарын үсэг зурж баталгаажуулсан билээ.  Талууд бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурсан учраас одоо тус гэрээг манай УИХ соёрхон батлах ёстой. Хаврын ээлжит чуулган эхэлмэгц Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох гэрээг соёрхон батална.  Тэгэхээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урд хөрш дэх айлчлалын үеэр гэрээг соёрхон батлахтай холбоотой асуудал яригдаж магадгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 39 (7535)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17