Ж.Энхбаяр: Катар, Кувейт зэрэг улсаас нэг сая хонь худалдан авах захиалга ирсэн

2025-02-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн “Шинэлэг шийдэл” хөтөлбөрийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, тогтвортой байдлыг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой хэлэлцүүлэг өнөөдөр /01.17/ Дархан-Уул аймагт болж байна. Хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр оролцож, мал аж ахуй, газар тариаланг шинэ шатанд гаргах цаг болсныг онцлон тэмдэглэв. Тэрээр “Гадаад зах зээлд махаа гарахад бид хэрхэн өөрсдийгөө бэлдэх вэ” гэсэн асуултад хариулт өгөхдөө “МАА-н ЭЗЭН” төсөл чиглэж буйг дурдлаа. Сүргийн цөм бүтцийг зөв зохион байгуулснаар өндөр үр дүнд хүрэх боломжтой бөгөөд эрдэст тэжээл бага хэмжээгээр хэрэглэхэд ч хурганы мах төлөгнөөс илүү жин татаж буй үр дүнг танилцууллаа.

Түүнчлэн Зүүн өмнөд Ази, Арабын орнууд, Ойрхи Дорнодын зах зээлд мах нийлүүлж эхэлсэн бөгөөд Катар, Кувейт зэрэг улсаас нэг сая хонины захиалга ирсэн талаар дурдсан юм. Монгол Улс өндөр үнэ бүхий махны зах зээлд өрсөлдөх цаг болсон тул малын тэжээл, үржил селекцийн бодлогод реформ хийх цаг болсныг хэллээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17