“Тавантолгой түлш”-ийг хаагаад түлшийг нь хориглох ганцхан гарц үлджээ

2025-02-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Утааны сонсгол хоёр долоо хоногийн өмнө болсон. Яагаад ч юм маш чимээгүй болж өнгөрлөө. Яг тэр үеэр нь “…Сонсгол юу болж байна” гэж сонирхох хүн маруухан байв. Араас нь “…Сонсгол юу болсон бэ” гэх хүн ховор байх шиг байна.

Гэтэл утаанаас болоод эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд сүйрдгийг сонсголоор бараг нотоллоо.

ЭМЯ-ны Төрийн нарын бичгийн дарга Д.Очирбат “…2007-2024 оны хооронд нийт 11786 хүн ямар нэгэн байдлаар угаарын хийн хордлогод өртсөн тохиолдол бүртгэгдсэн. Эмнэлэгт нас барсан хүмүүсийн тоо 137, орон нутагт 21 хүн, хаяг нь тодорхойгүй таван хүн байна” гэсэн юм. Мөн Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Сувд “…Өнөөдрийн байдлаар 11 мянга орчим хүн угаарын хийн хордлогод өртөж, 103 хүн нас барсан гэсэн мэдээг ЭМЯ-наас өгсөн. Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндийн нөхцөл байдлын судалгааг дахин давтан хийх шаардлагагүй. Түүний оронд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй хатуу түлшний хэрэглээг даруй халаач” гэв. 

Утааг эсэргүүцэж төрөөс явуулсан арга хэмжээний санхүүгийн зөрчлүүд нь тоймгүй их юм. “…Үндэсний аудитын газраас “Тавантолгой түлш” ХХК-ийн санхүүгийн 2022, 2023 оны тайланд хязгаарлалттай дүгнэлт өгсөн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас "Тавантолгой түлш" ХХК-тай байгуулсан гурван гэрээгээр 88.1 тэрбум төгрөг шилжүүлсэн. Энэ нь гэмт хэргийн шинжтэй байсан” гэх фактууд гарч ирэв.

Ер нь бол, Монгол Улс 2008-2023 онд нийт 1.7 их наяд төгрөгийг зарцуулсан. Үүнд, 2008-2016 онд “Цэвэр агаар сан”-гаар 365.3 тэрбум төгрөгийг, 2017-2020 онд Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар 465.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ нь, “Тавантолгой түлш” ХХК, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Цэвэр агаар төслийн 2021-2023 оны аудитын тайлангаас баталгаажсан дүн бөгөөд нийтдээ 295.9 тэрбум төгрөгийн 147 алдаа зөрчил гаргасан нь тодорхой болжээ.

Ерөнхий аудитор Д.Загджав ч өнгөрсөн намар “…“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар тус компани 2.8 их наяд төгрөгийн авлагатай гарсан. Авлагын 38.4 хувийг “Тавантолгой түлш” ХХК-д 2019-2023 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт эзэлж байна.

“Тавантолгой түлш” ХХК 2019-2023 онуудад компанийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын зориулалтаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 1,214.9 тэрбум төгрөгийн 10 жил хүртэлх хугацаанд хуваан төлөх урт хугацаатай санхүүжилтийн 15 гэрээ байгуулж, 1,067.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Гэвч дээрх хугацаанд ашигтай ажиллаагүй, санхүүжилтийн эргэн төлөлтийг огт хийгээгүй байна. Аудитаар зарим арилжааны гэрээнүүдийн хэрэгжилтэд зөрчил илэрсэн. Эдгээрийг нийтийн албан тушаалтан гэрээ байгуулах, гүйцэтгэл баталгаажуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үндэслэлээр УЕПГ-т 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд нотлох баримтын хамт шилжүүлсэн” гэж байсан юм. Нэг үгээр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд утааны эсрэг авсан арга хэмжээ үр дүнд хүрсэнгүй, харин ч хор хохирол нь байж болох хил хязгаарыг даваад явчихжээ.

Хөдөөнөөс нүүрс ачиж авчраад хотоо тортогт нь булж түлш үйлдвэрлэх ухаан манайхаас өөр улсын төрийн ухаанд орохгүй л болов уу. Тэгээд тэр түлшинд ордог нэг ч үйлдвэрлэлийг өөрсдөө хийдэггүй. Мидлинг буюу түүхий эд нь л Монголын газар нутгаас олдсон нүүрснээс гарч байна. Харин барьцалдуулагч бол асуудалтай. Бүгд импортынх, бас шуудай нь ч импортынх байдаг. Тэр бүү хэл, зуухыг нь ч импортолно. Өөрөөр хэлбэл, мидлинг, барьцалдуулагч хоёрыг бөөрөнхий хэвэнд оруулж, шуудайлах, түүнийг түлэх зуухыг авчирч зарах гэж л ийм их үр ашиггүй зардал гаргаж иржээ. 

Хамгийн гол нь тэгж хийсэн түлш нь хотынхоо иргэдийг хөнөөгөөд байгаа нь маргашгүй үнэн болж хувирлаа. Гэсэн хэдий ч түлшний мидлинг, барьцалдуулагч хоёрын аль нь хордуулаад байгааг олж чадахгүй онигоо болж байна. Учир нь түлшний бүтцийг тодорхойлчих лаборатор ч байхгүй гээд бод доо.

Эндээс ганц л дүгнэлт гарч байна. “Тавантолгой түлш” хэмээх шахааны компанийг татан буулгаад, хийдэг шахмал түлшийг хориглох хэрэгтэй болжээ. Тэгээд утааг бууруулах, ингэхдээ хүний биед хор хохирол багатай өөр түлшээр орлуулах шаардлага нэгэнт үүсжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 31 (7527)

 

ямар ч шийдэл байхгүй
Л.Оюун-Эрдэнэ: Бид "Зоригтойгоор өөрчлөх үү, хувьсгал хийх үү" гэдэг хоёр сонголттой туллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл,  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийлээ.

3 цаг 29 мин
“Шинэ Хархорум” хотын ирээдүй 

Чингис хааны зарлигаар эхлүүлсэн эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах ажлыг Ерөнхийлөгч У.Хүр

3 цаг 29 мин
Р.Болд: Д.Трамп Жеймс Монрогийн бодлогоор эргэн ирж байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 29 мин
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн цагийг өглөөний 09:00 болгож сунгахаар болжээ

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн цагийг өглөөний 09:00 болгож сунгахаар болжээ

17 цаг 45 мин
О.Алтангэрэл: "MCS" группын ажилтныг баривчилсан асуудал манай ажлын хэсгийн үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй

О.Алтангэрэл: "MCS" группын ажилтныг баривчилсан асуудал манай ажлын хэсгийн үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй

17 цаг 47 мин
"1072 хувьцааны ногдол ашгийг улирал тутамд олгоно"

"1072 хувьцааны ногдол ашгийг улирал тутамд олгоно"

17 цаг 59 мин
Н.Учрал: 16 стратегийн орд, нэмэлтээр 50 орчим нөөц нь тогтоосон орд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно

Н.Учрал: 16 стратегийн орд, нэмэлтээр 50 орчим нөөц нь тогтоосон орд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно

18 цаг 10 мин
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар Д.Зоригтыг томилжээ

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар Д.Зоригтыг томиллоо

23 цаг 17 мин
“Ухаахудаг”-ийн хууль бус “Тагнуулын газар” илэрсэн гэв үү

Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн. Эхэндээ “...Улс төр

Өчигдөр 06 цаг 00 мин
Туулын эрэг дэх “түрээсийн байр”-наас улстөрчид, “нөлөөлөгч” нар нүүж байна

Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн.

Өчигдөр 06 цаг 00 мин