“Ерөнхийлөгчийн багын найзууд шийдвэр гаргах гол хүмүүс болсон”

2024-12-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёлын Цэргийн онц байдал зарласан гэнэтийн шийдвэр нь өөрийн улсын иргэдийг цочирдуулж, дэлхий нийтэд дуулиан тарьсан. Үүний улмаас Өмнөд Солонгосын Үндсэн ассамблей өнгөрсөн бямба гаригийн үдэш ерөнхийлөгч Юн Сок Ёлыг импичментээр огцруулах эсэхийг шийдэхээр болсон. Санал хураалт 2024 оны арванхоёрдугаар сарын 7-нд орон нутгийн цагаар 19:00-д товлогдоод байсан юм. Гэвч Юн Сок Ёлын харьяалагддаг Ард түмний хүч намыхан санал хураалтад оролцохоос татгалзаж хуралдааны танхимыг орхин гарсан юм. Үндэсний ассамблей Ард түмний хүч намынхныг хуралдаа орж саналаа өгөхийг гурван цаг орчим хүлээжээ. Ард түмний хүч намын Ким Еа Жи, Ким Санг Вук нарын хоёр гишүүн хуралдааны танхимд очжээ. Харин бусад нь очоогүй байна. Үндэсний ассамблейн дарга Ву Вон Шик “Цэргийн онц байдал зарласан ерөнхийлөгчийг огцруулах нь дан ганц намын бус Солонгосын түүх, ардчиллыг сэргээх асуудал юм. Эрх баригч намын гишүүдийг эргэн орж иртэл хүлээх болно. Санал хураалтад оролцохоос татгалзсан хууль тогтоогчдыг түүх, ард түмэн, дэлхий нийт юу гэж дүгнэх вэ. Тэд үүний хариуцлагыг үүрэх үү” гэж байв. Гэсэн ч импичментийг хэлэлцэх хугацаа дуусаж, цуцлагдсан юм.

Өөрөөр хэлбэл, Юн Сок Ёл намынхаа журмын нөхдийн хүчээр суудалдаа үлдэв. Гэхдээ дэлхийн томоохон хэвлэлүүд “Одоохондоо үлдэв” хэмээн мэдээлж байна. Учир нь хуулиар тогтоосон хугацааг дуусгаж албан тушаалдаа үлдсэн ч Өмнөд Солонгосын иргэдийн эсэргүүцэл намдахгүй төлөвтэй байгаа аж. Үндэсний ассамблейн гадна ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах иргэд жагсаж байгаа бол Гуанхуамүн төв талбай зэрэг газарт үүний эсрэг жагсаал үргэлжилж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Энэ нь үйл явлдал цаашид хэрхэн өрнөхийг тодорхойгүй болгож байгаа аж.

Үүнээс гадна дэлхийн зарим мэдээллийг агентлагууд “Цэргийн онц байдлын үеэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч өөрийн улс төрийн гол өрсөлдөгчийг “Улс орны эсрэг бүлэглэл” гэсн шалтгаанаар ахлах сургуулийнхаа доод ангийн дүү бөгөөд Сөрөг тагнуулын албаны дарга И Ён Хёнд баривчлах чиглэл өгсөн. Ерөнхийлөгч улстөрчдийг баривчлуулахын тулд хүчний байгууллагыг оролцуулсан тухай баттай нотолгоо баримтууд тодорхой боллоо” хэмээн мэдээлж байна. Мөн гадаадын болон тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Цэргийн онц байдал зарлах ажиллагааг гол зохион байгуулсан хүмүүсийг албан тушаалтай нь мэдээлжээ. Түүгээр, ерөнхийлөгч Юн Сок Ёлын өссөн газрын “Чунгам” ахлах сургуулийг төгссөн багын найзууд Өмнөд Солонгосын өнөөдрийн батлан хамгаалах, цэрэг дайны шийдвэр гаргах гол хүмүүс болсон талаар мэдээлж байна. “Чунгам” ахлах сургуулийг төгссөн Үндэсний батлан хамгаалахын сайд Ким Ён Хён, Зэвсэгт хүчний Сөрөх тагнуулын командлагч Ё Ё Хён, Сөүл хотыг хамгаалах албаны командлагч Ли Жин Ву, Тусгай ажиллагааны командлагч Квак Жонг Гын, Маш нууц ажиллагааны 777-ын командлагч Пак нарын таван хүнийг нэрлэж байна. Тэднийг дээрх үйл ажиллагааг гардан зохион байгуулсан. Мөн “Ерөнхийлөгчийг буруу мэдээллээр хангадаг” гэж буруутгах хандлага бас байна. Учир нь өнгөрсөн бямба гаригийн шөнө прокурорууд Үндэсний батлан хамгаалахын сайд Ким Ён Хёныг дайчлан баривчилжээ. Түүнийг дээр хэлсэнчлэн “Ерөнхийлөгчийн буруу мэдээллээр хангасан” бөгөөд “Эрх мэдлээ хэтрүүлсэн”, “Үндэсний ассамблейн ордон руу зэвсэглэсэн цэргүүдийг нэвтрүүлсэн” гэж буруутгаж буй бололтой. Эх сурвалжуудын мэдээллээр түүнд “Эх орноосоо урвасан” гэх хүнд ялтай зүй ангийг тулгаж байгаа аж. Үндэсний батлан хамгаалахын сайд Ким Ён Хён энэ сарын 4-нд Цэргийн онц байдал цуцлагдсаны дараа албан тушаалаас огцрох өргөдлөө өгч, олон нийтийг төөрөгдүүлж, бухимдуулж байгаадаа уучлалт хүссэн. Тэгэхдээ “Цэргийн дэглэмийн хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж хэлж байсан юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 237 (7481)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

5 цаг 11 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

5 цаг 18 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

5 цаг 56 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

7 цаг 12 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

7 цаг 19 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

12 цаг 3 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

12 цаг 3 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Өчигдөр 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Өчигдөр 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 10 цаг 34 мин