Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно

2024-11-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯР

 

АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах ажиллагаанд зэвсэгт хүчнийг дайчилна” хэмээн олон нийтийн сүлжээгээр мэдэгджээ.

Тэрээр өмнө нь “Үндэсний хэмжээнд Онцгой дэглэм зарлахаар төлөвлөж байгаа” гэж мэдэгдсэн юм.

Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр цагаачдыг албадан гаргах үүрэг бүхий Холбооны агентлаг болох ICE-ийн үйл ажиллагааг дэмжиж, Зэвсэгт хүчнийг дайчлахаа удаа дараа амласан юм.

Тэгвэл “Сонгуулийн дараа Дональд Трамп энэ амлалтаа хэрхэн биелүүлэх вэ” гэдэг асуулт нэлээд гарч байна. Улам нэмэгдсээр байгаа юм. Зарим тоймч “Дональд Трамп цагаачлалтай холбоотой хатуу бодлогоо хэрэгжүүлэхийн тулд үндэсний хэмжээнд Онцгой дэглэм тогтоож, Зэвсэгт хүчний дэмжлэгтэйгээр цагаачдыг гаргана” гэж бичиж байна. Үүнд тайлбар болгож тэрээр дээрх мэдэгдлийг хийжээ.

Сонгуулийн кампанит ажлын үеэр Дональд Трамп “Ерөнхийлөгчийн албан тушаалд очсон эхний өдрөө буюу 2025 оны нэгдүгээр сарын 20-ноос цагаачдыг албадан гаргах ажиллагааг эхлүүлнэ” гэж удаа дараа мэдэгдсэн. Үүнээс гадна, “Хууль бусаар амьдарч буй цагаачдын хүүхдүүдэд АНУ-ын иргэншил шууд олгодог Үндсэн хуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Үүнээс болж АНУ-д гэмт хэргийн тоо нэмэгдэж байна. Тийм учраас Мексикээс ирж буй хууль бус цагаачдын визний хураамжийг нэмэгдүүлж, хүүхдэд нь иргэншил олгохийг хориглох нь зүйтэй” хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байв.

Гэсэн хэдий ч ICE-ийн хүчин чадал энэ богино хугацаанд бичиг баримтгүй цагаачдыг хайж олох боломжгүйг эх сурвалжууд хэлж байна. Өөрөөр хэлбэл  ICE-ийн 20 мянга орчим ажилтантай, харин хайж олох ёстой бичиг баримтгүй цагаач нь сая саяар тоологдоно.

Мөн санхүүгийн томоохон зардал гарна. Гэхдээ санхүүгийн зардлыг шийднэ гэдгээ тэрээр саяхан хэвлэлээр мэдэгджээ.

Түүнчлэн Дональд Трамп цагаачлал, албадан гаргах бодлогыг удирдах, хэрэгжүүлэх гол албан тушаалд энэ тал дээр өөртэй нь ижил хатуу байр суурьтай эрхмүүдийг сонгож байна. Харин түүний баг энэ ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө нарийн тодорхой танилцуулаагүй байна.

Дональд Трампын өмнөх бүрэн эрхийн хугацаанд 1.5 сая орчим цагаачийг хилээс буцаах болон АНУ-аас албадан гаргах арга хэмжээг авчээ. Харин Жо Байдений үед буюу 2024 оны хоёрдугаар сарыг хүртэл 1.1 сая цагаач иргэдийг албадан гаргасан байдаг аж.

Ер нь бол цагаач иргэдийн асуудлаар Дональд Трамп, Жо Байден хоёрын бодлого тэс өөр. 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тус улсын Төрийн департаментаас “2021 онд 15 мянган цагаач авна” гэсэн мэдэгдлийг гаргаж байв. Улмаар энэ талаарх санамж бичигт ерөнхийлөгч Дональд Трамп тус гарын үсэг зурсан байдаг. Тус баримт бичигт “2021 оны турш АНУ-д 15 мянга хүртэл тооны цагаач хүлээн авна. Үүнийг хүмүүнлэгийн чиглэлээр, үндэсний сонирхолд нийцүүлэн хийнэ. Энэ дагуу Йемен, Сири, Сомали зэрэг орнуудаас дүрвэгч хүлээн авахгүй.” гэсэн байдаг.

Энэ нь АНУ-ын түүхэнд цагаачдын тоонд тогтоосон хамгийн доод хэмжээ болж байв. Тухайн үед Жо Байден “Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ тоог 125 мянга болгоно” хэмээн амлаж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. лХАГВА ГАРАГ. № 225 (7469)

 

ХЭҮК: Засгийн газар шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна

ХЭҮК: Засгийн газрыг шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна

3 мин
Гадаад бодлогын баримт бичгүүддээ гар хүрэх цаг болсон уу

Хурдацтай өөрчлөгдөж буй гадаад ертөнцөд Монгол Улс ямар бодлого баримтлах ёстой

7 цаг 14 мин
Зургаахан шүүгчийн “нууц” ба 600 шүүгчийн нэр хүнд

Монголын төрийн эрх мэдлийн гурван засаглал байдаг. Түүнд хууль тогтоох, гүй

7 цаг 14 мин
Х.Бат-Ялалт: Шударга шүүхтэй болохыг хүсэж, шаардаж байна

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж буй талаараа мэдээллээ.

22 цаг 28 мин
Ж.Энхбаяр: 200 мянган га талбайг эргэлтэд оруулж Атрын IV аяныг эхлүүлнэ

Ж.Энхбаяр: 200 мянган га талбайг эргэлтэд оруулж Атрын IV аяныг эхлүүлнэ

23 цаг 27 мин
С.Амарсайхан: Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг орон нутгийн ИТХ гаргахаар боллоо

С.Амарсайхан: Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг орон нутгийн ИТХ гаргахаар боллоо

23 цаг 28 мин
Л.Энх-Амгалан: Үндэсний баяраар олон хоног амардаг болох хуулийн төслийг өргөн барина

Л.Энх-Амгалан: Үндэсний баяраар олон хоног амардаг болох хуулийн төслийг өргөн барина

23 цаг 30 мин
Л.Энх-Амгалан: Цагаан сараар олон хоног амрахгүй

Л.Энх-Амгалан: Цагаан сараар олон хоног амрахгүй

23 цаг 31 мин
Боомтуудын өргөтгөл, шинэчлэлт бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тогтоолуудыг баталж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралда

23 цаг 52 мин
Датаг хугацаагүй болгохыг шаардлаа

Интернэт датаг хугацаагаар хязгаарлаж, хэрэглэгчийн ашиглаж дуусаагүй датаг хүчинг

23 цаг 54 мин