Б.Амгалан: Шүүхийн шийдвэрийн дагуу 233 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөөд байна

2024-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Б.Амгалан Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.  Тэрээр "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжиж, албадан дуудлага худалдаагаар борлуулагдаж буй хөрөнгийн талаар дараах хариултыг өгчээ. "Одоогоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжиж, долоон зээлийн 233 тэрбум төгрөг бүрэн төлөгдсөн бол 673 тэрбум төгрөгийн 17 зээлийг төлүүлэхээр  ажиллаж байна. Хуулийн дагуу тогтоосон үнэлгээний 50, 70 хувьтай тэнцэх үнийн дүнгээр албадан дуудлага худалдааг явуулж байгаа. Зарим хөрөнгийн хувьд хариуцагч талаас албадан дуудах үнэлгээнд маргаан гаргадаг бөгөөд шүүхээс тус маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд тухай бүрд бид Хөгжлийн банкны албан ёсны вэб сайт  бусад мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэж байна. Эдгээр хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээллийг ШШГЕГ-ын албан ёсны вэб сайт, цахим сувгуудаас авах боломжтой. Ойрын хугацаанд хоёр зээлдэгчийн нийт 30 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хуулийн дагуу 50 хувиар хямдруулсан үнээр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар болсон. Орхон аймагт байрлах жилд 50,000 тн хийн конденсат боловсруулах үйлдвэр газрын хамт, Дархан-Уул аймагт байрлах 1,980 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 324 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 3,963 м.кв талбай бүхий газрын хамт, Налайх дүүрэгт байрлах 25.94 гектар талбай бүхий шавартын орд, Чингэлтэй дүүрэгт байрлах 3,780 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 4,380 мкв газрын хамт, Налайх дүүрэгт байрлах 29,976 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах 50,000 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгийг дуудлагаар худалдах юм" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

ceo bolchoh sanaatai l bh da
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17