Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх болж байна

2024-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /11.07/ Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ.  Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээн аваагүй юм. 

Түүний өмгөөлөгч Ц.Хишигжаргал "Н.Өнөрцэцэг шүүх хуралдаа орох гээд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  ирсэн байна. Өлсгөлөн зарласнаас хойш 72 цаг боллоо. Тамирдсан, ядарсан байдалтай байна. Шүүгдэгч Н.Өнөрцэцэг болон өмгөөлөгч нар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавихгүй. Харин шүүх хуралдааныг хэсэгчлэн нээлттэй явуулах хүсэлтээ дахин гаргана" гэв.  Н.Өнөрцэцэг шүүх хурлыг нээлттэй явуулахаар хорих ангидаа өлсгөлөн зарласан бол түүний ар гэрийнхэн Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнөх талбайд суулт зарлаад байгаа юм.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар "Анхан шатны шүүх хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан. Тийм учраас давж заалдах шатны шүүх хурлын товыг хүлээж байсан. Тов гармагц холбогдох байгууллагууд хүсэлтээ өгсөн. Сэтгүүлчдийн  нэгдсэн эвлэл өчигдөр хариугаа авсан. 4-5 хэргийг нэгтгээд, Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хавтаст хэрэг болгочихоод, тэр хавтаст хэргээ бүхэлд нь маш нууц гэсэн тамга дарчихсан. Дундаас нь 1-2 хэргийг нь таслах ямар ч боломжгүй гэсэн хариу өгч байна. Ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан ч хэргийн оролцогч этгээд биш учир шүүх хуралд оролцуулах боломжгүй гэсэн хариу өгч байна. Одоо шүүхэд найдах л үлдлээ. Анхан шатны шүүх хурлын алдааг дараагийн шүүх засах байх гэж итгэж байсан. Өнөө өглөөний байдлаар үнэхээр айдастай байна. Хэзээ Нийслэлийн шүүх хаалгаа түгжиж, зам хааж, цагдаагаар бүсэлж, шүүх хурал хийж байсан юм. Өнөөдрийн бүх хурал цуцлагдаж, ганцхан Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг хийж байна. Гэхдээ шүүхэд итгэж байгаа. Анхан шатны шүүх рүү нь буцаана гэж итгэж байгаа" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17