Г.Тэмүүлэн “Үндэсний эвсэл”-д, Д.Энхтүвшин ХҮН намд элсэх үү?

2024-11-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

Энэ УИХ анхныхаа улсын төсвийг хэлэлцэж байна. Урьд урьдны УИХ-аас огт өөрөөр, ер нь бол жинхэнэ хэлэлцүүлэг өрнөв. Төсвийн шүүсийг ч чадлаараа шахах шиг болов. Түүний зэрэгцээ шинэ гишүүдийн зарим нь хэн нь хэн бэ гэдгээ ч таниулж амжив. Мэдээж, 126 гишүүнтэй, тэдний нэг хэсэг нь намуудын жагсаалтаар, нэлээд нь тойрогт нэр дэвшиж сонгогдсон болохоор байр суурийн зөрүү ч гарч байгаа харагдлаа. Жишээлбэл, тойрогтой гишүүд “Таван тэрбум”-ын эрх мэдэл авах гэж чамгүй чардайв. Харин жагсаалтын гишүүд, дээрээс нь тойргоос сонгогдсон шинэ гишүүд түүнийг нь дэмжихгүй, шүүмжлэлтэй хандаж байв. Нэг үгээр хэлбэл, парламентын ардчилал сая нэг цухалзаж эхлэв бололтой.

Үүний нэг илрэл болсон эрхэм гишүүдийн шилжилт хөдөлгөөн ч болох чимээ сураг дуулдаад явчихлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн энэ долоо хоногийн хурлын дараа хоёр ч гишүүн намаа солих шийдвэрийг гаргажээ. Уг нь МАН-ынхан бүлгийнхээ хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. УИХ-ын тухай хууль болон хуралдааны дэг, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль зэрэг бусад эрх зүйн актад нийцүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагааны дүрэм болон хуралдааны дэгийг шинэчилж баталжээ. Бүлгийнх нь шинэчилсэн дүрэмд “…Аливаа асуудалд олон ургалч үзлээр хандаж, гишүүдийн тэгш оролцоог хангах, мэргэжлийн байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудтай  хамтран ажиллах” зэргийг онцгойлон тусгасан байна. Мөн “…УИХ дахь МАН-ын бүлэг нь сахилга, хариуцлага, дэг журамтай, хөгжлийн төлөө, бодлогыг манлайлагч улс төрийн хүчин байх бөгөөд амласнаа хэрэгжүүлдэг, амжилтыг дэмжиж, алдааг засдаг, хариуцлага тооцож чаддаг намын бүлэг байх болно” гэж оруулжээ.

Тэгвэл үүний дараа УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нар УИХ-д суудалтай өөр намд элсэхээр болжээ. Тэд энэ шийдвэрийнхээ дараа ирэх оны төсөвтэй холбоотой хэвлэлийн хурал зарлаж байр сууриа илэрхийлжээ. Ер нь бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн тухайд “…Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа төсөв задардаггүй, тийм хуультай” гэдгийг хамгийн сайн мэднэ. Гэвч “Таван тэрбум”-аас нь эхлээд санал санаачилга нь дэмжлэг авалгүй, ерөнхийдөө үзэл санааны хувьд зөрчилдөж ийм шийдвэрт хүрчээ. Тэрээр “Үндэсний эвсэл”-д элсэхээр болжээ. Харин МҮХАҮТ-ын танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин ХҮН намд орох юм байна. Ингэхээр удахгүй УИХ дахь хүчнмй харьцаанд зохих өөрчлөлт орохоор болж байна. МАН хоёр суудлаар хорогдож, ХҮН нам, “Үндэсний эвсэл” тус бүр нэг суудлаар нэмэгдэх бололтой. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 215 (7459)

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

6 цаг 4 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

19 цаг 0 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

19 цаг 0 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

19 цаг 0 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Уржигдар 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Уржигдар 14 цаг 24 мин
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21,22-

Уржигдар 13 цаг 28 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

Уржигдар 13 цаг 19 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Уржигдар 06 цаг 00 мин