Д.Энхтүвшин: Төсвийн зардлыг бууруулах саналыг Засгийн газарт хүргүүлж байна

2024-11-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Б.Түвшин, Ж.Баярмаа нар 2025 оны төсвийн зардлыг бууруулах шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлэхээр болсон талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: -Сонгууль болоод дөрвөн сар болсон байна. Өнгөрсөн сонгуулиар МАН Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл бууруулна. ДНБ-ыд эзлэх Засгийн газрын гадаад өрийг 40-өөс доош хувьд тогтмол хадгалана гэсэн амлалт өгсөн бол АН Монгол Улсын нэгдсэн зарлагыг 20 хувиар бууруулна гэсэн. Харин ХҮН татварын таатай орчинг бүрдүүлж, төсвийн зардлыг бодитоор бууруулна гэх амлалтуудыг өгсөн. Монгол Улсын нийт төсвийг өнөөдөр ДНБ-д эзлэх 37.7 хувь байхаар оруулж ирсэн. Төсвийн хэмжээ нэмэгдэх нь хувийн хэвшилд дарамт болно. Зарлага дээр мөн  асар их үргүй зардал байна.

УИХ-ын гишүүн Б.Түвшин: -Улсын төсвийн бүтээмжийг нэмэгдүүлж, үр ашгийг өсгөх шаардлага хүргүүлж байна. 2024 онд Засгийн газрын урсгал зардал 22 их наяд байсан. гэтэл үүнийг энэ жил 26 их наяд болгож өсгөж оруулж ирсэн. Бид урсгал зардлаас үргүй хэсгийг нь хасах хэрэгтэй. Нөгөө талдаа татварын өндөр дарамтад байгаа бизнес эрхлэгч нарын боломжийг хааж үргүй зардал гаргаж байгаад шүүмжлэлиэй хандаж байна. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: -Зардлын өсөлт, төсвийн тэлэлт эдийн засагт сөргөөр нөлөөлөх гээд байна. Инфляц хоёр оронтой тоонд хүрэх бодит эрсдэл байна. Төгрөгийн ханшийг сулруулах эрсдэл байна. Гадаад вальютын нөөц багассан гэж байгаа. 2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэж, засвар оруулах шаардлагатай байна. Тэгж байж ирэх оны эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах боломж бүрдүүлмээр байгаа юм. Төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах боломж байна. 2025 оны төсвийн зарлагын хэмжээ 5.3 их наяд төгрөгөөр, Засгийн газрын өр зээл таван их наядаар нэмэгдэж, 40.5 их наяд, урсгал зардал 3.6 их наядаар нэмэгдэж, төсвийн алдагдал 1,9 их наяд төгрөгт хүрч байна. Том 14 мега төслийг бид дэмжиж байгаа. Гэхдээ энэ төслүүдээр халхавчилж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг үндэслэлгүй нэмж байгааг эсэргүүцэж байна. Үүнээс болж ард иргэдийн амьдралд нөлөө үзүүлнэ. Төгрөгийн ханш нэмэгдэж, долларын ханш өснө. Монгол Улсын дунд хугацааны эдийн засаг эрсдэлд орох болчихоод байна. Тиймээс Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Засгийн газар үүнд ажил хэрэгч хандаасай. Иргэдийн орлогыг хамгаалах акцыг эхлүүлж байгаа гэдгийг хэлмээр байна гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17