УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

2024-11-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралтай холбоотой асуудлаар өнөөдөр /11.01/ мэдээлэл хийлээ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал арванхоёрдугаар сарын 7-ны өдөр товлогдсон. Тиймээс УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу иргэн хүний хувиар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газарт  шүүх хуралд ажиглагчаар суух хүсэлт гаргаж байгаа юм байна. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: -Монгол Улсын Үндсэн хуульд хэргийг ил таслан шийдэх, шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод байна гэж заасны дагуу миний бие сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлтээ ийнхүү өгч байна. Шүүх хуралд ажиглагчаар оролцох боломжоор хангаж өгөхийг хүсч байна. Миний хувьд Н.Өнөрцэцэгийг сулла, шүүх хэлмэгдүүлж байна гэсэнгүй. Н.Өнөрцэцэгийн хэргийн хувьд нууцын зэрэглэлтэй хэрэг байгаа. Тиймээс үүнтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд танилцдаг. Тэгэхээр шаардлагатай бол нууцын баталгаанд гарын үсэг зурахад бэлэн. Өнөөдрийг хүртэл шүүх засаглалд итгэж ирсэн. Гэтэл одоогийн нөхцөлд шүүх засаглалд жаахан эргэлзэж байна.

Учир нь нууцад хамаарсан аливаа материалыг хадгалах үүрэгтэй этгээд алдсан. Гэтэл тэр хүн нь бас хариуцлага хүлээх ёстой байтал олж авсан хүн нь шоронд орчихсон. Харин дамжуулсан иргэн нь эрүүгийн хариуцлага хүлээхгүй гадуур явж байгаа. Мэдээлэл олж авсан, дамжуулсан хоёр хоёул хариуцлага хүлээх ёстой. Тиймээс ажиглагчаар суумаар байна. Би сэтгүүлч Н.Өнөрцэцэгт шүүмжлэлтэй хандах зүйл бий. Гэхдээ ажил мэргэжлийн хувьд арай хэтэрч байна гэж үзээд шүүж байгаа юм биш биз  дээ гэж хардаж байна. Тиймээс шүүх хурлын үйл явцтай танилцмаар байна. Xэвлэлийн эрx чөлөө гэдэг нь зөвxөн xэвлэл, мэдээллийн байгууллагын асуудал биш. Олон нийтийн мэдэx эрx, Монголын ардчиллын асуудал юм гэдгийг хэлэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Dd
Huselt gargachihaad "sanal hurguuljee"gej bui herhen oilgoh ve?
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17