Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

2024-11-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 2025 оны төсвийн төсөлд оруулах зарчмын зөрүүтэй саналуудын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "2025 оны төсвийн төсөл нь иргэд сонгогчдын улс төрийн намуудад итгэх итгэл, тэдгээрийн засаглалд итгэх итгэлийг алсруулж байна. 

Нэгдүгээрт, МАН-ын хувьд төсвийн зарлагыг ДНБ-ий 25 хувь хүртэл буулгана гэж заасан байгаа. АН төсвийн зардлыг 20 хувиар буулгана гэсэн байгаа юм. ХҮН нам төсөв буулгах тогтвортой бодлого явуулна гэсэн. Тэгэхээр Засгийг хамтран эрх барьж байгаа намуудын хувьд ийм амлалтуудыг өгсөн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн өмнө ялангуяа МАН-ын хувьд бусад намуудаасаа илүү төрийг жижиг, хувийн хэвшлийг дэмжих нь гэсэн итгэл үнэмшил байсан. Тэр утгаараа мөрийн хөтөлбөр дээр нь үндэслэж, нэр дэвших саналыг нь хүлээж авсан. Гэтэл анхны жилийн төсвийг хэлэлцэж байна. Энэ төсөв 2023 оны төсөвтэй харьцуулахад 60 хувь нэмэгдэж байна. ДНБ-ий 37.7 хувь болгох төсөл оруулж ирж байна. Тэгэхээр энэ миний хувьд бүлэг залилангийн нэг хэсэг ч юм шиг. Төсвийн зардлаа буулгахгүй байгаа нь маш харамсалтай дүр зураг харагдаж байна. Ер нь бол амьдралаас их тасарсан байна. ААН, иргэдийн хувьд цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн дунд л явж байна. Гэтэл төсвийн урсгал зардлыг 10 их наядаар нэмнэ гэж байна. Тэр хэмжээгээр 2023 онтой харьцуулахад татварын орлогыг 10 их наядаар нэмнэ гэж байна. Өөрөөр хэлбэл, ААН, татвар төлөгчдийн орлогыг 50 хувь нэмэгдүүлнэ гэсэн тооцоолол хийсэн байна. Энэ ачааллууд ААН, иргэд дээр ирнэ. Дээр нь эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг ойлгохгүй байна. НӨАТ-ын өр 2024 оны зургадугаар сарын байдлаар 540 тэрбум болсон байгаа. Үүнийг ковидын өмнөхтэй харьцуулахад 3.6 дахин нэмэгдсэн. Мөн татварын алданги, хүү, торгуультай холбоотой ААН дээр ирж байгаа дарамт 2020 онтой харьцуулахад 3.5 дахин нэмэгдсэн. Ингэснээр 70 их наядын торгуулийн төлбөрүүд тавигдсан байна.

Нийгмийн даатгалаа буулгаач гэхэд боломжгүй, хэцүү байна гэдэг мөртлөө зардал нэмэхэд бол ямар ч хяналт алга байна. Энэ талаар үргэлжлүүлж хатуу байр сууриа илэрхийлнэ. Хэрвээ төсвийн талаар амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол УИХ-д би хий дэмий байх шаардлагагүй гэж бодож байгаа.

Төсвийг ядаж 2023 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлтэйгээ буюу 30.5 их наяд гэж тооцож байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, 5.3 их наядаар төсвийг бууруулах санал оруулж ирэхгүй бол энэ төслийг дэмжих боломжгүй гэж бодож байгаа. Нийгмийн даатгалаа буулгаач гэхэд боломжгүй, хэцүү байна гэдэг мөртлөө зардал нэмэхэд бол ямар ч хяналт алга байна. Энэ талаар үргэлжлүүлэн хатуу байр сууриа илэрхийлнэ. Хэрвээ төсвийн талаар амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол УИХ-д би хий дэмий байх шаардлагагүй гэж бодож байгаа. Төсөв гэдэг шанага маш их цоорхой байна. Энэ цоорхойгоо нөхөхгүй байж шанагаа томруулна гэдэг асуудалтай. Эхний ээлжид цоорхойг багасгах ёстой гэж бодож байгаа. Нийгмийн даатгал, НӨАТ, хүний нөөцийн асуудал нь эдийн засгийн байдал хүнд байгаатай холбоотой. Нэгдүгээрт, зээл олдохгүй учраас татварын мөнгөөр эргэлтийн хөрөнгө хийж байна. Энгийн бизнес эрхлэгчдийн хувьд эдийн засгийн нөхцөл сайн биш байгаа болохоор ажилтнууддаа өндөр цалин өгч чадахгүй байна. Өндөр цалин өгч чадахгүй болохоор хүн олдохгүй байна.

Ирэх жил 14 мега төсөл гээд гоё юмнууд ярьж байна. Гэхдээ миний харснаар энэ дотор 6 төсөл нь бүтээгдэхүүн үйлчилгээ, үйлдвэрлэх байгаа.Тэгэхээр хувийн хэвшлийн хийхгүй байгаа зүйлсийг төрийн өмчийн компаниуд хийж, хүмүүст үйлчилнэ гэнэ. Энэ нь буцаад баялаг нэмдэг биш нэрдэг төслүүд байна гэнэ. Жижиг эрх ашгуудын төлөө том эрх ашгаа алаад байна. Төсөв данхайгаад байгаа нь жижиг дунд үйлдвэрлэгчдийн зүрх зоригийг мохоож байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

5 цаг 39 мин
Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас

5 цаг 39 мин
Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна.

5 цаг 39 мин
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

18 цаг 49 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

20 цаг 14 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

20 цаг 46 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

21 цаг 9 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

22 цаг 24 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

Өчигдөр 10 цаг 46 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

Өчигдөр 06 цаг 00 мин