Н.Номтойбаяр: Цөмийн энергийн тухай хуулийн төслийг дэмжиж байна

2024-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ.  Тэрээр "УИХ-аар Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Үндэсний эвслээс тус хуулийн төслийг хэлэлцэх нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ хуулийг хэрэгжүүлснээр Францын талтай уран олборлох чиглэлд хамтран ажиллахад анхаарах хэд хэдэн асуудал бий.  Одоогоос 15 жилийн өмнө Оюутолгойн гэрээг үзэглэж байсан. Энэ гэрээтэй холбоотой улс төрийн асуудал одоог хүртэл үргэлжилж байна. Олон улсын гэрээ хэлэлцээрт Монгол Улсын язгуур эрхийг хамгаалах нь маш чухал. Харилцан эдийн засгийн хамтын ажиллагаа байх нь дамжиггүй юм.

Мөн 126 гишүүн анхны төсвөө хэлэлцэж байна. Шинэ парламент иргэдийнхээ итгэлийг авахын тулд ажиллах ёстой. Үүний эхлэл нь улсын төсөв. Төсөвт уламжлал болсон байдлаар хандах юм бол улс орон элгээрээ хэвтэнэ. Өнгөрсөн жил улсын төсвийн зарлага 20 их наяд байсан бол ирэх жил 30 их наяд болжээ. Гэтэл орлогод баталгаа байхгүй. Түүхий нүүрсний зах зээлээс орлогоо тооцсон байна. Нүүрсний үнэ унаж байгаа. Гэтэл манай улс төсвөө маш өөдрөгөөр төсөөлж байна. Орлого зарлагын зөрүү гарахаар инфляц өдөөгддөг. Хэмнэх боломжтой маш олон зардлыг хэмнэсэнгүй. Түүнчлэн боловсон хүчний бодлого төлөвлөмөөр байна" гэсэн юм. 

 

Эх сурвалж:www.polit.mn

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17