Казахстан Улсын тухай сонирхолтой баримтууд

2024-10-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд Зөвлөлтийн Бүгд найрамдах улсуудаас хамгийн сүүлд тусгаар тогтнолоо зарлаж, 1997 онд нийслэлээ Астанад шилжүүлсэн. 1991 оноос дэлхийн Казах үндэстнүүдийг язгуурын нутагтаа ирэхийг уриалан, тусгай бодлого явуулсны үр дүнд Казахстаны хүн амын 70 хувийг казах үндэстнүүд бүрдүүлэх болсон. Казах үндэстэн нь Түрэг, Монгол болон Энэтхэг-Перс угсааны олон овог аймгийн хойчсын бүрдэл. Их, Дунд, Бага орд буюу Улы, Орта, Киши гэсэн гурван хэсгээс бүрэлдсэн. Казахууд хожмын удам угсаагаараа Төре угсааныхан буюу Чингис хааны удмынхан, Хожа-гийнхан буюу Арабуудын удам, Теленгитүүд буюу Ойрдын удам, Сунакууд буюу эртний Сайрам угсаатан гэж хуваагдах нь бий. Казахуудын түүхэнд нэгдмэл төрт улс байсан нь бараг үгүй. Түрэгийн хаант улс, Уйгарын хаант улс, Монголын эзэнт гүрэн, Ойрадын харьяанд багтаж байгаад хожим нь Оросын хэсэг болсон. Казахстаны зүүн өмнөд хэсэгт Керей омгийн Жанибек хааны удирдлагаар Казахын хаант улс байгуулагдаж байсан гэж үздэг. 16-р зууны сүүлч, 17-р зууны эхэн үеэс Орост эзлэгдсэн. Оросууд хасаг цэргээс ялгахын тулд Казахуудыг Киргиз гэдэг байснаас улбаалан 1920 онд “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Киргиз Улс” гэж байгуулсан ч 1925 онд “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Казах Улс” болгон Киргизээс салгажээ. 1936 онд автономит эрхийг нь авч “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казах Улс” болгосон.

 

Төв Азид оршдог, нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд есдүгээрт ордог, 2,724,900 хавтгай дөрвөлжин км газар нутагтай.

Хил: Нийт урт /хуурай/ 13392.6 км, ОХУ-тай 7591.0 км, БНХАУ-тай 1782.8 км, Киргизтэй-1241.6 км, Узбекистантай-2351.4 км, Туркменистантай-425.8 км тус тус хиллэдэг.  Далайд гарцгүй орон.

 

Хүн амын тоо: 20.1 сая (2024 оны 4 дүгээр сар, ҮСХ-ны мэдээгээр)

Үүнээс казах үндэстэн: 70.4 хувь, орос 15.5 хувь, узбек 3.2 хувь, украин-1.5 хувь, уйгар, татар, герман, белорус, азербайжан, турк, солонгос, чечен үлдсэн хувийг тус тус эзэлдэг. Казахстан Улсад 120 орчим үндэстэн, ястан амьдарч байна.

Хүн амын дундаж өсөлт 1.3 хувь байна.

Дундаж наслалт: 2021 оны байдлаар эрэгтэйчүүд 66,3, эмэгтэйчүүд 74 нас.

Эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа 48:52

Төрийн хэл-казах, албан ёсны хэл-орос. Казахстаны Ерөнхийлөгч асан Н.Назарбаевын санаачилгаар казах хэлний үсгийг кириллээс латин үсэгт шилжүүлэх үйл явц идэвхтэй өрнөсөн хэдий ч сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орсон.

 

Хүн амын 97 хувь нь шүтлэгтэй, 70,19 хувь нь лалын /суннит/, 26,17 хувь нь христийн, 0,09 хувь нь буддын шашинтай байна.

Ерөнхийлөгчийн зарлигаар 2016 онд Шашны болон иргэний нийгмийн асуудлыг эрхэлсэн яам байгуулагдаад удалгүй татан буугдсан бөгөөд одоо Соёл, мэдээллийн яамны шашны асуудал эрхэлсэн хороо шашны асуудал хариуцан ажилладаг.

Астана хот, 1.4 сая хүн амтай (энэ оны 5 дугаар сарын байдлаар)

 

Засаг захиргааны нэгж: Казахстанд нийтдээ 14 муж, 170 район,  89 жижиг хот, 29 суурин, 6293 тосгон байдаг.

Казахстан Улс Ерөнхийлөгчийн засаглалтай (1995 оны Үндсэн хууль). Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байсныг 2022.09.16-нд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр долоон жил болгосон билээ.

 

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

17 цаг 19 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

17 цаг 26 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

18 цаг 4 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

19 цаг 20 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

19 цаг 27 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин