Р.Эрдэнэбүрэн: Хуучин машинуудыг “шахах” зоригтой алхмуудыг хийнэ

2024-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

Түгжрэлийн сайд буюу "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн түгжрэлийг бууруулах чиглэлд богино болон дунд хугацаанд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар байр сууриа илэрхийллээ.  Тэрээр “Түгжрэл үүсгэж байгаа шалтгаануудын нэг бол шаардлага хангаагүй замууд байдаг. Би нийслэлийнхнийг зориг гаргаад эрчимтэй зам засварын ажил хийж байгааг дэмжиж байгаа. Түгжрэлийг бууруулахын тулд аливаа ажил, төслийг маш сайн судалгаатай эхлүүлэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож байна. Гуравдугаарт, бүх зүйлээ тохироод, ялангуяа шийдвэр гаргах шатанд, нэгдсэн ойлголтод хүрснийхээ дараа аливаа асуудлыг зарлаж байя гэж бодож байна. Тийм учраас одоо чимээгүй байгаа юм шиг харагдаад байгаа байх. Манай үндэсний хороо, мэргэжлийн хүмүүс маань маш сайн ажиллаж байгаа. Бид саяхан Хятадын томоохон компанитай очиж уулзаад ирлээ. Энэ хүрээнд түгжрэлийг бууруулахын тулд 2-3 төслийг яаралтай хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Ойрын хугацаанд 10 орчим дөрвөн замын уулзварыг хоёр түвшний болгоё гэсэн яриа хэлэлцээрүүд хийгдээд явж байна. Хоёрдугаарт, зөвхөн автобус биш өөр нийтийн тээврүүдийг нэвтрүүлэхээр зорьж байгаа. Ер нь 2028 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган доллар хүргэнэ гэж зорилт тавьж байна. Иймд бид аль болох буруу талдаа рультэй хуучин машинаасаа салах, зөв талдаа рультэй шинэ машинууд руу шилжих шахалтууд хийж эхэлнэ гэж бодож байгаа. Тухайлбал, буруу талдаа рультэй машинуудын импортын татварыг нэмэгдүүлэх эсвэл хуучин машинуудыг импортоор оруулж ирэхийг хориглох зоригтой алхам хийх хэрэгтэй байна.  Одоо Улаанбаатарт 800 мянган машин байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 204 (7448)

Санаа зовнигч
Зам барьж мөнгө үрэх нь арга биш ээ, машинтай болгон нь тус тусдаа замтай болохыг нэхнэ. Зохион байгуулалтаар, зардлаар түгжирлээ шийдэж болно, түгжирэхгүйгээр замаараа явдаг ухамсар, сахилгад л машин барьдаг бүх хүнийг сургачих. Эхлээд хот дотор явсан км тутамд нь замын хураамж ав, дэмий сэлгүүцэж өдөр өнгөрөөдөг хүмүүс эрс цөөрнө, сарын хураамжаа төлөхгүй бол машиныг нь барьцаанд хураа. Хураамжаа төлөхгүй 3 сар болбол албадан сургалтад суулга, сургалтын дараа дахин давтвал машиныг нь хотын гудамжаар явах эрхгүй улсын дугаартай болгочих. Хөдөө орон нутаг, гадаадаас ирсэн машин хотод явах хоногийн тоог зорилго, зориулалтаас нь хамаарч тогтоо. 15 хоногоос илүүгүй болго, түүнээс дээш хэрэглэх бол хотын зам ашиглалтын төлбөр авдаг бол. Энэ мэтчилэн өчнөөн арга бий. Хэрэглэ.
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин