Тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхт өдрийн мэнд хүргэе

2024-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр” буландаа 1945 оны аравдугаар сарын 20-нд манай улсад өрнөсөн томоохон үйл явдлыг онцолж байна.     

Монгол Улс, Монголын ард түмэн тусгаар тогтнолын төлөө санал асуулга явуулж, тулах тугтай, тахих сүлдтэй болсон түүхэн чухал өдөр 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тохиож байв. Тодруулбал, 79 жилийн тэртээх энэ өдөр эв санаа, зүрх зориг нэг сонгуулийн насны 487.409 монгол хүн саналаа өгч тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрч, дэмжиж буйгаа илэрхийлсэн нь өнөөдрийн бидний бахархах түүх болон үлджээ.  Энэ түүхэн санал асуулга бол зөвхөн Монголын төдийгүй XX зууны дэлхийн улс төрийн түүхэнд тохиолдсон анхны тусгаар тогтнолын төлөөх санал асуулга байсан гэдгийг эрдэмтэн судлаачид ярьдаг билээ.  Хожим манай улсад явагдсан энэхүү санал асуулгын хэлбэрээр Алжир, Канад, Испани зэрэг орнууд өөрийн тусгаар тогтнолоо бататгаж авсан билээ.1945 оны аравдугаар сарын 20-нд улс орон даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалтыг 06:00-23:00 цагийн хооронд явуулсан байдаг. Санал асуулгыг нийт 4251 хэсэгт явуулсан бөгөөд нэрсийн жагсаалтад 494074 хүн бүртгэгсэнээс 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь саналаа өгсөн байна. Харин үлдсэн улс нь буюу 6791 хүн замд явж байсан, өвчтэй зэрэг шалтгааны улмаас санал хураалтад оролцож чадаагүй хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Санал хураалтад оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн билээ.

Санал хураалтад зориулан зурагт хуудас хэвлэн гаргаж байсан бөгөөд зурагт хуудасны бичвэрт “Би Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харъяат мөн. Хүн болж төрсний минь дээд зэргийн эрхэм эрмэлзэл бол өөрийн эх орны тусгаар тогтнолын төлөө амь ба санаа сэтгэлээ зориулахад хэзээ ч бэлхэн байхад оршино. Би өөрийн харъяат эх орны тусгаар тогтнолын төлөө батлана” гэсэн байдаг.

Тусгаар тогтнолоо баталгаажуулсан өвөг дээдсээрээ бахархах өдрийн мэндийг хүргэе.

Эх сурвалж:www.polit.mn

98,6 хувь гэдэг өндөр үзүүлэлт манай өвөг дээдэс алсын ухаантай байсаны нэг гэрчлэх баримт юм, Тусгаар тогтнол гэдэг хамгийн чухал үнэт зүйл гэдэгийг үргэлж санаж байх ёстой, 1945,10,20 үнэхээр чухал өдөр, Зууны мэдээд баярлалаа,
Орос, Америкийн тагнуулын байгууллагууд хамтын ажиллагаагаа сэргээв

ОХУ-ын Гадаад тагнуулын албаны  дарга Сергей Нарышкин,  АНУ-ын Тагнуул

2 цаг 43 мин
Тоон мэдээ: Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарь

Тоон мэдээ: Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарь

2 цаг 45 мин
Гринландын сонгуульд сөрөг хүчин 29.9 хувийн санал авч ялалт байгууллаа

Гринландын тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжд

2 цаг 46 мин
И.Маск Саудын Араб дахь АНУ-Украины яриа хэлэлцээг амжилттай болсон гэв

Америкийн бизнесмэн, тэрбумтан Илон Маск АНУ, Украины төлөөлөгчдийн

2 цаг 47 мин
Зам, тээврийн салбарт 40 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

Монгол Улсад авто тээвэр болон нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Зам, т

2 цаг 48 мин
Гүржийн Ерөнхийлөгч асан М.Саакашвилид хорих ял оноожээ

Гүржийн Тбилиси хотын шүүх Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвилиг төсвийн хөрөнгө ша

2 цаг 49 мин
Шуурхай ажлын хэсэг Баян-Овоо суманд ажиллаж байна

Шадар сайд С.Амарсайхны тушаалаар байгуулагдсан УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхү

5 цаг 20 мин
ЦЕГ: Зургаан хүн нас барж, хоёр хүүхэд гэмтсэн ослыг шалгаж байна

ЦЕГ: Зургаан хүн нас барж, хоёр хүүхэд гэмтсэн ослыг шалгаж байна

6 цаг 37 мин
Намаа хариуцаж буй “намуухан” генсекүүд

УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа гурван нам засагт хамтарсан.

13 цаг 9 мин
Америкт гарсан манай сайн эрс ачигдаад ирэх үү

Сүүлийн үед өглөө бүрийг Трампын нэг шинэ шийдвэртэй угтдаг боллоо.

13 цаг 9 мин