Хог гэж андууран музейн үзүүлэнг хаяжээ

2024-10-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

О.ЭНХЖИН

 

Францын уран бүтээлч Александр Лаветийн “Бидний хамтдаа өнгөрүүлсэн сайхан мөчүүд” гэх нэртэй бүтээлийг Голландын музейн ажилтан энгийн шар айрагны лааз гэж бодон хогийн саванд хийсэн байжээ. Эхлээд харвал яалт ч үгүй энгийн лааз шиг харагдах болов ч ойртоод харвал яг үнэндээ бүх бичиг, дүрсийг нь гараар нямбайлан будаж зурсан эд юмсанж. Тэгвэл тус бүтээлийг олон цаг зарцуулж бүтээсэн гэдгээ Александр Лаветийн тайлбарласан байна. Үүнийг нь мэдэлгүй шинээр ажилд орсон засварчин нь хогийн сав руу чулуудсан байжээ. Энэ талаар музейн үзүүлэн хариуцагч Элиза ван ден Берг “Цайны цагаараа гараад орж ирэхэд нэг үзүүлэн маань алга болчихсон байсан. Булан тохойгүй хайж, хяналтын камер шүүж байж устгалд оруулахаас нь өмнө олж авсан” хэмээн хэлсэн байна.

Баруун Нидерландын Лиссе дэх LAM музейн төлөөлөгч Фрукже Баддинг “AFP” агентлагт ярилцлага өгөхдөө “Бид музейд орж ирсэн зочдодоо зориулж үзүүлэнгүүдээ санаанд оромгүй байдлаар тааз шалнаас эхлээд хаа сайгүй л байрлуулж шинэлэг байхыг эрхэмлэдэг. Магадгүй үүнээс нь болоод хог уу, үзүүлэн үү гэдгийг нь ялгаж чадаагүй байх. Бид уг ажилтнаа буруутгаж шийтгэхгүй ээ. Тэр ажлаа л хийж явсан. Үнэхээр л санамсаргүй явдал байлаа” гэжээ. 

Уг явдлаас сургамж авсан музейн ажилчид үзүүлэнгүүдээ замбараагүй тарааж байрлуулахаа больж дахин ийм явдал гарахаас сэргийлэхийн тулд сайтар төлөвлөдөг болсон байна. Энэхүү хөгтэй явдал галерей, музейн урлагийн бүтээлүүдэд анх удаа тохиолдсон үйл явдал биш юм. 2023 онд Сөүл дэх галерейн үзэсгэлэнд Италийн уран бүтээлч Маурицио Каттеланы ханан дээр тогтоосон гадил жимсний үзүүлэнг нэгэн эр “Өлсөөд байсан болохоороо идсэн” хэмээн тайлбарлаж байсан удаа бий. Мөн 2011 онд Германы нэгэн музейд 690 мянган фунт стерлингийн үнэ бүхий бүтээлийг “халтар” байсан тул цэвэрлэгч нь угааж арчин ямар ч үнэ цэнэгүй болгож байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 199 (7443)

 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

2 цаг 14 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

2 цаг 14 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

12 цаг 3 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

15 цаг 34 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

18 цаг 36 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

18 цаг 48 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

19 цаг 54 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

19 цаг 56 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин