Өвлийн дугуй сонгоход анхаарах таван алхам

2024-10-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БОЛОР

Монголчууд жилийн дөрвөн улиралдаа зохицож бэлтгэл базааж амьдардаг. Нэн ялангуяа өвлийн улирал дөхөж буй энэ цаг үед жолооч нар аюулгүй байдлыг хангах үүднээс машиныхаа тос масло болоод дугуйгаа сольж өвөлд бэлтгэдэг. Тиймээс “Өвөл айсуй энэ цаг дор эрхэм жолооч нар авто машиныхаа аюулгүй байдлыг хангаж өвлийн дугуйгаа сольж тавиарай” хэмээн уриалж байна.

Авто замд зорчиход аюулгүй байдалд эрсдэл тулгарах нь жолоочийг амархан ядрааж, бухимдуулдаг. Түүнчлэн осол гаргах, аюулд хүргэх нөхцөл болдогийг Германы эрдэмтэн Дитер Клебельсберг нотолжээ.

Ялангуяа хальтиргаатай нөхцөлд автомашины дугуй замтай барьцалдах хүч тав дахин багасдаг ажээ. Тиймээс хальтиргаатай хэсэгт болгоомжтой явахын зэрэгцээ гулгаанаас сэргийлэхийн тулд огцом тоормослох, жолооны хүрдийг огцом эргүүлэх үйлдэл хийж болохгүй. Энэ нь шарвах гол шалтгаан болдог. Хэрэв санамсар болгоомжгүй байдлаас үүдэн шарваж байгаа бол сандрах хэрэггүй, жолооны хүрдийг шарваж байгаа тал руу нь эргүүлээрэй хэмээн мэргэжилтнүүд, жолооны багш нар зөвлөж байна.

Тэгэхээр өвлийн хальтиргаа гулгаа эхлэхээс урьтаж машиныхаа дугуйг солих хэрэгтэй. Ингэснээр аваар осол гарах, гэмтэж бэртэх аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах болно. Тийм учраас авто машины дугуйгаа өвлийн дугуйгаар солиход ач холбогдол өгч, ямар чанартай, аль улсад үйлдвэрлэсэн гэдгээс нь шалтгаалж машиныхаа дугуйг сонгох хэрэгтэй байдаг ажээ.

Өвлийн дугуйг солиход дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:

1. Дугуй нь авто машины явалтыг зөөлрүүлэх, зорчигчдын тав тухтай байдлыг хангах, дугуйн замтай барьцах чадварыг дээшлүүлэх, автомашины тогтворжилтыг сайжруулах, туулах чадварыг нэмэгдүүлэх зэрэг үүрэгтэй. Дугуйг улиралд нь тохируулж цаг алдахгүй сольж хэвших хэрэгтэй.

2. Автомашины дугуйг "Winter Tires" (S) буюу өвлийн, "All Season" (M+S) буюу бүх улиралд явахад тохиромжтой, "Summer Tires" (М) буюу зуны улирлын гэсэн гурав ангилдаг. Тиймээс дугуйн дээрх тэмдэглэгээг сайтар анзаарах ёстой. Хамгийн чухал нь өвлийн улиралд зориулсан М+S буюу шавар болон цасны зориулалттай дугуйг сонгох хэрэгтэй.

3. M+S тэмдгээс гадна дугуйн дээр цасан ширхэгийн тэмдэглэгээ байвал энэ нь мөс болон цасан дээр явахад бэрхшээлгүй бөгөөд цэвэр өвлийн дугуй юм.

4. Мөн хөдөө их явдаг хүмүүс дугуйн гинж, хадаастай дугуйг авч явах нь эрсдэлээс урдчилан сэргийлэх ач холбогдолтой. Энэ гинж, хадаас нь их цастай, мөстэй замд дугуйн зүтгэх хүчийг сайжруулж цасыг хагалахад онцгой үүрэгтэй.
5. Дугуйг буруу ашиглах, дугуйн гүйлтийн нормыг их хэмжээгээр хэтрүүлэх, техник үйлчилгээ, засварыг цаг тухайд нь хийхгүй байх, жолоочийн ур чадвар муу зэргээс шалтгаалж дугуй хурдан элэгддэг ажээ.

Дашрамд дурдахад, авто машины дугуйг сонгохдоо дан ганц тэмдэглэгээг анхаарахаас гадна тухайн дугуйны резин зөөлөн эсэх нь мөстэй болон цастай замтай харьцах чадварт маш ихээр нөлөөлдөг гэдгийг санаарай. Учир нь дугуйны резин зөөлөн байх тусам халтирах магадлал бага байдаг тухай мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.

Өвөл ирлээ шүү, жолооч нараа!!! Та өвлийн дугуйгаа яаралтай сольж тавиад авто замын хөдөлгөөнд оролцоорой. Ингэснээр өөрийн болоод бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад оруулж буй таны нийгмийн хариуцлага гэдгийг сануулъя.

Эх сурвалж: www.polit.mn

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

2 цаг 12 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

2 цаг 12 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

12 цаг 0 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

15 цаг 32 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

18 цаг 33 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

18 цаг 46 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

19 цаг 52 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

19 цаг 53 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин