Төвийн бүс: Сэлэнгийн МАН-ын сонгуулийг Ж.Эрдэнэбат удирдаж байна

2024-10-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Төвийн бүс буюу Дархан, Сэлэнгэ, Төв аймагт өнгөрсөн парламентын сонгууль 10 мандаттай зохион байгуулагдаж, МАН ялалт байгуулсан.  АН-ын хувьд тухайн бүсээс парламентад гурван суудал авсан юм.   Тэгэхээр орон нутгийн сонгуулиар Төвийн бүсэд МАН илүүрхэх магадлалтай гэсэн үг.   Дархан, Сэлэнгэ, Төв аймагт орон нутгийн сонгуулийг хоёр гол намаас хэн хэн удирдаж байгаа тухай тоймлон хүргэе.

Сэлэнгэ аймгийн МАН-ын хороог Ж.Эрдэнэбат тэргүүлж байна.   Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байв.  Өнгөрсөн парламентын сонгуулиар тойрогтоо нэр дэвшихээр бэлдэж байсан ч намаасаа мандат авч чадаагүй.  Гэхдээ  аймгийн намын хорооны даргын ажлаа үргэлжлүүлэн явуулж, орон нутгийн сонгуульд багаа удирдан орж байгаа юм.

Сэлэнгийн АН-ыг Т.Анхбаяр удирдаж байна.  Тэрээр УИХ-ын сонгуулийн дараа буюу өнгөрсөн наймдугаар сарын 7-нд аймгийн намын даргаар томилогджээ. Өмнө нь хуулийн байгууллагад ажиллаж байсан бөгөөд улс төрд битүү морь хэмээгдэж байна.  Нам дотроо намын дарга Л.Гантөмөрийн дэмжлэгтэй гэж яригддаг нэгэн.

Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны даргаар Б.Азжаргал ажилладаг.  Тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Дарханы Засаг даргын ажлыг нэлээд дуулиан, шуугиантайхан хийсэн хүн.  Цар тахлын үеийн зохион байгуулалтаараа “од” болж байв.  Гэхдээ түүнээс хойш хэрхэн ажилласан нь тийм ч тодорхой биш. Ямартай ч Засаг дарга Б.Азжаргал тойргийн иргэдээрээ дүнгээ тавиулахаар багаа удирдан өрсөлдөж байна.

Дархан-Уул АН-ын даргаар Б.Баяраа томилогдон ажиллаж байна.  Тэрээр АН-ын ҮБХ-ны гишүүнээр 10 орчим жил ажилласан, туршлагатай гишүүдийн нэг.  Түүнийг Дарханы АН руу явуулсан нь ч учиртай.  Өнгөрсөн жилүүдэд Дарханд АН тийм ч сайн ажиллаагүй.  Харин Б.Баяраа очиж, АН-ын үйл ажиллагааг нэлээд эрчимжүүлсэн гэж үздэг юм билээ.

Төв аймгийн АН-ыг Л.Төмөрчөдөр удирдаж байна. Тэрээр өмнө нь Баянгол дүүргийн төлөөлөгч байсан.  Улмаар Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргаар ажилласан билээ. Л.Төмөрчөдөр Сэргэлэн сумын Засаг дарга байхдаа нутаг орондоо нэлээд ажил хийсэн гэдэг учраас түүний баг энэ удаагийн сонгуулиар нэлээд үр дүнтэй байна хэмээн тооцоолжээ.

Төв аймгийн МАН-ын хороог, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар удирддаг.  Тэрээр 2016 оноос Төв аймгийн Засаг даргын орлогчоор ажилласан.  Улмаар 2020 оноос Төв аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.  Өнгөрсөн парламентын сонгуулиар аймгийн МАН-ын хороо амжилттай ажиллаж чадаагүй.  Тус тойргоос АН-ын гурван гишүүн парламентад сонгогдсон билээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 196 (7440)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

3 цаг 45 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

5 цаг 24 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

9 цаг 44 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

9 цаг 48 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

9 цаг 57 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

10 цаг 2 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

10 цаг 14 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

10 цаг 16 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

10 цаг 37 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

10 цаг 39 мин