Төрийн далбааны өдөртэй цор ганц улс

2024-10-08
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

О.ЭНХЖИН

“Тэд, Бид” булангийнхаа энэ удаагийн дугаарт улс орнуудын төрийн далбааны бэлэг тэмдгийн талаар бэлтгэн хүргэж байна. Төрийн далбаа гэдэг аливаа улсын гол бэлгэдэл болдог ба далбааны өнгө, хэмжээ, дүрс болон зураглал зэрэг нь улсынх нь түүх, соёлтой нягт холбоо бүхий тайлбар, дүрслэлтэй байдаг.

 

Монгол: Төрийн далбааны өдөртэй цорын ганц улс

Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байдаг. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх хөх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байдаг. Далбааны зүүн талын улаан дэвсгэрийн төв хэсэгт дүрсэлсэн Соёмбо тэмдэг нь Анхдугаар богд Занабазар 1686 онд бүтээсэн 90 гаруй Соёмбо үсгийн бүх шинжийг агуулсан толгой үсэг юм. Түүний бэлгэдэл нь Монгол Улс эгнэгт мандан бадарч, Монголын ард түмэн эв найрамдалтай, шударга ёсыг сахин, гадаад, дотоодын дайсныг дарж, өнөр өтгөн болж, цэцэглэн хөгжих гүн утгыг агуулдаг байна. 

Монгол Улсын төрийн далбааны өдрийг Улсын Их Хурал 2008 онд Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хуулийг баталсан. 2009 оноос жил бүрийн долоодугаар сарын 10-нд тэмдэглэж буй бөгөөд энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулдаг болжээ. Харин 2010 оноос тухайн үеийн Монгол Улсын Төрийн ёслолын албаны дарга А.Батсайханы гаргасан санаачилгаар уг өдөр 1991 оноос хойш хийгээгүй байсан Монгол Улсын Цэргийн ёслолын жагсаалыг сэргээж, төрийн далбаагаа нийслэлийн төв талбай буюу Д.Сүхбаатарын талбайд мандуулж, хүндэтгэл үзүүлж, цэргийн ёслолын жагсаал үйлддэг болсон түүхтэй.

 

Албани: Ромын тугнаас санаа авсан байх магадлалтай

Албани улсын далбаа нь улаан өнгийн дэвсгэр дээр хоёр толгойтой хар өнгийн бүргэдийн дүрсийг буулгасан байдаг. Уг улаан өнгө нь эр зориг, улс орныхоо төлөө амиа үл хайрлан тэмцсэн цэрэг эрсийн цусыг, харин бүргэд нь удирдагчид, хаад ноёдын хүч чадлыг бэлгэддэг байна. Жорж Кастриоти Скандербег XV зууны турш ард түмнээ нэгтгэхийн тулд хоёр толгойтой бүргэдийн тугаа мандуулан тэмцдэг байсан гэдэг. Албаничууд уг загварыг Ромын эзэнт гүрний хүч чадал, алдар сууг илэрхийлсэн тугнаас нь санаа авсан байх магадлалтай гэж таамагладаг.

 

Бутан: Цагаан луу дүрсэлсэн байдаг

Бутаны далбаа нь улбар шар болон шар өнгийн хослол бүхий суурь дэвсгэр дээр дугуй хэлбэрийн дөрвөн үнэт чулуу сарвуундаа атгасан цагаан лууг дүрсэлсэн байдаг. Бутан гэдэг нь төвдөөр “луугийн орон” гэсэн утгатай бөгөөд өөрөөр хэлбэл улсынхаа нэрийг далбаан дээрээ буулгасан байгаа юм. Уг луу нь цэвэр ариун, үнэнч байдлыг илэрхийлсэн байдаг ба үнэт чулуунууд нь улсын баялаг, ард иргэдийн амар амгалан, аюулгүй байдлыг бэлгэддэг. Харин суурь дэвсгэрийн улбар шар хэсэг нь Буддын шашны Друкпа хийдүүд харин шар нь хааны гэр бүлийн хүч чадал, эрх мэдлийг илэрхийлдэг байна.

 

Бразил: Үндэсний уриагаа далбаан дээрээ бичсэн байдаг

Бразилийн төрийн далбаа нь ногоон дэвсгэр дээр шар ромбо дүрсэлсэн байдаг ба тэрхүү ромбоны доторх 27 цагаан одтой хар хөх тойрог дээрх туузан дээр Бразилийн үндэсний уриа болох “Ordem e Progresso” буюу  “Дэг журам ба хөгжил дэвшил” хэмээн бичсэн байдаг. Ногоон өнгө нь байгаль, ой модыг, шар нь улсынх нь алтны нөөц, эд баялгийг бэлгэдсэн байдаг бол цагаан өнгийн однууд нь Бразилийн мужуудыг илтгэдэг.

 

Энэтхэг: Буддын 24 сургаалийг илтгэсэн байдаг

Энэтхэгийн төрийн далбаа нь хөндлөнгөөр байршуулсан улбар шар, цагаан болон ногоон гэсэн гурван өнгөний суурь дэвсгэр дээр цэнхэр өнгийн хүрдийг голд нь байршуулжээ. Уг далбаан улбар шар өнгө нь эр зориг болон хүч чадлыг, цагаан өнгө нь энх тайван болон үнэнч шударга байдлыг бэлгэддэг ба ногоон өнгө нь итгэл үнэмшлийг илэрхийлдэг байна. Харин цэнхэр өнгийн хүрд нь Ашока Чакра буюу Буддын шашны 24 сургааль бүхий хүмүүний амьдралын хүрдийг илтгэсэн байдаг.

 

Кени: Аюулгүй байдлыг бэлгэддэг

Кенийн туг тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхийг өгүүлдэг байна. Далбааны хар өнгө нь Кенийн ард түмнийг,  улаан өнгө нь колоничлолын эсрэг зоригтойгоор тэмцсэн баатруудын цусыг бэлэгддэг байна. Харин ногоон өнгө нь тус орны байгалийн үзэсгэлэн болон баялгийг дүрсэлсэн байдаг бол цагаан өнгө нь энх тайван, амар амгалан байдлыг илтгэдэг. Далбааны гол хэсэгт байрлуулсан Масай бамбай болон жадны дүрс нь эрх чөлөө, иргэдийн аюулгүй байдлыг төлөөлөн дүрсэлсэн байдаг.

 

Ливан: Иргэн бүр нь улсын далбаагаа гэртээ залдаг

Энх тайвныг бэлгэдэх цагаан өнгийн суурь дэвсгэрийн голд байрлах өвөрмөц хэлбэртэй ногоон хуш мод нь үхэшгүй мөнхийн бэлгэдэл юм. Харин дээд болон доод хэсгийн хүрээ болон хоёр улаан өнгө нь улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн баатар цэргүүдийн цусыг төлөөлдөг байна. Тус улсын иргэн бүр гэртээ төрийн далбаагаа залсан байдаг.

 

Уганда: Хөгжин цэцэглэхийн бэлэгдэлт далбаа

Тус улсын төрийн далбаа нь хар, шар, улаан гэх дарааллаар хөндлөн байршуулсан зургаан өнгөнүүдээс бүрддэг. Хар өнгөнөөс Африкийн иргэдийг, шар өнгө нь нарны гэрлийг харин улаан өнгө нь ард түмний цусан холбоог илтгэдэг байна. Далбааны төв гол хэсэгт үндэсний бахархалт амьтан болсон саарал титэмт тогорууны зураг байх бөгөөд энэ нь хөгжин цэцэглэхийг бэлгэддэг.

 

Папуа Шинэ Гвиней: 15 настай охин зохион бүтээжээ

1971 онд зохион байгуулсан улсынхаа шинэ далбааны загвар бүтээх уралдаанд 15 настай охин Сюзан Карике түрүүлж үүнээс хойш уг далбааг хэрэглэсээр байгаа юм. Баруун дээд хэсэгт дүрсэлсэн нисэж буй Кумул буюу Рагианна диваажингийн шувуу нь амар амгалан, эрх чөлөөг илтгэдэг ба уг шувууг төрийн сүлдэндээ ч хүндэтгэн буулгасан байдаг. Харин зүүн доод хэсэгт буй таван од нь Крукс буюу “Өмнөдийн загалмай” одны ордын байршлыг илтгэжээ.

 

Саудын Араб: Засгийн газрын шийдвэрээр ашиглаж эхэлжээ

Саудын Арабын төрийн далбаа нь цулгай ногоон дэвсгэр дээр цагаан өнгийн илд болон Араб хэлэн дээрх бичгийг байршуулсан байдаг. "Аллахаас илүү нэгэн байхгүй, Мухаммед бол Бурханы элч" гэсэн утга бүхий уг бичээс нь “Шахада” буюу Исламын итгэл үнэмшлийн тунхаг бөгөөд бичгийн доод хэсэгт байрлах илд нь тус орны цэргийн хүч, зоригийг бэлгэддэг байна. Тус загварыг Саудын Арабын засгийн газрын шийдвэрийн дагуу 1973 оны гуравдугаар сарын 15-аас хойш одоог хүртэл ашиглаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 195 (7439)

 

сингапур улс нэйшнал плаг дэй гэж байдаг шүү, national plag day/
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

9 цаг 49 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

11 цаг 29 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

15 цаг 48 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

15 цаг 53 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

16 цаг 1 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

16 цаг 6 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

16 цаг 18 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

16 цаг 20 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

16 цаг 42 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

16 цаг 44 мин