Зүүн бүс: Орон нутгийн сонгуулийг хэн удирдаж байна вэ?

2024-10-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Зүүн бүс буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт өнгөрсөн парламентын сонгууль долоон мандаттай зохион байгуулагдаж, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан.  АН-аас шинэ залуу улстөрч Ш.Бямбасүрэнгээс бусад нь өвдөг шороодсон байдаг.  Тэгэхээр орон нутгийн сонгуулиар зүүн бүсэд МАН ялах магадлалтай гэсэн үг.   Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт орон нутгийн сонгуулийг гол хоёр намаас хэн хэн удирдаж байгаа тухай тоймлон хүргэе.

Хэнтий аймгийн ИТХ 35 мандаттай.  Аймгийн МАН-ын хороог, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав тэргүүлж байна.   Тэрээр Хэнтий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2021 онд Засаг даргаар томилогдон ажилласан билээ. Ц.Чогсомжав нь инженер мэргэжилтэй.  “Эмийн увидас” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2010 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон улс төрийн карьераа эхлүүлсэн нэгэн. 

Хэнтий аймгийн АН-ын даргаар Д.Аюурбунь ажилладаг.  Тэрээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд багаа удирдан оролцож байна.  Хэнтийн тойрог АН-ынхны хувьд “хатуу самар” байсаар ирсэн.  Д.Аюурбунийн хувьд 2012-2016 онд аймгийнхаа Иргэдийн хуралд сонгогдон, ажилласан.  Улс төрд УИХ-ын гишүүн, Цахим хөгжлийн сайд Ц.Баатархүүтэй ойр хэмээгддэг. Тэд хамтдаа “Монголын лектор төв”-ийг үүсгэн байгуулж ажилласан билээ. 

Дорнод аймгийн АН-ыг У.Даш тэргүүлж байна.  Тэрээр С.Эрдэнийг намын дарга байхад дэвшиж ажилласан. Өнгөрсөн хугацаанд намын хороог тэргүүлэхдээ   Дорнодын АН-ыг сэргээсэн хэмээн намын нөхөд нь үнэлдэг юм билээ.  Үүний нэг үзүүлэлт нь УИХ-ын сонгуулиар Зүүн бүсээс шинэ залуу улстөрч Ш.Бямбасүрэн АН-аас ганцаараа парламентын гишүүнээр сонгогдсон билээ.

Дорнод аймгийн МАН-ыг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн тэргүүлсэн хэвээр байгаа. Тэрээр эдгээр өдрүүдэд тойрогтоо ажиллаж, намын бодлого шийдвэрээ танилцуулж явна.  М.Бадамсүрэн нь 2014-2015 онд Дорнод аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан.  Улмаар 2015 оноос хойш Дорнод аймгийн Засаг даргаар ажилласан гэж хэлж болно.  Дунд нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үед завсарлаж байснаас бусад цаг үед Дорнод аймгийн удирдаж байжээ.

Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны даргаар Д.Амарбат ажилладаг.  Өмнө нь Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ аймгийн МАН-ын хороог тэргүүлж байхад Д.Амарбат дэд даргаар ажиллаж байв.  Харин Ж.Бат-Эрдэнийг хуулийн байгууллагад шалгагдах үед түүнийг чөлөөлж, Д.Амарбатыг дэвшүүлсэн удаатай.  Д.Амарбат нь улс төрд УИХ-ын гишүүн,  Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаярын хүн хэмээгддэг билээ.

Сүхбаатар аймгийн АН-ын даргаар М.Идэрбат ажиллаж байна.  Тэрээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн дотны найз.  Ж.Батсуурийг Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байхад М.Идэрбат Баруун-Урт хотын Засаг дарга байсан билээ.   Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, М.Идэрбат нар хамтдаа олон жил Сүхбаатарын АН-ыг дархалж явна.  Хамгийн сүүлд Д.Хосбаяр, М.Идэрбат нарыг АТГ-аас шалгаж байгаа тухай мэдээлсэн билээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 195 (7439)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

3 цаг 25 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

5 цаг 5 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

9 цаг 24 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

9 цаг 29 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

9 цаг 37 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

9 цаг 42 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

9 цаг 54 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

9 цаг 56 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

10 цаг 18 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

10 цаг 20 мин