Эрчим хүчний реформыг Бөөрөлжүүтийн талаас эхлүүллээ

3 цаг 22 мин
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Монгол Улсын сүүлийн 30 жилийн түүхэн дэх эрчим хүчний хамгийн том бүтээн байгуулалт болох Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орж, Төв аймгийн Баянжаргалан суман дахь Бөөрөлжүүтийн талаас эрчим хүч түгээж эхэллээ.  Хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн уг цахилгаан станц нь дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай байна.  Улмаар тус станцын эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станцыг ажиллуулах галлагааг өнгөрсөн бямба гарагт хийлээ.   Цахилгаан станцын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Хотын дарга Х.Нямбаатар нар оролцож, төслийн багийнханд баяр хүргэлээ.  Нүүрсэн тэжээлт энэ цахилгаан станцын төслийг “Бодь” группийн охин компани болох “Цэцэнс майнинг энд энержи” ХХК үе шаттай хэрэгжүүлэн барьж, ашиглалтад оруулж байгаа юм.

Тус компани 2011-2016 онд Бөөрөлжүүт нүүрсний ордны геологийн хайгуул, уурхай болон цахилгаан станцын ТЭЗҮ, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ зэрэг бүхий л судалгаа үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтарч, олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэжээ. 2017 оноос уурхайн олборлолтыг эхлүүлсэн ба өдгөө Улаанбаатар хотын эрчим хүчний үйлдвэрлэлд хувь нэмэр оруулж байна.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ирэх жилүүдэд эрчим хүчний реформд анхаарч ажиллана

 

-Монгол Улс эрчим хүчний дутагдалд ороод байгаа. Эрчим хүчний техникийн нөхцөлүүдийг ялангуяа Улаанбаатарт өгч чадахгүй болоод байна. Энэ агуулгаараа эрчим хүчний салбарын эхэлсэн бүх төслүүдийг дуусгах нь хамгийн чухал зорилго болоод байна. Тэдгээрээс хамгийн чухал төслүүдийн нэг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл. Энэхүү цахилгааны станцыг дөрөвдүгээр цахилгаан станц гэж ойлгож болно.1981 онд IV цахилгаан станцыг барьснаас хойш монголчууд ийм том цахилгаан станцыг барьж чадаагүй. Тийм учраас өнөөдөр эрчим хүчний салбарт эргэн сэргэлт болж байгаа түүхэн өдөр. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар, дутагдаж байгаа эх үүсвэрийг Улаанбаатар бондоор санхүүжүүлэн баригдаж байгаа энэхүү бүтээн байгуулалтын эхний блокийг өнөөдөр нээж байна. Хамтарсан Засгийн газар хөгжлийн 14 мега төслийг зарлаж, эдийн засгаа хоёр дахин тэлэх томоохон зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн гурван жилд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарч ажилласан. Харин ирэх дөрвөн жилд эрчим хүчний реформд анхаарч 14 мега төслийн дийлэнхийг уул уурхай, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ том ажлын эхлэл юм.  Засгийн газар цаашид эдийн засгийн ашигтай төслүүдэд хувийн хэвшлийг оролцуулж, хувийн хэвшлийн оролцож чадахгүй дэд бүтцийн төслүүдэд анхаарна.

 

Шадар сайд Т.Доржханд: Эрчим хүч байхгүй бол эдийн засгийн өсөлт байхгүй

 

 -Монгол Улс газар доорх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийн 200 улсаас эхний тавд ордог бол газар дээрх сэргээгдэх нөөцөөрөө эхний хоёрт ордог. Гэсэн хэдий ч бид улсаараа эрчим хүчний дутагдалтай, дотоод улс төрийн зөрчил болон гаднын нөлөөгөөр сүүлийн 40 жил шинэ эх үүсвэр барьж байгуулаагүй нь бодит үнэн. Тэгвэл бие биедээ дэгээ тавьсан улс төрийн зөрчлийг давж Хамтарсан Засгийн газарт орох урилгыг ХҮН нам хүлээн авч Эрчим хүчний реформыг хийх Үндэсний хороог ахалж ажиллаж байна. Эрчим хүчний биеэ даасан байдлыг хангах нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа бөгөөд эрчим хүчний үйлдвэрлэлийг гацаах, няцаах аливаа сонирхол, популист үйлдлүүдийг хаана, зогсооно.

 

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Бондынхоо эхний хөрөнгө оруулалтыг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хийсэн

 

-Монгол Улсад сүүлийн 30 гаруй жил эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэр нэмж бариагүй. Тиймээс бид тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэхийн тулд эхлээд хууль эрхзүйн орчноо өөрчилье гэдэг зарчмаар ажиллаж, Өрийн удирдлагын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нийслэл Улаанбаатар хот гадаад, дотоод бонд гаргах эрх зүйн үндэслэлээ нээсэн. Бидний анхны дотоод бонд 20 минутын хугацаанд дотоодын зах зээлд зарагдсан нь манай хөрөнгө оруулагчид нийслэлийн багт итгэл үзүүлж байгаагийн илрэл болсон гэж харж байна. Бид  босгосон бондынхоо эхний хөрөнгө оруулалтаа Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хийсэн байгаа. Нийт 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2024-2025, 2027-2028 онд цахилгаан станцын дөрвөн блокийг ашиглалтад оруулах гэрээ хийж, ажлаа амжилттай эхлүүлээд явж байна. Нэгэн нэрт яруу найрагчийн шүлэг байдаг. Цахилгаан шугамын сүлжээг сунгаж, шинэхэн үйлдвэрүүдийн үүдийг олон олноор нээх болтугай.

 

"Бодь интернэйшнл" ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Баясгалан: 13 жил элдэв сорилтыг даван туулсаар төслийнхөө эхний блокийг ашиглалтад орууллаа

 

-Цахилгаан станц барина гэдэг төсөөлөхөд амар. Бодит байдал дээрээ маш олон хүчин зүйлээс хамаардаг. Эхний 150 мВт-ын блокд 60 ширхэг технологийн барилга, байгууламж баригдсан. Эдгээрээс нэг нь л ажиллахгүй бол ажиллах боломжгүй. Энэ төсөлд хөрөнгө оруулна гэдэг нь тэвчээр шаардсан эх оронч үзэл юм. Монгол оронд таарсан цахилгаан станц барих боломжтой компанийг олон орноос хайсан. Үр дүнд нь БНХАУ-ын компанитай гэрээ байгуулсан. Улс төрийн асар их эрсдэл, иргэний эр зориг гаргаж, гурван сарын өмнө манай эхний хоёр блокийн нийт санхүүжилтийн 18 хувь болох 300 тэрбум төгрөгийг зээлээр санхүүжүүлсэн Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар даргад тусгайлан талархал илэрхийлмээр байна. Мөн манай төсөлд итгэж байгаагүй, шууд болон шууд бусаар саад болж, ашиг хонжоо хайж, хүнд суртал гаргаж байсан гадаад, дотоодын бүх хүнд талархал илэрхийлмээр байна. Бид маш олон бэрхшээлийг даван туулж энэ хүрсэн. Өнөөдөр бид Монгол Улсын хамгийн том 150 мВт зуухны анхны галлагааны гэрч, эрчим хүчний сэргэн мандалтын эхлэлийн гэрч болж байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц 150 МВт-ын хүчин чадал бүхий дөрвөн блокоос бүрдэнэ. Нэгдүгээр блок ийнхүү ашиглалтад орж байгаа бол хоёрдугаар блок 2025 оны аравдугаар сард, гуравдугаар блок 2027 онд, дөрөвдүгээр блок 2028 онд ашиглалтад орно. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг найдвартай, хямд эх үүсвэрээр хангана. 1040 шинэ байнгын ажлын байр бий болж, төмөр зам, хатуу хучилттай авто зам, бусад инженерийн дэд бүтэц бүхий 2000 гаруй хүн амтай суурьшлын бүс бий болно. Засгийн газраас цаашид эдийн засгийн өндөр үр ашигтай төслүүдэд хувийн хэвшлээ түлхүү ажиллуулах зарчим барьж байна. Тиймээс эрчим хүчний төслүүдэд олон улсын болон үндэсний аж ахуйн нэгжүүддээ хөрөнгө оруулж хамтран ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриалаад Засгийн газар бүх талаар дэмжинэ гэдгээ энэ үеэр илэрхийлэв. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 194 (7438)

 

Дмитрий Чернов: Мотоциклтой акробатын ховор үзүүлбэр багтсан

Үүдээр нь орох төдийд эрч хүч, инээд хөөр цацруулж, сэтгэлд гэрэл гэгээ, өнгө нэмж байд

3 цаг 22 мин
“Mining Week-2024”: Хөрөнгө оруулагчдад таатай орчныг бүрдүүлэхийг эрмэлзсэн чуулган болов

Өнгөрөгч долоо хоногт гадаадын хөрөнгө оруулагчид багатай ч “Мining week -2024” амжилт

3 цаг 22 мин
“Ээжийн энтэй багш байгаарай”

“Аав нь охиндоо тасдаад өгөх хөрөнгө зоорь байхгүй. Миний охин багш болж амьдралаа авч яваарай” гэж

3 цаг 22 мин
Эрчим хүчний реформыг Бөөрөлжүүтийн талаас эхлүүллээ

Монгол Улсын сүүлийн 30 жилийн түүхэн дэх эрчим хүчний хамгийн том бүтээн байгуулалт

3 цаг 22 мин
Үндсэн хуулийн зөрчилтэй “Ерөнхийлөгч” гишүүдээ МАН эргүүлэн татаж чадах уу

УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж сонгогдсон зарим гишүүний бүрэн эрхийн асуудал хө

3 цаг 22 мин
Ц.Цэндсүрэн: Газарзүйн шинжлэх ухаан эх орондоо хайртай иргэн болгож төлөвшүүлдэг

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships f

3 цаг 22 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна

2024-10-04
Д.Амарбаясгалан: Хуралдаа суухгүй байгаа гишүүдийг олон нийтэд зарлана

Д.Амарбаясгалан: Хуралдаа суухгүй байгаа гишүүдийг олон нийтэд зарлана

2024-10-04
Гол, мөрөн, нууруудад усан зам тээвэр хийхийг хориглолоо

Гол, мөрөн, нууруудад усан зам тээвэр хийхийг хориглолоо

2024-10-04