Увсын цэнхэр хязгаар нутгаар зорчсон тэмдэглэл

2024-10-04
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Увс нуур тусгай хамгаалалттай газрын дарга Э.Батсуурь хамт олонтойгоо. 2024.09.19.

 

УВС НУУР ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН 30 ЖИЛИЙН ОЙД ОРОЛЦСОН НЬ

 

Увс нуур ай савын тусгай хамгаалалттай газрын 30 жилийн ойд оролцох азтай завшаан тохиолоо. Дэлхийн байгаль хамгааллын томоохон гэрээ, конвенцид бүгдэд нь нэгдсэн, үнэ цэнэтэй энэхүү тусгай хамгаалалтын газар нь давтагдашгүй байгалийн цогцолбор газар юм. Өөрийн захиргаанд багтах газар нутгийг хамгаалахын зэрэгцээ үйл ажиллагаагаа чанартай хүртээмжтэй болгохын тулд хоёр шинэ хамгаалалтын захиргааг салбарлуулан бий болгожээ. Хамгаалалтын захиргааны ажилчид Улаангомоос яваад Хан Хөхийн нуруу, Алтан элс, Хяргас нуур, Ачит нуур хүртэл тойроод ирэхэд бараг бүтэн сарын хугацаа зарцуулдаг байсан үе тэдэнд бий. “Гурван арван”-ы өндөрлөг дээр зохион байгуулагдсан Эрдэм шинжилгээний хуралд “Увс нуур - байгалийн дүрслэмж, яруу найрагт” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.

Увс нуурын ай сав нь байгалийн бүх бүс, бүслүүрүүдийг хослон багтаасан давтагдашгүй өвөрмөц экосистем бөгөөд дэлхийд ховордсон болон нэн ховор олон төрөл зүйлийн ургамал амьтаны өлгий, хосгүй гайхамшигт унаган байгаль болохыг нотолж дэлхийн өвд 2003 онд бүртгэгдсэн. Мөн 12 зүйлийн шувуу, 24 зүйлийн дээд болон 80 зүйлийн эмийн ургамалтай.

ЮНЕСКО-гоос хүн төрөлхтөний оюунлаг сэтгэлгээний хүнлэг чанарыг дээшлүүлэхэд хамгийн хүндтэй үүрэг урлаг утга зохиолын салбараас яруу найрагт л ноогдож байна... хэмээгээд 1999 оноос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тэмдэглэх болжээ. Төрт ёсны уламжлалыг шинэ сэтгэлгээтэй хослуулж байж хөгждөгийг бодолцвол ард олны оюуны боловсролыг дээшлүүлмээр байгаа юм.  Сэтгэлгээг өөрчлөхийн тулд сэтгэл хүслээ жолоодох чадвар, эх оронч үзэл, үүнийг бүрдүүлэгч уран зохиолыг хүмүүст уншуулмаар байна. Төрийг эр зориг, ухаан хоёр авч явдаг. Зохиолчид үндэстний хэмжээнд сэтгэж уншигчдаасаа түрүүлж явах, өөрөөр хэлбэл цаг үе болгон өөрсдийн хүмүүсийг төрүүлсээр, өмнө нь ч ийм л байж.... 

Аугаа ихийг олж таньж мэдэрдэг, ертөнцийг зөв харах нандин сайхан чанар зүрх сэтгэлд суулгадгаараа ном сонин, яруу найраг унших нь гайхамшигтай. Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр тохиох Дэлхийн яруу найргийн өдрөөр Увс нууртай холбоотой дуу, шүлэг бас хүүхдийн зохион бичлэгийн Эссэ уралдааныг зарлах болсон нь энэ удаагийн Эрдэм шинжилгээний хурлын гол онцлог байлаа.

“Чин сэтгэл, бодол санаагаа солилцвол 

Чиний ч, миний ч бодол санаа ихэрлэнэ” гэдэг мэргэн үгийн соён гэгээрүүлэх зорилгыг тодорхойлбол:

-Нэгэн орон зайд орших хос эрхтэн бүхий махбодь, хосгүй эрхэм амь нас, хол ойрыг тунгаах оюун ухааны нэгдэл болсон хүмүүн хэмээх бодьгалийн тухайд уншиж судлах, бас дахин уншихаас илүү нандин зорилго үгүй мэт ээ. Чухамхүү ийм эрхэм  нандин холбоосыг мэдэрч эрдэм мэдлэгийг оюуны тэжээл, ухаарлын түлхүүр болгож чадваас бурханлиг чанар төлөвшинө, бас дотоод ухамсар, сэтгэлгээ сэтгэхүй нь ч хоёр шат ахидаг ажгуу. 

Бие-амь нас-ухамсар-оюуны нэгдэл бүхий онцгой материйг хүн гэж үзвэл, сүнс байдгийг хүлээн зөвшөөрөх нь ч гарцаагүй мэт ээ. Өөрөөр хэлбэл усан дотор буюу тэжээллэг шингэн орчинд хүн үүссэн гэдгийг шинжлэх ухаан хэдийнээ баталчихсантай адил гоо сайхныг хэлтэй хослуулж чадваас ертөнцийг аврах хүчирхэг зэвсэг болох тухайд үе үеийн сэтгэгч мэргэд цуцашгүйгээр нотлон, тэмдэглэн үлдээсээр иржээ. 

Мэдээллийг нутагшуулж тодорхой зорилготой ашиглах чадамжийг ухаан гэвэл,

ухааны толь болсон сэтгэлгээ, сэтгэлгээний тусгал хэл,

үр жимс нь болсон соёлын гоо сайхныг хэлтэй хослуулж чадваас ертөнцийг өөрчлөх хүчирхэг зэмсэг болно... гэж үзээд монголын залуу үеийнхэн эрдэм мэдлэгийг сонгож байна.

Яруу найраг гэдэг бол сэрэл мэдрэмжтэй ямарваа нэгэн юмыг зүрх сэтгэлээсээ хүлээн авдаг оюунлаг хүмүүсийн хэрэгцээ юм. Яруу найрагчид байгалийн сэрэл мэдрэмжиндээ л хөглөгдөж, түүндээ хөтлөгдөж уран бүтээл туурвидаг. Цагийн дохиог ч тэд л арай түрүүнд мэдэр. Хүчтэй, оюун санаа гэдэг угаасаа л бурхан тэнгэртэй харьцах мэт. Хөгжимлөг аялгуу, уянгын зөөлөн аяс, гүн ухаан, байгаль хийгээд монгол ахуйг тод уран зураг мэт дүрсэлсэн “Байгалийн унаган төрхөөр, модернизмоор дамжуулан хүний амьдралын утга учрын тухай яруу найрагт шинэчлэл хийсэн” монгол найрагчид зөндөө олширч буй нь сайшаалтай.

Өөрийн дотор сэтгэл, бодол уянгаа хүмүүст сонсгож түүнийг нь мэдэрнэ гэдэг найрагчийн эрхэм жаргал. Хүн гэдэг сэтгэлийн агаараар амьсгалдаг бөгөөд "мэдрэхүй" гэгч хамгийн том шүүгч байдаг ажээ. Өөрийнхөө бүтээсэн ертөнцийн салхи болсон "сэтгэл" хэмээгчийг арилжиж үл болмуй. Нүүдлийн ахуйтай, бас оюунлиг соёл иргэншилтэй, түүх арвин улс бол бидний Монгол.

“Дотоод сэтгэлийн гоо сайхан, ертөнцийг аварна” хэмээн бичихдээ Ф. Достоевский яруу найргаар амьсгалах гэдгийг мэдрэмж, төрөлх араншинтай нь зүйрлэсэн мэт ээ. Тиймээс шинэ аяс, сэтгэлийн болоод утгын долгисыг энэ “далай”-д нэмэрлэгч уламжлагч явах ёстой юм.

Уран зохиол нь шүлэгнээс өөр төрөлгүй мэт жижгэрч болохгүй баймаар. Монголын уран зохиолыг уншаагүй тийм үе гарч ирж болохгүй.

Тухайн уншигч хүмүүнд долгиолох чанар, гүн утга санаа, нууцлаг, догдлонгуй зүйл мэдрэгдэж цочрол өгч байхад яруу найргийн амин сүнс оршмуй.

Нутаг орон, байгалийн цөлжилтөөс гадна хүмүүсийн оюун санаа “цөлжиж” байна.

Шүлгийг яруу найрагчаас гадна мэдрэмжтэй уншигч уншиж байж тэр нь яруу найраг болдог хэмээмүй.

... Увс нуур нь Монгол орны хамгийн том нуур бөгөөд уртаараа 84 км, өргөнөөрөө 79 км, 3350 ам км талбай эзэлнэ. Нас нь 200 сая гэж эрдэмтэд тогтоожээ. Увс нуурт Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгана. Увс нуур нь Их нууруудын хотгорын хойд захад байх бөгөөд далайн төвшнөөс 759 м өндөрт тогтжээ. Ай савын хамгийн өндөр цэг далайн төвшнөөс дээш 4126 м өргөгдсөн Хархираа, Түргэний ноён оргил юм.

Увс нуурын савд хүн амын нягтаршил бага, аж үйлдвэрийн салбар хөгжөөгүй, оршин суугчид нь эртний уламжлалт нүүдлийн ахуйгаа өнөөг хүртэл орхиогүй байгаа нь тус бүсийн экосистем онгон төрхөө хадгалан үлдэхэд чухал нөлөө үзүүлсэн байна

МУГЖ Г.Жанчив, УГЗ Г.Тэрбиш нарын зохиосон "Увс нуур" дуунд

“Аяганд мэлтрэх рашаан лугаа

Ашид мөнхийн ариун усаа

Өлмий тэнүүхэн нутгийн минь

Мэлмий тунгалаг Увс нуур аа” хэмээн дүрслэхдээ:

...Урин шувуу нь үдлэн буухдаа

Үүрээ зассан буянтай өлгий

Уулсын чанадад үдэж мордуулсан

Үрээ гэсэн эцгийн шүтээн... гэх мэтээр холбосон байдаг.

...Хотон, Дөрвөд, Баяд, Халхын

Хотлоор жарган элээх нутаг аа хэмээн аялгуулан дуулахдаа олон ястан угсаатны сэтгэлийн долгисыг илэрхийлдэг бөлгөө.

Нуураа тойрч, жаргалаа шагласан

Нутгийн ардын хийморь сэргээсэн

Номин тэнгэрийн өнгөөр ариуссан

Нугастай, хунтай, зэгстэй нуур аа

Увс нуур түүний цутгал голуудын ай сав дагуу шинэс, гацуур, хуш, хус, улиас, бургас, зэгс, чацаргана, чихэр өвс, үхэр манжин зэрэг олон төрлийн мод, жимс ургадаг.

Нутаг зэрэглээтнэ

Нүдэнд торно

Нуур зүүдлэгдэнэ

Зэрэглээнд хувилна... гэж найрагчид шүлэглэсээр.

Гучин жилийн ойгоо амжилттай зохион байгуулсан Э.Батсуурь даргатай ТХГ-ын хамт олон Н.Лхамсүрэн, Э.Жавзансүрэн, Б.Одсүрэн, Ч.Алимаа болон бусад олон нөхдөд томоор талархнам.

 

УВСЫН ХИЛЧИД ОДТОЙ, УЛСЫН ХИЛ ТАЙВАН БАЙНА

 

Монгол Улс, ОХУ-ын хилийн шугамыг 1958, 1976 онуудад албан ёсоор тогтоон тэмдэглэж баталгаажуулснаас хойш манай баруун хойт хилд байгуулагдсан анхны анги бол хилийн цэргийн 0245 дугаар анги юм. Эгнээнээсээ Бөхмөрөнгийн, Үүрэг нуурын, Сагилын, Хайрханы, Боршоогийн, Давстын, Цахирын заставуудыг байгуулсан тэд 1998 онд хөгжмийн тусгай тасагтай болсон байдаг. 1980 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн Монгол Улсын Засгийн газар, ОХУ Засгийн газар хоорондын “Монгол-Зөвлөлтийн Улсын хилийн дэглэм, хилийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслалцах тухай” Гэрээ болон бусад гэрээ, хэлэлцээрүүдийн дагуу хилийн дэглэмийг сахиулах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хил дээр үүссэн аливаа асуудлыг шуурхай шийдвэрлэх ажиллагааг эрх тэгш харилцааны залгамж чанарыг хадгалан явуулж байна. Төрөлх хайрт эх орон, ард иргэд амгалан тайван оршиж эрэлхэг хилчдийн зол хийморь мандан бадарсан энэхэн цагт удахгүй хагас зуун жилийнхээ ойгоо тэмдэглэх хилийн анги өөдрөг өнгөлөг байна.

...Монгол Улсын хил нь XVIII зууны дунд үе хүртэлх хугацаанд бүрэлдэн тогтсон хэмээн тэмдэглэгдсэн байдаг ажээ. 1727 оны Буур голын гэрээ,  1864 оны Тарвагатайн гэрээнээс хойш автономит Монгол Улсыг хүртэлх хугацаанд Оростой ч, Манж, Хятадтай ч улсын хилийн талаар дахин яригдаагүй аж. 1957 оны арваннэгдүгээр сарын 21-нд Монголын Засгийн газраас санал тавихад хариуд нь 1958 оны гуравдугаар сарын 28-нд БНХАУ-ын Засгийн газар “Одоогийн хил нь хил тогтоох үндэс болно” гэж хариу ноотоор мэдэгджээ. 1958 оны долоодугаар сарын 18-нд хилийн шугамаа газрын зурагт оруулан зурж, тодорхойлон БНХАУ-ын засгийн газарт ноот бичгийн хамт хүргүүлжээ. 1963 оны арваннэгдүгээр сарын 17-нд хилийн шугамыг тодорхойлсон Анхны протоколд гарын үсэг зуржээ. 1962 оны арванхоёрдугаар сарын 26-нд Ю.Цэдэнбал, Жоу Эньлай нарын гарын үсэг зурснаар баталгаажиж БНХАУ-тай 4676 км 895м урт хилийг албан ёсоор тогтоож 1973 онд НҮБ-д бүртгүүлжээ. 1982-1984 онд, мөн 2001-2004 онд хилийн шугамыг шалгаж ... тэмдэгтэй болгож 4709 км 658 м (хуурай газраар 4488,6 км , усаар 221058 м-ээр) тогтоожээ. 2005 оны арваннэгдүгээр сарын 29-нд Бээжинд хоёр улсын Төрийн тэргүүнүүд гарын үсэг зурж, дараа нь УИХ-ын 2006 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар соёрхон баталж бүрэн баталгаажсан байна. Монгол улсын найман аймгийн 39 сум, БНХАУ-ын хоёр өөртөө засах орон, нэг мужийн 26 сум, хот, хошууг хамарсан өргөн уудам нутгаар хил залган найрсгаар зэрэгцэн оршиж байна.

Монгол-ОХУын хилийн үүслийн тухайд бол 1727 оны наймдугаар сарын 20-нд Манж Оросын хооронд Шавинайн даваанаас Эргунь хүртэл хил тогтоон гэрээ байгуулжээ.

Монгол-Тувагын хооронд хил тогтоосон түүхээс гэвэл: Тагна Урианхай нар 18 дугаар зууны дунд үед, урд талаараа Увс нуурын хойт хөвөө, Ханхөхийн нутаг хүртэл нутаглаж байжээ. Тагна Урианхай нь нутгийнхаа цэсийг 1729, 1825, 1892, 1910 онуудад шинэчилж байжээ. Нутгаа тойруулан 38 хилийн хайчийн овоо босгосноос 25 нь Монголтой залгаа нутагт байжээ. БНМАУ-БНХУлсын хооронд 1958, 1976 оны хилийн гэрээгээр 3485 км урт хилийг тогтоон баталгаажуулсан байдаг.

1986 оны есдүгээр сарын 10-ны 157 дугаар тогтоолоор өрнө талдаа Асгатын давааны Хярын оройгоос дорно талдаа Их Саяаны нуруу хүртэлх хэсгийг шалгах Монгол-Зөвлөлтийн хамтарсан комисс томилогджээ. Ийнхүү хойд талаараа ОХУ-тай 3543 км, урд талаараа БНХАУ-тай 4709.6 км нийтдээ 8252км 652 м урт хилийн шугамыг олон улсын гэрээ, хэлэлцээрээр баталгаажуулан тогтоосон нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болж байна.

... 2003 оноос Увс аймагт Тува улсын Худалдааны төлөөлөгчийн газар байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

... Чандмань уулын аймгийн анхдугаар их хурал 1925 оны арваннэгдүгээр сарын 18-наас арванхоёрдугаар сарыг дуустал хуралдаж Шинэ аймаг байгуулах асуудлыг хэлэлцүүлжээ. Дөрвөдийн хоёр аймаг, түүний 16 хошуу Ховдын сайд жанжины газарт захирагдаж байсан 20 хошууг цомхотгож найман хошуу 41 сум, 660 арвантайгаар Чандмань уулын аймаг байгуулагдсан түүхтэй аж.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1973 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 161 дүгээр зарлигаар “Хилийн тухай хууль” батлагдан гарсан... зэргээс үндэслэн хойт хилийг НАХЯамны Хилийн ба Дотоодын цэрэгт шилжүүлэх шаардлага гарчээ. Тус ангид 1996 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр бие бүрэлдхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл болсон Цэргийн ангийн “Байлдааны туг”-ийг гардуулсан баярт мөч тохиожээ. Монгол Улсын Хилийн тухай хуульд заасны дагуу Тус анги 2005 онд бэлгэ тэмдэгтэй болжээ. <<Шар хүрээтэй ногоон тууз нь дэвшин дэлгэрэхийг, Хилийн багана нь халдашгүй дархан байдлыг, Алтан шонхор нь хилчдийн эр зориг, сонор сэрэмж, дайчин шаламгай ажиллагаа, өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орноо найдвартай хамгаалж байгааг, оройн хэсэгт буй Алтан соёмбо нь төрөө ямагт дээдлэн хуулийн хүрээнд ажиллах төрийн байгууллага болохыг, цэнхэр цагаан өнгийн хээ угалз нь агаар мандал Увс нуурын цэнхэр давлагааг бэлгэдэж, туузны доод хэсэгт ангийн дугаарыг бичсэн байдаг>> Бэлгэдлийг офицер, ахлагч нар баруун энгэртээ зүүж явна. Хошууч О.Пүрэвжав (хожим хурандаа болсон) Сэлэнгийн Шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан хилийн постыг бэхжүүлэх, улсын хилийн дэглэмийг сахиулах ажлыг зохион байгуулж, тархай бутархай цөөн бүрэлдхүүнийг нягтруулах, Хөвсгөлийн хэсгийг тусгаарлах үндэслэлийг боловсруулах зэрэг ажлуудыг гардан амжилттай зохион байгуулжээ. Алтан намрын ургацын давлагаа өрнөсөн энэ цагт анги хамт олноо тодорхой зорилго зорилттойгоор удирдаж байгаа Гантөмөр, Эрхэмбаяр, Очирсүрэн болон тогооч Одонтуяа, нярав Гантуяа, нэгдүгээр засварын Отгонтөгс нарын олон хүмүүст баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлнэ.

 

ГУДАМЖНЫ ЧӨЛӨӨТ НОМЫН САНГ БАЙГУУЛСАН ТУРШЛАГААС

Увс аймгийн нийтийн номын сангийн хамт олон намрын номын баяраар Улаангом хотын нийтийн эзэмшлийн зам талбайд “Та авч, өгч болно” уриатай Гудамжны чөлөөт номын сан ажилуулдаг уламжлалтай болжээ. Анх 2022 оны намрын номын баяраар Б.Гиваан баатрын талбайд байх автобусны зогсоол дээр “Гудамжны чөлөөт номын сан” байгуулж байсан. 2023 оны намрын номын баяраар Ө.Бадрахын талбай дээр хоёр ширхэгийг нэмж байгуулжээ. 2024 оны намрын номын баяраар нийтийн номын сангийн гадна талбайд буюу Тод үсгийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний дэргэд дахин нэгийг санаачлан байгуулжээ. Ингэснээр Улаангом хотын нийтийн эзэмшлийн газруудад дөрвөн ширхэг “Гудамжны чөлөөт номын сан” бий болоод иргэд эдгээр номын сангуудаас өөрт хэрэгцээт номоо авахаас гадна хэрэглэхгүй номнуудаа аваачиж тавьдаг соёлд аль хэдийнэ суралцжээ.

Нэг номын санг жилдээ 1500 орчим номоор цэнэглэдэг бөгөөд ном сэлбэн тавих, арчиж цэвэрлэх ажлыг Увс аймгийн нийтийн номын сангийн Бэгзийн Батхүү даргатай хамт олон өөрсдөө хариуцдаг нь ч онцлог байв.

Бас баруун бүс нутгаас сонгогдсон УИХ-ын даргын анхны айлчлал Увсын цэнхэр хязгаарт ирэхэд нь бид ч бас тааралдсан нь золтой. Д.Амарбаясгалан даргын хувьд залуу Удирдагчийн эрч хүчтэй, шийдмэг хандлагаар "Гурван төгөлдөршил" болоод хуулийн давхардлын тухайд зориглон эхлэх ажлаа танилцуулсан нь олны талархлыг ихэд хүлээв. Үнэхээр 800-гаад хууль батлагдсан байхад дагалдах 2800-гаад журам байна гэдгийг олон нийт онцлон шүүмжилсэн бөгөөд 54 ажлын хэсэг байгуулсныг ч дэмжиж байлаа.

Экологийн сэтгүүлч Л.Оюунчимэг

Жич: Сонин хэвлэгдэх торгон мөчид Увс аймгийн Цагаанхайрхан сумын харъяат бөгөөд "Бэрс" дээд сургуулийн Гомбосүрэн захирал, Батбаяр багш нарын гарын шавь Ядамдоржийн Мөнхжаргалын "Газрын нүд" хэмээх долоо дахь номын баяр МЗХорооны шинэчлэн тохижуулсан "Алдрын танхим"-д амжилттай зохион байгуулагдлаа. Увс нутгаас төрсөн уран бүтээлч, зохиолч, яруу найрагчид олноороо цугларсан бөгөөд тэд Нуурынхаа тухай дуу, шүлэг олныг бичиж ТХГ-ын үйл ажиллагааг дэмжиж хувь нэмэр оруулахаа онцлон амлаж байлаа. Есөн эрдэнэ мэт үр хүүхдээ өсгөн бойжуулсан Ижий нь болоод "Хонгорзул" сонины хэмээн алдаршсан УГЗ ах Я.Бадамсүрэн нарын зэрэг хүндтэй зочид олон байлаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 193 (7437)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

10 цаг 50 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

12 цаг 29 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

16 цаг 48 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

16 цаг 53 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

17 цаг 2 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

17 цаг 7 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

17 цаг 19 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

17 цаг 21 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

17 цаг 42 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

17 цаг 44 мин