Г.Ганбат: Миний нээлт “Монгол бахархал”-ыг бүтээх болно

2024-10-04
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

А.Эйнштейний “Харьцангуйн онол”-ын  хүн бүр мэддэг хэрнээ үнэндээ огт мэддэггүй алдарт Энергийн томьёог нь үгүйсгэж “Арга-Билгийн эрчмийн онол”-ын нээлтээ томьёолж, түүнийхээ технологи болох “Хүндийн хүчний турбин”-ы номыг нь бичсэн нэгэн эрхэм бидний дунд алхаж яваа. Энэхүү “Хүндийн хүчний турбин”-ы технологийг зохион бүтээгч, Монгол Улсын зөвлөх инженер, доктор Г.Ганбатыг шинэ бүтээлийн патентаа гардан аваад удаагүй  гэдгийг дуулаад зорьж ярилцлаа.

 

-Таныг дэлхийн шинжлэх ухаанд том эргэлт авчрах нээл­тийнхээ патентаа дөнгөж гардаж авсан гэж дууллаа. Баяр хүргэе. Яг ямар патент гэдгийг нь манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Хүн төрөлхтний өнөөдрийн шинжлэх ухаанаар бүтэшгүй хэмээн хүлээн зөвшөөрсөн дөрвөн бэрх байдаг.

Түүний эхнийх нь “масс бүхий биет гэрлийн хурдад хүрч чадахгүй”. Хоёрдугаарт “байнгын хөдөлгөөнт машин” бүтээх боломжгүй. Гуравдугаарт “Келвиний тэг температур” гаргаж чадахгүй. Дөрөвдүгээрт “орон зай цаг хугацаагаар аялах боломж байхгүй” гэж үзээд өнөөдрийн шинжлэх ухаанаар бүтээшгүй дөрвөн бэрх гэж нэрлэдэг.

Өнөөдрийн хүн төрөлхтний шинжлэх ухаан бол Архимедийн “Хөшүүргийн тогтвортой төлөв байдлын тэгшитгэл” дээр үндэслэн хөгжиж ирсэн. Хөшүүрэг тогтвортой байгаа үеийг л судалдаг гэж энгийнээр ойлгож болно. Гэтэл тэрхүү тогтвортой байдлаа алдсанаар дэлхийн татах хүчний нөлөөгөөр доош унаж байгаа тогтворгүй байдлыг нь судалдаггүй.

Хөшүүрэг тогтвортой төлөв байдал нь ганц л нөхцөлд байдаг бол тогтворгүй төлөвтөө 999 нөхцөлд байдаг. Эндээс хөшүүргийн тогтвортой төлөвийг нь аргын гээд тогтворгүй төлөвийг нь билгийн гэж хоёр хувааж болно. Тогтвортой төлөвт байх нөхцлийг нь аргын эрчмийн онолоор хангаж байдаг бол Тогтворгүй төлөв байдлын нөхцлийг нь Билгийн эрчмийн аргаар хангаж болно гэсэн үг.

Аргын эрчмийн онолд бидний мэддэг шинжлэх ухааны үндсэн хуулиуд биелж байдаг.  Энэ аргын үндсэн хууль нь “масс бол энерги” гэдэг үзэл ноёрхож хэрэгжиж байдаг учраас  уран, нефьт, хий нүүрс усыг шатааж эрчим хүч гаргаж авч байна. Ингэж бидний ашиглаж байгаа бүх энергийг аргын эрчмээр гаргаж байгаа. Гэтэл аргын эрчим хүчнээс гадна бидний хаа сайгүй зэрэгцээд байж байдаг билгийн эрчим хүч гэж байгаа.

-Аргын тоолол, билгийн тоолол гэдэг шиг үү?

-Тэгэлгүй яахав. Түрүүнд ярьж байснаар хөшүүргийн тогтворгүй төлөв байдлыг бидний мэддэг шинжлэх ухаанд урьд нь судлаагүй тул тайлбарлах боломжгүй. Хөшүүргийн тогтворгүй төлвийг нь тооцохгүй зөвхөн тогтвортой төлөв байдлыг  судладаг өнөөдрийн шинжлэх ухааны үндсэн хуулиуд болох “Энерги хадгалагдах хууль” “Термодинамик”-ийн хуулиуд нь энэ тогтворгүй төлөвт үйлчлэхгүй ээ.

-Таны онол Эйнштейний Харьцангуйн онолыг үгүйсгэсэн тухай би сонсч байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Миний билгийн эрчмийн онолоор, Эйнштейний тодорхойлсон гэрлийн хурд гэдэг нь сансар огторгуй дахь чөлөөт хөвөлтийн хурдатгал юм. Түүнийг 2015 оны 10 сард л энэ хурд бол Таталцлын долгионы хурдатгал юм байна гэдгийг илрүүлж батласан байдаг ч өнөөдрийг хүртэл онолын тайлбар нь байхгүй байсан нь миний Арга Билгийн эрчмийн онолын Энергийн томьёогоор тайлбарлагдаж байгаа юм.

Харьцангуйн онолыг буруу байсан гэдгийг сүүлийн үед ганц би биш дэлхийн эрдэмтэд яриад эхэлчихсэн. Дөнгөж сар гаруйн өмнө НАСА-ийн сансар судлалын сайт хуудсанд нэг мэдээлэл гарсан. Тэр нь “Эйнштейний E=mc 2 гэж хурд байхгүй. Энэ бол худлаа. Эйнштейн энэ асуудал дээр шинжлэх ухааныг төөрөгдүүлсэн” тухай Барбара гээд эрдэмтэн биччихсэн байгаа. Тэгэхээр гэрлийн хурд гэж тогтмол хурд байхгүй. Энэ бол хурдатгал юм. Тэр дундаа чөлөөт хөвөлтийн хурадтгал юм гэж би Арга Билгийн эрчмийн онолын Энергийн томьёонд томъёолоод байгаа юм. 

Өмнө нь бид цөмийн энерги гэж мэддэг, ярьдаг байсан бол өнөөдөр бид хар нүхний энерги гээд өөр түвшний дараагийн асуудлыг ярьж эхэлчихлээ. Цөмийн энергиэс асар их энерги гаргах боломжтой ч хар нүхний энергитэй энэхүү энергийг жишиж ярих ч боломжгүй цоо шинэ ойлголт бий болсон.

-Таны хэлснээр Эйнштейн шинжлэх ухааныг төөрөгдүүлсэн гэхээр өнөөдрийг хүртэл итгэж байсан бидний физикийн хуулиуд, онол тэр чигээрээ худлаа байсан гэсэн үг юм уу?

-Эйнштейний тэгшитгэл л үгүйсгэгдэж байгаа болохоос өнөөдрийг хүртэл явсан онол, аргын аргаар явсан бүхэн нь тухайн аргынхаа хувьд үнэн. Харин бид аргын эрчмээс гадна билгийн эрчмийн онол гэж цоо шинэ онол зэрэгцэн оршиж байж энэ өнөөдрийн шинжлэх ухаан цаашид үргэлжлэн хөгжих ёстой юм гэдгийг л ойлгох хэрэгтэй юм.

-Таны патентын хамгийн гол ач холбогдол нь юу юм бэ?

-Өнөөдрийг хүртэл оргүй хоосны энерги гэж тооцож байсан Таталцлын буюу потенциал энергийг механик энергид хувиргаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа. Энэ нь өнөөдрийн шинжлэх ухаанаар бүтэшгүй хэмээн хүлээн зөвшөөрөөд байсан “Байнгын хөдөлгөөнт машин” буюу “мөнхийн хөдөлгүүр”-ийг бүтээж байгаа нь хамгийн гол ач холбогдол юм.  Хүн төрөлхтний өнөөдрийг хүртэл бүтээсэн “мөнхийн хөдөлгүүр”-үүд потенциал энергийг ашиглаж чадаагүй тул зөвхөн эргэдэг, чадал гаргах боломжгүй байсан. Харин миний бүтээсэн хүндийн хүчний турбин нь хязгаарлашгүй төгсгөл эхлэл үгүй Таталцлын эрчмийг бодит утгаар нь ашиглаж байгаа тул чадал гаргана. Шалтгаан нь аргын биш билгийн эрчмийг ашиглах учир хязгааргүй, шавхагдахгүй.

-Ингэхэд та билгийн эрчим гэж яриад байгаа нь цоо шинэ зүйл юм уу эсвэл өмнө байсан ойлголтыг та илүү тодруулж, ойлголтыг нь нэгтгэж байгаагаа хэлж байна уу?

-Шинжлэх ухаанаараа билгийн гэж тодорхойлоогүй ч гэсэн потенциал энерги гэж мэднэ, ашигладаг. Жишээ нь усан цахилгаан станц бол жинхнээрээ хүндийн хүчний хөдөлгүүр байхгүй юу. Усыг өөрийнх нь хүчээр аваачаад доош унагаад эрчим хүч гаргаж байгаа. Энэ бол билгийн эрчмийг аргын аргаар ашиглаж эрчим хүч гаргаж байгаа. Би аль болох ойлгомжтойгоор энгийнээр ярьж байгаа нь энэ юм шүү. Тэгэхээр яг нарийндаа бол энэ шинжлэх ухаан маань “арга” ба “билиг” гэж хоёр багана буюу аргатай байх байсан нь Архимедийн үеэс доголон ирээд миний үед хоёр хөлтөй болж байгаа л асуудал юм. Миний энэ бүтээл нь Чингис хааны бүтээсэн “Монгол бахархал”-тай дүйхүйц шинэ зуунд бий болж байгаа шинэ “Монгол бахархал” юм.

-Таны энэ нээлт, патентийг манай төр засаг ч юм уу холбогдох газрууд нь хэр ойлгож үнэлж байгаа вэ. Мөн шинэ бүтээлийн патент авна гэдэг нэг хэрэг. Үүнийг амьдралд ойртуулж, хэрэгжүүлэх үр шимийг нь хэзээнээс хүртэх вэ?

-Хамгийн гол асуудал бол миний ярьж байгааг одоохондоо хүмүүс төдийлөн мэдэхгүй. Миний номыг уншиж, ойлгосон хүн бол яг ингэж ажиллах юм байна гэдгийг ойлгоно.

Би Харьцангуйн онол шиг Арга билгийн эрчмийн онол гэж гаргасан. Би өөрийн энэ онолоо тайлбарласан “Арга билгийн эрчмийн онолын тайлбар” гэж ном гаргасан. Нарнаас дэлхийг татах хүчийг номон дээрээ томъёогоор гаргасан.

Одоо бол би онолоо баталчихсан. Дараагийн алхам нь онолоо практикт нэвтрүүлж, технологиор батална.

-А.Эйнштейн бол Нобелийн шагналт, өнгөрсөн зууны суут эрдэмтдийн нэг. Зарим хүмүүс өөрсдийнх нь насан туршийнх нь итгэл үнэмшлийг үгүйсгэсэн зүйл ярихаар таныг ойлгохгүй байх тохиолдол гарах байх?

-Би энэ асуудлыг гурван жил ярьж байгаа. Эхэндээ ойлгохгүй учраас мэр сэр эсэргүүцдэг байсан бол би тайлбараа бичээд, тайлбарлаад байхаар ойлгодог болчихсон. Эйнштейн томъёогоо 1906 онд гаргасан, гэхдээ Нобелийн шагналаа 1921 онд өөр нээлтээр авч байсан юм шүү. Харьцангуйн онолын хувьд хүн төрөлхтөн ашигладаггүй мөртлөө бүгд мэддэг. Гэхдээ тэр томъёог гаргасан аргыг нь, яг юуны томъёо гэдгийг нь ч тодорхой мэддэггүй. Энэ томъёогоор бид цөмийн энергийг л олж болно. Тэрнээс биш өөр юмыг тооцож болохгүй.

-Таны ярьж байгааг амьдралд хэрэгжүүлэх, хүн бүр ойлгохын тулд ер нь яах ёстой юм бэ?

-Нэгдүгээрт онолыг хүн болгон ядаж нэг уншаад ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн миний энэ онол Теслагийн үед гарсан байсан бол тэр хэрэглэчих л байсан байх. АНУ-д Теслагийн 300 гаруй патент байгаа, бүгдийг нь нууцын зэрэглэлтэй байлгадаг. Чингис хаан яаж Монгол Улсыг дэлхийн бахархал болгосны гол нууц нь хийсэн аян дайн гэхээс илүү технологийн нууц байсан. Тэр үед байгуулсан ложистик, цаасан мөнгө гээд нээлтүүдийг хийж байсан. Түүн шиг ер нь Америкийн хөгжлийн нууц бол Теслагийн патентуудын нууц л юм. Тесла билгийн эрчимд нэлээн дөхсөн. Гэхдээ баталж чадаагүй. Яагаад гэвэл онол нь байгаагүй. Билгийн эрчмийг аргын аргаар хийгээд байсан болохоор өнөөдрийг хүртэл бүрэн амжилт олж чадаагүй гэж ойлгож болно. Тэгэхээр одоо энэ онол батлагдаад эхлэхээр физик, хими, сансар огторгуйн шинжлэх ухаан бүгд өөрчлөгдөнө. Манайхаас өөр газар бол миний энэ онол гараад ирэхэд маш олон “стартапп” компаниуд гарчихсан байх байсан. Аргын аргаар хөгжиж ирсэн шинжлэх ухаан дээд цэгтээ тулчихсан байгаа бол билгийн аргыг нь одоо хөгжүүлэх цаг ирсэн. Намайг цахилгаан станцаа байгуулаад практикт баталчихвал дэлхийгээрээ бөхийнө.

-Одоо таны ойрын үед зорьж байгаа ажил юу байна вэ?

-Өмнө нь би энэ хүндийн хүчний турбинаа хийж амжилттай туршиж байсан. Одоо илүү томоор, цахилгаан станц байгуулах хэмжээний төсөл эхлүүлэхээр зорьж байна.

Би саяхан “Хүндийн Турбин”-ыхаа Үйлдвэрлэлийн нэг ширхэг загварыг БНХАУ-ын Шандуны машин механизмын үйлдвэрт захиалж төслийн технийкийн нарийвчилсан зургийг хүлээлгэж өгөөд ирсэн.  Өнөөдрийн бидний хэрэглэж байгаа олон янзын эх үүсвэр бүхий эрчим хүч хэрэггүй болно. Бид миний энэ хөдөлгүүрээр электролизийн аргаар устөрөгч гаргаж аваад сансар огторгуйд нисэх ч юм уу өөрөө устөрөгч гаргах боломжгүй бүх газарт бий болгох боломжтой.

Туршилтын загвар болгож 500 киловатт станц байгуулахаар зорьж байна. Үйлдвэрлэлийн загвар учраас нэг ширхэгийг л хийнэ. Дараа нь одоо хийсэн байгаа зураг төслөө эцсийн байдлаар бэлэн болгоод үйлдвэрлэлд шилжүүлээд 20 мянган ширхэг 500 киловаттын хөдөлгүүр хийж чадвал манайд хангалттай. Ер нь дэлхий дээр эрчим хүчээр хэн баян байна, тэр улс л ноёрхож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 193 (7437)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

11 цаг 23 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

13 цаг 2 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

17 цаг 21 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

17 цаг 26 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

17 цаг 35 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

17 цаг 40 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

17 цаг 52 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

17 цаг 54 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

18 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

18 цаг 17 мин