Л.Гантөмөр: Оюутолгойн олборлолт дуусна гэж цуурхал тарааж болохгүй шүү, О.Батнайрамдал гишүүн ээ

2024-10-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Төслийг чуулганд  Шадар сайд Л.Гантөмөр танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.  

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: -2025 их онцлог жил болно. Оюутолгойн бүтээн байгуулалт 2025 онд дууссанаар олборлогч болно. Оюутолгой компани нь бүтээн байгуулалт хийх хүрээнд 22 мянган ажлын байр бий болгосон, одоо олборлогч болсноор ажиллах хүчин нь 4000-5000 болж буурна. Үүнд бэлэн үү. Монгол Улс залуучуудын орон. Нийт хүн амын 30 гаруй хувь нь 30-аас доош насны залуучууд. Хөгжлийн төлөвлөгөөнд хүн ам зүйн цонх үе хаагдана гэж. Цонх үе буурна, энэ нь макро эдийн засагт нөлөө үзүүлнэ. 2030 он гэхэд 10 нийгмийн даатгалын шимтгэл төлөгч долоон хүний тэтгэврийг даах шаардлага үүснэ. Хөгжлийн төлөвлөгөөнд энэ асуудал хэрхэн тусч байгаа вэ?

Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр: -Оюутолгойн гүнийн уурхайн олборлолт эхэлж байгаа. Зах зээл рүү буруу мессеж шидэж болохгүй. Монголын төр жилийн өмнөөс энийг харсан учраас том мега төсөл хөдөлгөе гэж зориод байгаа. Жишээлбэл, Монгол, Францын ураны төслийг хэлэлцээрээр шамдуулаад байгаагийн нэг зорилго нь энэ.  Тийм учраас 20 мянган хүн ажилгүй болох гэж байна гэсэн цуурхал тарааж болохгүй.  Тэр салбарт ажиллаж байсан хүмүүс он гараад Тавантолгойн станц дээр ажиллана. Ураны төслийг хэрэгжүүлэхэд 5.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт эхэлнэ. Энэ төсөл дээр ажиллана. Мега төсөл байж, эдийн засгийн өсөлт буюу эдийн засгийн тогтвортой байдал хангагдана гэж Засгийн газар үзээд  14 мега төслийн ард гарна гэж яриад байгаагийн шалтгаан энэ. Хуучин Оюутолгойгоор Монголын эдийн засгийг баримжаалдаг байсан бол тэр үе ард үлдсэн. Одоо цоо шинэ түвшин рүү шилжсэн гэдгийг ухамсарлах ёстой.Тавантолгойг гацааж болохгүй, Гашуун сухайт, Ганцмодын хил холболтыг гацааж болохгүй. Монгол, Францын хамтарсан уран олборлох төслийг хамтдаа явуулах хэргтэй. Эрчим хүчний шинэ хөрөнгө оруулалтыг татахад төр хамгийн уян хатан бодлого явуулах ёстой. Оюутолгойн бүтээгдэхүүн чанарын хувьд сайжирна. Тийм учраас хөрөнгө оруулалтаар өнөө жил 2-3 тэрбумыг татсан бол ирэх онд гурван тэрбумын хөрөнгө оруулалтаа алдаж болохгүй гэдэг амбиц тавьсан. Нийгмийн даатгал дээр системийн шинэчлэл хийхээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Өнөөдрийн НДШ төлөгчдийн мөнгөөр тэтгэвэрт гарсан хүмүүсийнхээ тэтгэврийг олгож байгаа. Энэ системийг өөрчлөхийн тулд Баялгийн сан, Ирээдүйн өв санг санаачлаад ажиллаж байгаа гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

4 цаг 57 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

6 цаг 36 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

10 цаг 55 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

11 цаг 0 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

11 цаг 9 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

11 цаг 14 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

11 цаг 26 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

11 цаг 28 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

11 цаг 49 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

11 цаг 51 мин