Тайландад сургуулийн автобус шатжээ

2024-10-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

О.ЭНХЖИН

 

Сургуулийн аялалаар явж байсан зургаан багш, бага болон дунд ангийн 39 хүүхэд, нийт 45 зорчигчтой автобус Тайландын нийслэл хот Бангкокын хойд захад орших Патхум Тани мужийн зам дээр шатжээ. 22 хүүхэд, гурван багш харамсалтайгаар нас барсан хэмээн цагдаагийн комиссарын үүрэг гүйцэтгэгч Китрат Фанфет мэдэгдсэн байна.  Гал түймэртэй тэмцэх газарт дуудлага өгснөөс хойш цаг хүрэхгүй хугацаанд арга хэмжээ авсан боловч автобусны хийн түлш халж дэлбэрэлт гарах магадлал өндөр байсан тул галыг бүрэн унтраах хүртэл аврах ангийн албан хаагчид дотор нь орж чадаагүй байна.

Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Китратын мэдэгдсэнээр автобусны дугуй хагарч, замын хавтанг мөргөснөөс оч үсрэн гал гарсан байх хэмээн таамаглаж байгаа аж. Мөн гэрчүүдийн мэдүүлснээр жолооч эхэндээ галыг унтраах гэж оролдсон боловч төд удалгүй хэргийн газрыг орхин зугтжээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас жолоочийг эрэн сурвалжилж байгаа юм.

Аврах ангийн албан хаагч Пиялак Финкав “Ихэнх цогцос автобусны дунд болон арын суудалд байсан тул гал эхлээд урд хэсгээс дүрэлзэн маш хурдтай тархаж, хохирогчид галаас дайжиж автобусны ард шилжсэн ба цонхоор үсэрч амжсан хүмүүс хүнд шархтай эмнэлэгт хүргэгдсэн. Ойролцоох ПатРангсит эмнэлэгт хүнд хэлбэрийн түлэгдэлттэй гурван сурагчид анхан шатны тусламж үзүүлсэн бөгөөд долоо орчим настай нэг охин нь хараагаа алдах эрсдэлтэй байгаа тул нүдний хагалгаанд яаралтай орсон” гэв.

Ерөнхий сайд Паэтонгтарн Чинаватра гүн эмгэнэл илэрхийлж засгийн газар эмчилгээний зардлыг дааж, хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр өгч тусламж үзүүлнэ гэдгээ өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн ба удалгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй сурагчидтай өөрийн биеэр очиж уулзсан байна. Тайландад зам тээврийн ослоор жил бүр 20 мянган хүн амиа алдаж, нэг сая гаруй хүн гэмтэж бэртдэг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тооцоолсон байдаг. Хүүхдийнхээ амь нас, аюулгүй байдалд санаа зовнисон иргэд улсынхаа дээд албан тушаалтнуудыг шүүмжилж, стандарт хангаагүй, аюултай хийн түлшээр ажилладаг тээврийн хэрэгслийг хориглож, ирээдүйд гарч болзошгүй осол аваариас урьдчилан сэргийлэх арга хэмжээн дээр нэн даруй анхаарч ажиллахыг шаардаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 192 (7436)

 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

6 цаг 12 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

6 цаг 12 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

16 цаг 0 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

19 цаг 32 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

22 цаг 33 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

22 цаг 45 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 52 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

23 цаг 53 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин