“Сэрсэн тал” уул уурхайн шинэ эринд дуудаж “Мining week-2024” эхэллээ

2024-10-03
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Дэлхийн металл, уул уурхайн шинэ эрэн үетэй хөл нийлүүлэх алхмыг тавьсаар ирсэн “Mining week-2024” буюу Монголын уул уурхайн долоо хоног гуравдах жилдээ нээлтээ хийлээ. Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагч магнатуудыг нэг дор цуглуулдаг энэ удаагийн “”Mining week-2024” Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч  Шаравын  “Сэрсэн тал” аялгууг “Цагаан лавай” хөгжмийн цөөхүүл эхлүүлсэн нь учиртай. Дэлхийн зарим улс орон 140 жил ажилласан  нүүрс суурьтай станцуудаа буулгаж ногоон технологи, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийн эрэлд гарцгааж буй энэ цаг үед эрдэс баялгийн уурхай болсон Монголын тал нутаг болох Налайх суурины Тайж хайрхны бэлд болж буйгаараа онцлог. Хэлбэрээ ийнхүү өөрчилж шинэлэг орчинд болж буй нь аж үйлдвэрийн дараагийн хувьсгалд хөрөнгө оруулагчдыг Монголын тал нутаг руу хошууруулах эхлэл гэлтэй. “Уул Уул уурхайн салбарын өнөө болон ирээдүйн хөгжлийг хэлэлцэх, салбарын оролцогч талуудыг холбох, ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөх уул уурхайн салбарын шинэчлэл, инновацыг энэ удаагийн чуулганаар танилцуулж ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох юм. Энэ удаад чухал ашигт малтмал, хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэржилт,  санхүүжилт сэдвээр энэ сарын 2-5-ныг дуустал үргэлжилнэ.

Чуулганы гол сэдэв салбар, хоорондын уялдаа холбоо, хууль эрх зүйн орчны шинэчлэлд чиглэж байна. Салбар хоорондын уялдаа сайн байхын зэрэгцээ хууль эрх зүйн орчин таатай байх нь хөрөнгө оруулагчдыг татах боломж. Гэвч манай улсын хувьд энэ байдал алдагдаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох явдал сүүлийн жилүүдэд  зогссон нь гадаадын  шууд хөрөнгө оруулалтын орчныг муутгасан.

Чуулганы нээж  УИХ-ын дарга Г.Амарбаясгалан хэлсэн үгэндээ  “Уул уурхайн салбарын экспортын ард сайн тоонууд байгаа хэдий ч үүний ард төвлөрллийн эрсдэл байгааг тооцох хэрэгтэй. Шинээр бүрэлдсэн УИХ нь уул уурхайн салбарын төсөвт давамгайлах энэ орлогыг бусад салбараа тэтгэх замаар эдийн засгийг солонгоруулах таатай боломж гэж харж байна. Монгол Улсын хувьд хүлэмжийн ялгарлалтын хийг бууруулах, шингээлтийг тэнцвэржүүлэхэд ашигт малтмалын хайгуулийн тусгай зөвшөөрөл олголтыг зохистой түвшинд барихыг зорьж ажиллана. Энэ удаагийн УИХ, хууль эрх зүйн орчныг сайжруулах “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд  54 ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудад хөрөнгө оруулагч  ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх,  хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан  заалтад онцгой анхаарч ажиллана” гэсэн юм. Үүнийг тодруулбал, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тусгай хэрэгцээнд авсан бол нөхөн олговрыг нэг жилийн дотор төлөх. Мөн төр хуульд заасны дагуу мэдэлдээ буцаан авсан тохиолдолд талбайг дүйцүүлэн олгох тухай Ашигт малтмалын тухай хуульд заасан. Гэвч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны эрхийг хангасан энэ заалт хэрэгждэггүй. Зарим тохиолдолд энэ талаар гаргасан Шүүхийн шийдвэр биелэхгүй удаашралтай байгаа нь дотоод, гадаад хөрөнгө оруулалтад эерэг бус дохио болсоор.Тиймээс УИХ үүнд онцгой анхаарна хэмээн онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн Зөвшөөрлийн болон Ашигт малтмалын тухай хуульд “А” зөвшөөрлийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд эзэмшиж болно гэсэн заалттай ч  уул уурхайн салбарт мөрдөгдөж буй зарим дүрэм, журмаас болж гадаадын хуулийн этгээдэд хязгаарлалт болж буй санал, гомдол олон гардаг аж. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч лицензээ шилжүүлэх, барьцаалахыг Ашигт малтмалын хуулиар зөвшөөрдөг хэр нь холбогдох агентлаг нь хувьцаа эзэмшигч бүрээс зөвшөөрөл авахыг шаарддаг зэргээр зөрчилддөг. Гэвч энэ асуудал нь Компанийн тухай хуулиар зохицуулагддаг  жишээтэй. Энэ мэт салбар хоорондын уялдаагүй хууль, дүрэм журмыг цэгцлэх тухай онцлон ярих аж.

"Mining week-2024 & Minepro-2024" -ын үндсэн зохион байгуулагч нь Монголын уул уурхай үндэсний ассоциац. Тус ассоциацийн зөвлөлийн дарга Г. Батцэнгэл мөн оролцогчдод амжилт хүсэж үг хэлсэн бол эхний өдрийн илтгэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Салбар хоорондын уялдаа ба ирээдүйн чиг хандлага сэдвээр тавьсан юм.

Эрдэс баялгийн салбар нь ДНБ-ны 25 хувь,  улсын нэгдсэн төсвийн орлогын 30 орчим хувь, Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 хувийг бүрдүүлж байна. Түүнчлэн нийт экспортын 90 хувийг дангаараа бүрдүүлж буй. Ирэх онд Монгол Улс 83.6 сая тонн нүүрс экспортолж  АМНАТ-д 5.6 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төсөөлсөн. Ингэснээр уул уурхайн салбар төсвийн орлогын 31 хувийг бүрдүүлэх боломжтой. Энэ оны найман сард 53.7 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 40.9 тонноор илүү байна. 31.3 хувийн өсөлт үзүүлсэн. Нийт экспортын 51.7 хувийн нүүрс эзэлж байна. Нүүрсний хилийн дундаж үнэ энэ хугацаанд тонн тутамд 25 орчим ам.доллароор буурсан юм. Энэ нь нүүрсний гол худалдан авагч урд хөршийн эцсийн хэрэглэгчид  хэмнэлтийн горимд шилжсэн нь үнэ буурах шалтгаан болжээ. Монгол Улсын хувьд энэ онд 60 сая тонн нүүрс экспортлох зорилттой байсан ч төсөөллөө 75 сая болгож ахиулсан. 2025 онд 83.6 сая тонныг экспортлох төлөвлөгөөтэй. Тэгвэл энэ нь 2023 оныхтой харьцуулахад 17 сая тонноор нэмэгдсэн байна. БНХАУ-ын нүүрсний жилийн нийт хэрэглээтэй харьцуулбал энэ нь харьцангуй бага дүн юм. Гэхдээ тус улсын эдийн засгийн нөхцөл байдал манай улсад томоохон эрсдэл үүсгэхээр байгааг олон улсын байгууллагууд анхааруулсаар байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 192 (7436)

 

goy nertei ih zardaltai hural forum tasrahgui saijirsan yum haa bn daa
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

14 цаг 15 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

15 цаг 54 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

20 цаг 13 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

20 цаг 18 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

20 цаг 27 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

20 цаг 32 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

20 цаг 44 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

20 цаг 46 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

21 цаг 7 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

21 цаг 9 мин