Говийн бүс: Орон нутгийн сонгуулийг хэн удирдаж байна вэ?

2024-10-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Говийн бүс буюу Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймагт өнгөрсөн парламентын сонгууль долоон  мандаттай зохион байгуулагдаж,  АН ялалт байгуулсан.  Тэгэхээр орон нутгийн сонгуулиар ч Говийн бүс цэнхэртэх магадлалтай.  Тус аймгуудад  орон нутгийн сонгуулийг гол хоёр намаас хэн хэн удирдаж байгаа тухай тоймлон хүргэе.

Дундговь аймгийн ИТХ 41 мандаттай.  Аймгийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат ажилладаг.  Тэрээр өнгөрсөн дөрвөн жил аймгийн Засаг даргаар ажилласан.  Улмаар парламентын сонгуульд говийн бүсэд нэр дэвшиж, дүнгээ тавиулсан.  Одоо орон нутагт намаа ялалтад хөтлөх бодлогоо дэвшүүлэн ажиллаж байгаа юм.

Дундговь аймгийн МАН-ын даргаар НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулуун томилогдон ажиллаж байна.  Тэрээр ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн парламентын сонгуулиар тус аймагт нэр дэвших магадлалтай горилогчдын эгнээнд байсан ч мандат авч чадаагүй.   Харин орон нутгийн сонгуулиар Дундговийг зорьж тэнд нэлээд идэвхтэй ажиллаж байна.  Гэхдээ МАН-ынхны хувьд Дундговь аймаг нэлээд амаргүй тойрог байх болов уу.

Өмнөговь аймгийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн асан  Л.Энхболд ажилладаг. Тэрээр сул гишүүн болсныхоо дараа нүүрсний хэргээр шүгэл үлээж байсан удаатай.  Удалгүй аймгийнхаа МАН-ын хорооны даргаар сонгогдож, улс төрийн ажлаа дахин эхлүүлсэн.  Тэдний баг “Өмнөговь Шинэ сэргэлт” уриа дэвшүүлэн сонгуульд оролцож байна. 

Өмнөговь аймгийн АН-ыг УИХ-ын гишүүн Р.Сэддорж удирдсан хэвээр байгаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд тэд "Нутгийн хишиг" хөтөлбөр боловсруулан иргэддээ танилцуулжээ. “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд иргэдийнхээ биеийг эрүүл болгож, мэргэшүүлж, Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайтын ордод ажилд оруулж амьдралыг нь дээшлүүлэх асуудлыг тусгасан байна.

Дорноговь аймгийн ИТХ 35 мандаттай.  Аймгийн АН-ыг Э.Энхжаргал удирддаг.  Тэд “Бүрэн Ардчилал- Бүтээлч Дорноговьчууд” мөрийн хөтөлбөрөө танилцуулан энэ удаагийн орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна.

Дорноговь аймгийн МАН-ын хорооны даргаар, аймгийн Засаг дарга О.Батжаргал ажилладаг.  Тэрээр өнгөрсөн дөрвөн жил орон нутгийн удирдлагаар ажиллаж, аймгаа шилдэг аймаг болгож чадсан хэмээн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлээд байна.   О.Батжаргал нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй.  МУИС болон ИЗИС-ийг төгссөн нэгэн.

Говьсүмбэр аймгийн МАН-ын хороог аймгийн Засаг дарга Г.Батсуурь удирддаг.   Тэрээр 2006-2010 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч, 2015-2016 онд Говьсүмбэр аймгийн  ИТХ-ын дарга, 2016-2020 онд Говьсүмбэр аймгийн Засаг дарга, 2020-2022 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.

Говьсүмбэр аймгийн АН-ын даргаар Б.Анхбаяр гэдэг залуу ажилладаг.   Л.Гантөмөр намын даргаар сонгогдоод дунд шатны намын удирдлагуудаа шинээр сонгосны нэг нь Б.Анхбаяр байв. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 192 (7436)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин