Л.Мөнхнар
"Ногоон карт" буюу АНУ-ын 2026 оны Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр эхэлж байна. Энэхүү хөтөлбөрт ямарваа хэмжээний хураамжгүй бүртгэдэг тул мөнгө авч бүртгэлд тусалъя гэх хүмүүсээс болгоомжлохыг АНУ-ын Элчин Сайдын Яамнаас анхаарууллаа. Мөн таны сонгогдох магадлалыг дээшлүүлнэ гэж амлаж буй хувь хүн, үйлчилгээний газруудад ч бүү итгээрэй гэжээ.
Олон үндэстний визийн хөтөлбөр нь шаардлага хангасан бүртгэлээс санамсаргүй байдлаар буюу сугалааны зарчмаар сонгон шалгаруулалт явуулдаг бөгөөд нэг хүн нэг л бүртгэл үүсгэх эрхтэй байдаг.
Сонирхсон хүмүүс арваннэгдүгээр сарын 5-ныг дуустал dvprogram.state.gov цахим хуудсаар бүртгүүлэх боломжтой.
Эх сурвалж:www.polit.mn
Бүртгүүлмээр байна яаж бүртгүүлэх бэ ?