Англи хэл сурахад туслах шилдэг долоон апп

2024-10-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

И.АРИУНЖАРГАЛ

Та англи хэл сурч эхлэхдээ ухаалаг утсаа үндсэн хэрэглүүр болгон ашиглах боломжтой. Англи хэлний дүрэм, үгсийн сан, харилцан ярианы ур чадвар болон бусад зүйлийг сурахын тулд англи хэл сурах зөв аппликейшныг сонгоорой.

Хэл сурах аппликейшн нь англи хэл сурах, ур чадвараа дээшлүүлэх маш сайн хэрэгсэл бөгөөд таны хэлний мэдлэгийн түвшинд тохирсон онцлог шинж чанартай, хурдан бөгөөд тохиромжтой байдлаар сурахад тусалдаг.

Та өөрт тохирсон англи хэлний апп-ыг сонгомоор байна уу. Тэгвэл англи хэлийг тань сайжруулах шилдэг долоон апп ба тэдгээрийн онцлог хэрэглээний жагсаалтыг энд оруулав.

 

1. Rosetta Stone Хамгийн олон талт апп

 

Энэхүү алдартай англи хэлний апп нь дүрэм, үгийн сан, дуудлагын хичээлүүдийг багтаасан. Та аудио хичээлүүдийг татаж авсанаар апп доторх бүх хичээлүүдийг интернэтгүй үедээ ч  үзэх боломжтой. Тус апп-ыг үнэгүй болон төлбөртэйгөөр Android, iOS болон Windows төхөөрөмжүүд дээр ашиглах боломжтой.

 

2. Fluent U- Медиа дээр суурилсан шилдэг апп   

 

Энэхүү аппликейшн нь мэдээ, дууны видео, зар сурталчилгаа гэх мэт бодит англи хэл дээрх видеонуудыг эх сурвалж болгон ашигладаг. Та видеонуудыг үзэж байхдаа дурын үгэн дээрээ дарж тухайн үгний орчуулга, тайлбар, дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой. Аппликейшныг үнэгүй болон сарын төлбөртэй захиалгыг Android болон iOS-д ашиглах боломжтой.

 

3. Hello English - Дундаж түвшний суралцагчдад зориулсан шилдэг апп 

 

 Энэ апп нь англи хэлний дунд шатны суралцагчдад хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд хэрэглэгдэхүйц мэдээллийн хэрэгслээр баялаг апп юм. Та эхлээд түвшин тогтоох шалгалт өгснөөр өөрийн түвшинд тохирсон хичээлүүдийг үзэх боломжтой. Hello English-ийг нийт 23 хэл дээр ашиглах боломжтой бөгөөд тоглоом тоглох, видео үзэх, аудио ном сонсох зэрэг хөгжилтэй аргаар хэл сурахад тусалдаг.                                                     

Тус апп нь үнэгүй бөгөөд iOS, Android болон Windows дээр ашиглах боломжтой.

 

4. Duolingo- Хамгийн хөгжилтэй апп     

 

Энэхүү апп-ыг ашиглан та тоглонгоо л хэлээ сурах боломжтой гээд боддоо. Виртуал зоос эзэмшиж түвшин ахидаг ба хөдөлгөөнтэй дүрсүүдийг ашиглан идэвхтэйгээр суралцах боломжтой. Мөн Duolingo зурвас хэсгийг ашиглан мэдэхгүй байгаа зүйлээ асууснаар бусад хэрэглэгчдээс хариулт авах, тэдэнтэй харилцах боломжтой. Тус апп-ыг үнэгүй болон төлбөртэйгөөр iOS, Android болон Windows төхөөрөмжүүд дээр ашиглах боломжтой

 

5. Hello Talk- харилцан ярианы хамгийн шилдэг апп

 

Энэ апп нь хэрэглэгчдэд унаган англи хэлтэй хүмүүстэй ярилцаж англи хэлээ сайжруулах боломжийг олгодог. Текст, дуут бичлэг, дуут дуудлага, видео дуудлага, тэр ч байтугай зургаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс англи хэлээр ярьдаг хүмүүстэй чатлах боломжтой.

Энэхүү апп-ын үнэгүй хувилбарыг iOS болон Android төхөөрөмж дээр ашиглах боломжтой.

 

6. Babbel- Шилдэг практик апп

 

Баббел нь 15 минутын англи хэлний хичээлтэй бөгөөд үүнд таны хувийн сонирхолд тулгуурласан бодит яриа багтана. Мөн хичээл бүрт хэрэглэгддэг үгийн сангийн бичмэл болон аудио хувилбаруудтай.

Энэхүү апп-ын үнэгүй болон төлбөртэй хувилбаруудыг iOS болон Android үйлдлийн системд ашиглах боломжтой.

 

7. Memrise- Үгийн сангийн шилдэг апп 

 

Энэхүү апп нь флаш карт, тоглоом, видео зэргийг ашиглан үгийн санг сайжруулдаг. Хэрэглэгчид үндсэндээ холбоо үг, эсрэг үг зэргийг цээжилдэг ба олон давтамжтай, флаш картуудаар үгээ цээжилдэг. Энэхүү арга нь зөв тохиромжтой техник бөгөөд үг цээжилэхэд ихээхэн үр дүнтэй. Тус апп-ыг үнэгүй болон төлбөртэйгөөр iOS болон Android-д ашиглах боломжтой.

 

Эх сурвалж: www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

14 цаг 11 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

15 цаг 50 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

20 цаг 10 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

20 цаг 14 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

20 цаг 23 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

20 цаг 28 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

20 цаг 40 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

20 цаг 42 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

21 цаг 3 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

21 цаг 5 мин