Т.САЙХАН
Өнөөдөр Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан өдөр. Засгийн газрын ээлжит хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд эмгэнэл илэрхийлжээ. Улмаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбогдуулж, олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллаж, санал дүгнэлт гаргах ажлыг хэсгийг байгуулж, тухайн үед Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан Б.Солонгоогоор ахлуулж байсан бол энэ ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээр ахлуулахаар болсон байна.
Эх сурвалж:www.polit.mn