Зохиолч Б.Санчирын гэрийн хаяг 157 тоот

2024-10-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин “Би номынхоо тухай” буландаа хэл, уран зохиол судлаач, “Зуун тавин долоон тоотын диваажин” шүлгийн номын зохиолч Б.Санчирыг урилаа.

 

Ном бол түүний дотоод сэтгэл, мөн чанар

 

“Шүлгээ бичсэний дараа сэтгэл хөнгөрөөд сайхан уртаар санаа алдмаар болдог.  Мэдрэмжээ хөглөж, хэдэн мөрт тэрлэж суухын  таатай сайхан нь энэ юм даа” хэмээн ярих түүнийг Батбаярын Санчир гэдэг. Улаанбаатар хотын унаган залуу. “Зуун тавин долоон тоотын диваажин” ном бол түүний дотоод сэтгэл, мөн чанарыг илэрхийлэх тусгал юм. Анхны номоо өлгийдөн аваад удаагүй байгаа залуу уран бүтээлчийн ихэнх шүлгүүд эзэнтэй гэнэ. Тэрээр “Хайртай хүмүүстээ шүлэг бичиж тэднийгээ мөнх амьдруулах хүсэл надад байдаг. Магадгүй миний ном гаргасан нэг шалтгаан энэ байх. Миний мэдэрдэг эмзэглэл, тайтгарал, өвдөлт, эргэн тойрноосоо авдаг мэдрэмж бичих сэдэл болдог. Төрж, өссөн хотын минь булан тохой бүр нэг зүйл өгүүлээд байх шиг санагддаг. Энд учирсан учрал, бүтэлгүй дурлалаас эхлээд мэдэрсэн бүхэн намайг шүлэг тэрлэхэд хүргэдэг” хэмээн ярина.  Тэрээр Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” болон МУИС, МУБИС-ын утга зохиолын нэгдлийн гишүүн юм.

 

Эхэлсэн цэгээрээ номоо нэрлэсэн

 

Шүлэг, уран зохиолтой амьдралаа салшгүй холбосон Б.Санчирын номоо гаргах болсон шалтгаан нь өөрийгөө цаг хугацааны шалгуурт  үлдээе гэсэн бодолд нь оршдог ажээ. Тэрээр “Наад зах нь миний үр хүүхэд, ач зээ уншина. Намайг ийм хүн байсныг мэдэж авна шүү дээ. Тэр үед ч гэсэн би тэдгээр хүмүүсийн дотор амьдарч чадна гэсэн үг. Тиймээс л номоо гаргасан” хэмээн ярив. Хүн бүрийн ертөнцийг харах, амьдралыг мэдрэх өнцөг харилцан адилгүй. Тиймдээ ч түүний шүлгээс та бид өөр өөр зүйл мэдрэх нь лавтай. Зохиолч маань ч мөн уншигчдаа өөрсдийн мэдрэмжээр, эрх чөлөөтэйгөөр түүнтэй танилцахыг хүсэж байгаа болов уу. Б.Санчирын номоо нэрлэсэн 157 тоот бол түүний гэрийн хаяг. “Тэндээс л анхны би мэндэлсэн. Тиймээс эхэлсэн цэгээрээ номоо нэрлэсэн. Яруу найргийн ном дахин гаргая гэсэн бодол бий. Хэрэв бэлэн болсон гэж үзвэл өгүүллэгийн түүвэр гаргана” хэмээн хүүрнэх түүний нэгэн шүлгийг хүргэе.

Би хотын гудамжаар нэг шалбааг тарьж

Асгартал уйлаад

Чи нулимсыг минь арчаад хацрыг минь илнэ гэж мөрөөддөг

Чиний гар даарч би гарыг чинь атгаад

Гаран дээр чинь амьсгалж бүлээцүүлнэ гэж мөрөөддөг

Чи толгойг минь илж

Би өвөр дээр чинь толгойгоо тавиад

Нүд рүү чинь эгцэлж харна гэж мөрөөддөг

Энэ хотын бороотой өдрүүдэд чиний шүхэр дор зогсоод

Хүзүүнд чинь шигдэж эрхэлнэ гэж бас мөрөөддөг

Эндээс түүж барьсан чулуун гэртээ

Чамайг эхнэрээ болгож суулгаад

Айл гэрдэж тоглоно гэж мөрөөддөг

Дараа насандаа хурмастын хүүхдүүд болж төрөөд

Эндхийн хүмүүсийг өрөвдөж

Цугтаа гуниглана ч гэж мөрөөддөг

Багшийн дээдийн автобусны буудлаас

Хоёр биенээ огтхон ч ширтэлгүйгээр

Чигчий хуруунаас чинь хөтлөөд

Гэрт чинь хүргэж өгнө гэж мөрөөддөг

Би асгартал уйлаад

Чи нулимсыг минь арчиж өгөөд...

Би зүгээр л мөрөөддөг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 191 (7435)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

14 цаг 34 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

16 цаг 13 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

20 цаг 32 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

20 цаг 37 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

20 цаг 45 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

20 цаг 50 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

21 цаг 2 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

21 цаг 4 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

21 цаг 26 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

21 цаг 28 мин