Биеийн галбиртаа тохируулан цүнхээ сонгох нь

2024-10-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

О.ЭНХЖИН

Хүн өөртөө л зохих хувцас өмсөж, худалдан авалт хийдэгтэй адил цүнхний сонголтдоо ч бас анхаарснаар таны гадаад төрхийг тэнцвэржүүлж илүү дэгжин харагдуулах түлхүүр болдог. Тиймээс өөрт тохирсон цүнхээ сонгохын тулд өөрийнхөө биеийн галбирын онцлогоо мэддэг байх шаардлагатай тул энэ тухай бяцхан зөвлөгөө өгье.

 

Цүнхний сонголт тийм чухал гэж үү?

Зайлшгүй шаардлагатай гэхгүй ч өөрийн биеийн онцлогт тохирсон цүнх сонгох нь таны дүр төрх, хэв маягийг тодосгож, эерэг мэдрэмж төрүүлдэг. Ингэснээр үр дүнд нь таны өөртөө итгэх итгэл, үнэлэмжийг нэмэгдүүлдэг байна. Та цүнхний сонголтоороо гадаад төрхийнхөө онцлог шинж чанаруудыг тодосгох, эсвэл бүр нууж ч чадна.

Юу юун дээр тулгуурлан сонголтоо хийх ёстой вэ?

Биеийн галбир 

Мэдээж эхлээд өөрийн биеийн галбираа тодорхойлох хэрэгтэй.

1.Элсэн цаг

Тааз, мөр болон цээжний өргөний хэмжээ ижил, нарийхан бэлхүүстэй. Ийм төрлийн галбиртай эмэгтэйчүүд ямар ч төрлийн цүнх үүрсэн бие нь гоолиг, төгс харагддаг. Гэхдээ бэлхүүсээ тодосгоно гэвэл дундаж хэмжээтэй цүнх үүрэхийг санал болгож байна.

2.Алим

Хөл хэсгээрээ харьцангуй нарийхан ч, биеийн дээд болон дунд буюу цээж, бэлхүүс хэсгээрээ илүү өргөн. Ийм төрлийн галбиртай эмэгтэйчүүд биеийнхээ доод хэсгийг тодруулахдаа анхаарах хэрэгтэй. Иймээс урт оосортой хобо болон хувин загварын цүнх нь илүү гоолиг харагдуулна.

3.Лийр

Цээж хэсгээрээ нарийхан ч гуя, бэлхүүс болон тааз хэсгээрээ өргөн. Ийм төрлийн галбиртай эмэгтэйчүүд тааз орчмоороо илүү нарийхан харагдахын тулд цээж, мөрний хэсэгтээ анхаарч богино оосортой, жижиг гар цүнх сонгох нь тохиромжтой. Мөн хараанд шууд тусах чамин, хээнцэр гоёл чимэглэлтэй цүнх нь биеийн доод хэсэгт очих анхаарлыг татдаг.

4.Тэгш өнцөгт

Биеийн мөр, бэлхүүс ба ташаа хэсгүүд нь ойролцоо хэмжээтэй, ерөнхийдөө шулуун хэлбэрийн бие. Ийм төрлийн галбиртай эмэгтэйчүүдэд оосоргүй цүнх болон чамин гоёл чимэглэлтэй эсвэл их цацагтай том хэмжээний цүнх илүү зохидог.

  • Биеийн хэмжээ чухал 

Хамгийн тохиромжтой цүнхний сонголт хийхэд биеийн галбираас гадна хэмжээ чухал байдаг.
 

1.Намхан

Том цүнх нь таны биеийг дарж, улам жижигхэн харагдуулдаг. Оронд нь мини үүргэвч, мөр цүнх гэх мэт илүү авсаархныг сонгоорой.

2.Өндөр

Өндөр хүмүүст харин том торон цүнх эсвэл шууданч цүнх илүү дээр сонголт болно.

3.Туранхай 

Хэрэв та нарийхан туранхай биетэй бол том цүнх нь таныг байгаагаас чинь бүр хэтэрхий туранхай харагдуулах эрсдэлтэй тул цахилгаан, товч гэх мэтээрээ илүү онцгойрдог дунд оврын цээжний цүнхийг сонгох нь зүйтэй

4.Махлаг

Том цүнх зохимжгүй, хэт навсгар харин жижиг цүнх биеийг илүү өргөн харагдуулдаг тул богино оосортой дунд оврын цүнх л хамгийн тохиромжтой болж таарч байгаа юм. Хэт их чимэглэл, цацаг зэргээс зайлсхийгээрэй.
 

  • Цүнхний өнгө

Хүрэн, гүн хөх, хар зэрэг бараан өнгийн цүнх нь тураах нөлөө үзүүлдэг. Таныг илүү өндөр, гоолиг харагдуулж, хувцаслалтыг тань тодосгож өгдөг. 

Харин эсрэгээрээ цайвар өнгийн цүнх нь биеийн хэлбэр галбирыг илүү тодосгоно.
 

  • Цүнхний оосор

Мөр эсвэл цээжин хэсэгтээ анхаарал татахыг хүсвэл богино оосортой цүнх сонгоорой. Харин шууданч мэтийн урт оосортой цүнх нь таныг илүү өндөр харагдуулах болно.

 

Эх сурвалж: www.polit.mn

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

14 цаг 20 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

15 цаг 59 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

20 цаг 18 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

20 цаг 23 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

20 цаг 31 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

20 цаг 36 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

20 цаг 48 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

20 цаг 50 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

21 цаг 12 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

21 цаг 14 мин