Т.САЙХАН
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам өнөөдөр буюу есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Айлчлалтай холбогдуулан Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Их, бага тойруу орчмын зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.
Иргэд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Энэхүү айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn