Монгол ба бусад улсын сурагчийн дүрэмт хувцас

2024-09-30
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

О.ЭНХЖИН

Дүрэмт хувцас нь сурагчдын анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, хоорондын ялгааг багасгах зорилготой байдаг. Тэгвэл Монгол Улс болон бусад орнуудад хичээлийн дүрэт хувцас ямар байдаг талаар бэлтгэн хүргэж байна.

 

Монголын сургуулиудын хувьд бага ангийн охид цэнхэр эсвэл цагаан өнгийн цамц, гүн хөх өнгийн сарафан болон зангиагаар хосолдог. Харин хөвгүүд  цэнхэр эсвэл цагаан өнгийн цамц, гүн хөх өнгийн хослол, зангиагаар жигдэрдэг. Дунд ангийн эмэгтэй сурагчид сарафан өмсөхөө больж хүрэмтэйгээ өнгө ижил юбка өмсдөг. Харин ахлах ангийн эмэгтэй сурагчид нь голдуу саарал өнгийн банзал өмсдөг болсноос өөр зүйлд өөрчлөлт ордоггүй. Дүрэмт хувцасны материалын хувьд стандартын дагуу 40 хувь нь цэвэр хонины ноос бол 60 хувь нь полиэстер байх ёстой гэж заасан байдаг. Харин энэ жил Боловсролын сайд П.Наранбаяр дүрэмт хувцсанд поло цамцны сонголтыг бий болгохоор болсон. Ингэхийн тулд стандартад өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсгийг төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, эцэг, эх зэрэг талуудын оролцоотой байгуулахаар болсон. Тэгвэл энэ талаар иргэд ямар санал, сэтгэгдэлтэй байгааг тодруулахад, "Өдөржин агаар нэвтэрдэггүй бариу цамц өмссөнөөс биед эвтэйхэн амьсгалдаг поло цамц нь хүүхдийн эрүүл мэндэд тустай", "Дэмжиж байна. Учир нь поло цамц угаахад амар, амархан үрчийхгүй. Мөн хүүхэд чөлөөтэй хөдлөх нөхцөлийг бүрдүүлдгээрээ онцлог. Бас сурагчийн захтай цамцтай харьцуулахад үнийн хувьд илүү хямд", "Манай улсын сургуулиудын анги танхим өвөл хүйтэн байдаг. Тиймээс хүүхдүүд дан полотой сууна гэдэг хүндрэлтэй. Үүнийг цогцоор нь шийдэж байж үр дүн гарна" гэсэн юм.

 

Австрали  хар гутал өмсөхийг шаарддаг

Австралид сургуулийн дүрэмт хувцас нь тус улсын соёл, амьдралын хэв маягийг харуулдаг таних тэмдэг болдог. Энэ улсын сурагчдын дүрэмт хувцасны  загвар нь өөрийн өвөрмөц хэв маягтай бөгөөд материал нь цаг уурын онцлогтой нь бүрэн нийцдэг. Сургуулийн таних тэмдэг логотой саравчтай малгай эсвэл бүрх малгайг заавал өмсөхийг хатуу шаарддаг. Охид өвдөг хүрсэн урт юпка, цагаан поло цамц өмсдөг. Харин хөвгүүд нь богино өмд, цагаан поло цамц өмсдөг бөгөөд түүн дээрээ ихэвчлэн хүрэм, сул цамц давхарлан өмсөх боломжтой байдаг ажээ. Гуталны хувьд ихэвчлэн битүү хар өнгийн гутал өмсөхийг шаарддаг байна. Сургуулийн бэлгэ тэмдэг нь зөвхөн хувцас дээр төдийгүй хичээлийн хэрэгсэл болох хавтас, үүргэвчинд ч байдаг. Сургуулийн дүрмээс шалтгаалж хар, цагаанаас эхлээд гүн хөх, ногоон болон үзмэн ягаан хүртэл өнгөний төрөл арвин байдаг байна.

 

Бутан улс үндэсний хувцасаа өмсдөг

Бутан улсад сургуулийн сурагчид нь үндэсний хувцсаараа жигдэрдэг бөгөөд "Го" (эрэгтэй сурагчид өмсдөг) болон "Кира" (эмэгтэй сурагчид өмсдөг) гэж нэрлэдэг байна. Сургуулиасаа хамаарч өнгө өөр байх хэдий ч эсгүүр яг адилхан байдаг. Дээлтэй нэлээд төстэй загвартай. Материалын хувьд хөнгөн, хөвөн даавуун бөгөөд оёдол хатгамалаар чимэглэдэг байна.

 

Вьетнам тогтсон стандартын хувцасгүй

Вьетнам нь тогтсон дүрэмт хувцасны үндэсний стандарт байдаггүй гэдгээрээ онцлог. Биеийн тав тухтай байдлыг чухалчилдаг тул аль болох чөлөөтэй, биед амар хувцаслахыг сануулдаг байна. Гэсэн хэдий ч хотын төв хэсгээр байрлах сургуулиуд сурагчдыг стандартын дагуу хувцаслахыг илүүд үздэг. Тус дүрэмт хувцас нь бараан өнгийн өмд болон цайвар өнгийн цамц, улаан эсвэл хөх өнгийн бүч зангианаас бүрдэнэ. Ахлах сургуульд орсон охидуудыг "Ао Дай" буюу уламжлалт хувцас өмсөхийг шаарддаг. Тус хувцас нь нимгэн бөс даавуу, торгоор урладаг, урт нарийхан, бие барьсан загвартай. "Ао" нь "цамц", "Дай" нь "урт" гэсэн утгатай бөгөөд дээл шиг захтай, хятад тэрлэг шиг харагддаг ч бүсэлхий хүрсэн өндөр оноотой, хормой нь шагай хүрсэн урт байдаг. Сурагчдын хувьд цагаан өнгийн "Ао Дай" өмсдөг байна.

 

Япон сурагчид  тод шар малгай өмсдөг

Японы сурагчийн дүрэмт хувцасны онцлог нь ихэнхи сургуулийн бага ангийн сурагчид энгийн, чөлөөт хувцсан дээрээ тод шар малгай хослуулан өмсдөг. Гэхдээ зарим сургуулийн дотоод дүрмээс шалтгаалж стандартын дагуу хувцаслахыг шаарддаг байна. Мэйжигийн үед (1868-1912) цэргийн бэлтгэл сургуулилтын хувцасны хэв маяг нь эрэгтэй сурагчдын дүрэмт хувцасны загварт хадгалагдан үлджээ. Энэ төрлийн дүрэмт хувцасыг "гакуран" гэж нэрлэдэг бөгөөд зун болон өвлийн улиралд өмсөхөд зориулсан хоёр төрөлтэй байдаг. Охидын дүрэмт хувцас нь далайчны загвартай төстэй гэмээр цамц, урт банзал, урт оймс болон углаашнаас бүрддэг. Сургууль болгон тус тусын дүрэмт хувцасны стандартай ч бүгд л ялгаагүй хатуу дагаж мөрддөг ба үсний өнгө, уртад нь хүртэл шаардлага тавьдаг нь зарим сурагчдад тав тухгүй мэдрэмжийг төрүүлдэг гэжээ.

 

Хойд Солонгост коллежийн оюутнууд нь хүртэл дүрэмт өмсдөг

Хойд Солонгост хувцасны хувьд дагаж мөрдөх хатуу дүрэмтэй байдаг тул бага ангийн балчираас эхлээд их сургууль коллежийн оюутнууд хүртэл дүрэмт хувцсаараа жигдэрдэг байна.  Охид нь цагаан цамц, урт банзал, хөвгүүд нь мөн адил цагаан цамц, богино өмд өмсдөг ба үүн дээрээ бүгд улаан бүч зүүдэг.

Хөвгүүдийн дүрэмт хувцас нь кобальт цэнхэр өнгөтэй, бага, дунд сургуулийн охидууд ягаан хүрэм, саарал банзал өмсдөг. Хар бараан өнгөнд суурилдаг байсан хуучны дүрэмт хувцасны хажууд өнгөний хувьд мэдэгдэхүйц өөрчлөгдсөн ч эсгүүр, загварын хувьд яг л хэвээр үлдсэн байдаг.

 

Америк биед эвтэйхэн хувцас өмсдөг

Тус улсын хувийн болон католик шашны сургуулиудад дүрэмт хувцас өмсөх нь элбэг. Ихэнхдээ поло загварын футболк, банзал, өмд өмсөх бөгөөд хямд бөгөөд сурагчдын биед эвтэйхэн байх загварыг сонгодог байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 189 (7433)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

4 цаг 9 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

5 цаг 48 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

10 цаг 7 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

10 цаг 12 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

10 цаг 21 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

10 цаг 26 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

10 цаг 38 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

10 цаг 40 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

11 цаг 1 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

11 цаг 3 мин