Аравдугаар сарын цаг агаар ямар байх вэ?

12 цаг 13 мин
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Энэ сард агаарын дундаж хэм ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, нутгийн хойд хэсгээр дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Аравдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян–Өлгий, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Увс, Ховдын зарим газар, Завхан, Төв, Сэлэнгийн зүүн, Говь–Алтайн зүүн хойд, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр 0…-8°C, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр +6...+10°C, бусад нутгаар 0...+6°C дулаан байдаг.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Говь-Алтайн зүүн хойд, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дундаж орчим , хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.

 Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд хур тунадас, уулархаг нутгаар цас орж, Алтайн салбар уулсаар салхи шуургатай байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд д олон жилийн дунджаас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С хүйтэн, харин нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим , хур тунадас нийт нутгаар олон жилийн дундаж орчим байна.Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С хүйтэн, харин нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Голомт банк Хэнтий аймагт салбараа нээлээ

Голомт банк энэ жил Улаанбаатар болон орон нутагт салбарынхаа тоог нэмэгдүүлэн банкны үйлчил

8 цаг 26 мин
Аравдугаар сарын цаг агаар ямар байх вэ?

Аравдугаар сарын цаг агаар ямар байх вэ?

12 цаг 13 мин
Вьетнамын ерөнхийлөгч То Ламын айлчлал маргааш эхэлнэ

Вьетнамын ерөнхийлөгч То Ламын айлчлал маргааш эхэлнэ

12 цаг 17 мин
Сэтгүүлчид Газын зурваст ингэж олноороо амиа алдсаар байх юм бол биднийг мэдээллээр хангах хүн үлдэхгүй нь

Газын зурваст жил хүрэхгүй хугацаанд Израилийн зэвсэгт хүч

Уржигдар 17 цаг 39 мин
Хууль: Зөвшөөрөлгүйгээр олон нийтэд эм сурталчлахыг хориглоно

Хууль: Эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг үндэслэлгүйгээр нэмэхийг хоригложээ

Уржигдар 13 цаг 06 мин
АСА аварга

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр” буландаа есдүгээр сарын 27-нд төрсөн өдөр нь

Уржигдар 10 цаг 28 мин
“Одонтой ээжийн хөрөнгөний талх”

Хөрөнгө хамгийн органик, байгалийн аргаар гаргаж авсан исгэгч юм. Х

Уржигдар 06 цаг 00 мин
Хятадын зах зээлд дундын зуучлалгүй худалдаа хийх боломжийг эрэлхийж байна

Ойрын өдрүдэд Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жи

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын 21 аймагт дурангийн мэс заслыг амжилттай хийж байна

АШУҮИС-ийн Мэс заслын тэнхим үүсэж хөгжсөний  80 жилийн ойн хүр

Уржигдар 06 цаг 00 мин
ХЭҮК: Боловсролын салбар багшийн дутагдалд орсон нь цалинтай нь холбоотой

“Зууны мэдээ” сонин сард хоёр удаа нийтийн эрх ашгийг хамгаалсан эрэн су

Уржигдар 06 цаг 00 мин