Заргачаараа Х.Нямбаатарыг давж байж Засаг дарга болно

2024-09-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ГАРЬД

Дандаа хэрэг түвэг ярьдаг, байнга өнгөрсөн баларсан хулгай дээрэм, авлига албан тушаалын хэрэг сөхдөг ХЗДХ-ийн сайд байсан Х.Нямбаатарыг ямархуу Хотын дарга болохыг төсөөлөхөд бэрх л байв.

2023 оны аравдугаар сард байх аа, Х.Нямбаатар Хотын дарга болонгуутаа олон нийтийн сүлжээнд “…Би Хотын даргаар томилогдлоо. Миний бие ойрын сонгуулийн мөчлөг харсан бус нийслэлийн ирээдүйн хөгжлийг харсан суурь шинэчлэлийг эхлүүлэх шийдвэр, шийдлийг гаргаж ажиллана. Зарим шийдэл, шийдвэр нь өнөөдөртөө давс мэт шорвог байх төдийгүй улс төрийн олз хайсан зарим этгээдийн ашиг сонирхлыг хөндөх нь гарцаагүй. Алсдаа харин хотын тогтвортой хөгжлийн шинэ эхлэл байжээ гэдгийг цаг хугацаа харуулна гэдэгт итгэлтэй байна. Энэ амаргүй цаг үед, хүндхэн зоримог шийдвэрийг гаргаж байж Авлигагүй Улаанбаатарын сэргэлтийг эрчимжүүлж, хотын хөгжлийг шинэ шатанд гаргахыг зорино. Хотын бүх шатанд ажиллаж буй албан хаагчдаас Улаанбаатар хотын шинэ сэргэлтийн төлөө хандлагаа өөрчилж, идэвх зүтгэл, сэтгэл гарган хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэж хэлээд л эхэлж байв.

Түүнээс хойшх жилийн хугацаанд Х.Нямбаатар юу юу хийгээд явсныг хотын иргэд бүгд мэднэ. Цахим сүлжээний буян л даа.

Зуны үер, өвлийн утаа, өвөл зунгүй байдаг түгжрэлтэйгээ тэр тулсан. Түүнээс гадна зам гарц гаргахаар газар чөлөөлөхөөс эхлээд зарим хүний эрх ашгийг зөрчсөн хэцүү ажил нэлээдийг хийх шиг болсон.

Цагтаа Н.Алтанхуяг гишүүн л Ерөнхий сайд байхдаа ингэж хаа газар бүхэнд ажлаа харж хянаад, хаа хамаагүй ярьчихсан тууж явдаг байв.

Учир нь энд ярих зүйл бол “…Х.Нямбаатар Хотын даргын шинэ “стандарт” тогтоочих шиг боллоо” гэх гээд байгаа юм. Марзан юм шиг атлаа үнэн байдлыг хэлж байгаа юм л даа. Өөрөөр хэлбэл, Хотын дарга бол аж ахуйн ажил юм. Тэгэхээр өрөөндөө суугаад тушаал зарлиг гаргаад суугаад байж болдоггүй юм байна. Хэлэлцэхтэй нь хэлэлцээд, хэрэлдэхтэй нь хэрэлдээд асуудлыг зохицуулж байх ёстой юм байна. Улс төрийн соёл, “дипломат зан” өнөөдрийн Хотын даргад тохирохооргүй болчихсон юм байна. Өөрөөр хэлбэл, аятайхан хэлэхэд заргач, аягүй хэлбэл хэрүүлч, тийм нэг зан нь хамаг байдгаа цөлмүүлээд, хулгайлуулаад эмх замбараагүй болчихсон хотын ажлыг урагшлуулахад хэрэг болоод байх шиг байна.

Энэ зан нь түүнийг олон ч дайсантай, олон ч муулж шүүмжлэгсэдтэй болгожээ. Одоо ид буцалж буй Орон нутгийн сонгуулийн гол фигур болсноос нь тэгж харагдаж байна. Засагт хамтарсан АН-ынхан, ХҮН намынхан, УИХ-д суудалтай нам эвслүүд бүгдээрээ л “...Бидний гол өрсөлдөгч бол Х.Нямбаатар” хэмээж байгаа юм. Мань эр ч бүгдтэй нь хүртээмжтэй “хэрэлдэх” аж.

Ер нь бол Х.Нямбаатарыг 2016 онд анх УИХ-ын гишүүн болж, улмаар ХЗДХ-ийн сайд болж хэдэн жил ажиллахад энэ зан цухалзаад байсан л даа.

Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарын талаар хэдэн үг хэлжээ. Тэрбээр “…Улаанбаатар хотыг өмнө нь Засгийн газар гаднаас нь өөрчлөх ямар ч боломжгүй байсан. Учир нь Ерөнхий сайд, Хотын дарга хоёр бие биеэ дэмждэггүй, ойлголцдоггүй байсан. Тийм учраас Засгийн газар хотод их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэггүй, авторлагдсан бусад ажил руугаа төсвийг илүү зардаг байсан. Харин хот болохоор асуудлаа Засгийн газрын дэмжлэггүй шийдэх гэж оролдоод өмнө нь хана мөргөсөн. Үүний үр дагаварт Улаанбаатар хот амьдралын чанарын хувьд таатай биш болсон. Хүнээр бол хүнд өвдсөн. Тиймээс би үүнийг л өөрчлөх гэж Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс нь, ХЗДХ-ийн  сайдаас нь татгалзуулж, Хотын дарга болгосон. Яагаад гэвэл би Х.Нямбаатартай хамтарч ажиллахыг хүссэн. Өмнө нь авлига, боомт зэрэг олон ажил дээр хамтарч байсны хувьд түүнийг барьж авсан ажлынхаа ард заавал гардгийг мэдсэн. Алдаатай, оноотой ч түүнд шазруун зан байдаг. Төрд түүн шиг албан хаагч олон биш. Ихэнх нь “…Чимээгүй байж байгаад цаг хугацааг өнгөрөөе” гэж боддог хандлагатай” гэжээ.

Тэднийг угаасаа холбоотой хоёр, улс төрийн томоохон акцууд дээр нийлж ирснийг бүгд мэднэ. Тэр утгаараа ч тэр үү, Х.Нямбаатарыг Хотын дарга болоход Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын асуудалд онцгой анхаарал тавьж байгаагаа хэлж байгаад томилуулж байлаа. Тэгээд “Алсын хараа-2050”-д тулгуурласан “Улаанбаатар-2040” хөтөлбөрийг хийгээд, ирэх гурван жилд хотын хөрөнгө оруулалтыг 30 их наядад хүргэхээр болсон. Эндээс, өнөөдөр метроны санхүүгийн асуудлыг шийдчихсэн. Туннел, гүүр, тойрог хурдны зам, “Туул” хурдны зам зэрэг мега төслүүдийн ажлууд нь эхлэхээр болчихсон.

Хамгийн гол нь эдгээрийг Х.Нямбаатар ажил хэрэг болгох уу, эсвэл өөр хүн үү. Удахгүй сонгуулийн санал хураалтаар шийдэгдэнэ. Гэхдээ Х.Нямбаатараас илүү заргач, тэгээд бас уйгагүй гүйдэг хүн Засаг дарга болохоор тийм нэг “стандарт” тогтчихлоо доо. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 186 (7430)

Сайн хоршил шүү, энэ залуучууд. Шударга таваас эхлээд л одоо тунаж үлдэж дээ
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

4 цаг 6 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

5 цаг 45 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

10 цаг 4 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

10 цаг 9 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

10 цаг 17 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

10 цаг 22 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

10 цаг 34 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

10 цаг 36 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

10 цаг 58 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

11 цаг 0 мин