Н.Номтойбаяр: Бид попорсон улс төр хийхгүй

2024-09-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулган удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан Үндэсний Эвслээс мэдээлэл хийлээ. "Үндэсний Эвсэл" ирэх дөрвөн жил иргэд, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор сөрөг хүчнийхээ ажлыг хийнэ. Мөн Засгийн газраас дэвшүүлсэн ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт хяналт тавих, оновчтой шийдлүүдийг санал болгох, санаачилгатай ажиллах зарчимтай байна гэв. 

УИХ-ын гишүүн, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр "Бид аливаа улс төрийн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр нийгэм, эдийн засагт үүсэж болох хор хохирлыг тооцохгүйгээр ямарваа нэгэн асуудалд хий хоосон "попорсон" улс төр хийхгүй. Аливаа асуудалд мэргэжлийн байгууллагуудаас бидэнд өгсөн зөвлөмжийг удирдлага болгож хандах болно. 

Иргэд, аж ахуйн нэгжид асар их санхүүгийн дарамт үүсээд байгаа хэд хэдэн тодорхой нөхцөлүүд байна. 

Нэгдүгээрт өнөөдрийг хүртэл коммунист суурин дээр эдийн засгийн тогтолцоо явж байна. Маш олон төрийн өмчит газрууд байна. 40-60 хувь нь алдагдалтай ажилладаг. Иймд Үндэсний Эвсэл төрийн өмчит үйлдвэрүүдийн газрын цаашдын ирээдүйн талаарх төрөөс баримтлах баримт бичгийг тун удахгүй санаачилж олон нийтийн хэлэлцүүлэг болгоно. 

Хоёрдугаарт төсвөөс цалин авч байгаа 300 мянга орчим иргэд байна. Нэг жилийн төсвийн дийлэнх хувийг эдгээр төрийн албаныхан авдаг. Үүний цаана маш их үргүй урсгал зардал гардаг. Үр дүнд нь эдийн засгаа тэлэх ямар ч боломж байдаггүй. 

Бид баримталж байгаа зарчмынхаа хүрээнд мэргэжлийн аудиторуудтай хамтарч 2025 оны улсын төсөв дээр дүгнэлт хийхээр ажиллаж байгаа. Урьдчилсан байдлаар төвлөрсөн орлогоосоо давсан зарлага төлөвлөсөн. Засгийн Газар зардлаа хэтрүүлэх тусам инфляц бий болдог. Эрх барьж байгаа гурван нам бонд гаргах, гадаадаас өр зээл авах асуудлуудыг ярьж байна. Нийгэм болон эдийн засгийн чиг баримжаатай суурь тэлэлтийг дэмжих бодлого сонсогдохгүй байгаа юм" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

8 цаг 7 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

9 цаг 46 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

14 цаг 5 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

14 цаг 10 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

14 цаг 19 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

14 цаг 24 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

14 цаг 36 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

14 цаг 38 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

14 цаг 59 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

15 цаг 1 мин