Улс төрийн барометр “...Ганцхан Хотын дарга Х.Нямбаатарын нэр хүнд өссөн” гэж зарлав

2024-09-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Монголд улс төрийн судалгаа сүүлийн жилүүдэд нэлээд хөгжиж байна. Улстөрчид, улс төрийн намууд ч судалгааг хэрэглэж сураад байгаатай холбоотой. Тэр хэрээр судалгааны чансаатай байгууллага олон ч болж байна. Тэдний нэг, гэхдээ нэлээд туршлагатай МЭК гэж байгууллага бий. Тус байгууллага ээлжит судалгаа болох “Наймдугаар сарын улс төрийн барометр”-ийг зарлажээ. 

Тэд энэхүү судалгааны мэдээллийг Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1800 иргэнээс 2024 оны наймдугаар сарын 20-25-ны өдрүүдэд квотчилсон, санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэн авчээ. Судалгаа өгсөн иргэд нэр заагдсан улстөрчдөд 1-10 хүртэл оноо өгдөг байна. Тэгээд ямар дүн гарсныг танилцуулъя.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2024 оны долдугаар сард 5.2 оноогоор үнэлж байсан бол наймдугаар сард 5.1 гэж үнэлжээ. Түүнийг дэмжсэн санал өгсөн хүмүүсийн 20 хувь нь “…Шударга”, 19 хувь нь “…Ажилч хичээнгүй”, 11 хувь нь “…Хэлсэндээ хүрдэг” гэсэн байна. Шүүмжтэй саналуудын 25 хувь нь “…Ажлаа хийж чадахгүй байна”, 23 хувь нь “…Худлаа попордог”, 17 хувь нь “…Хариуцлагаас зугтдаг” гэжээ.

УИХ-ын үйл ажиллагаа анх долдугаар сард 5 хувийн үнэлгээтэй байсан бол наймдугаар сард 4.8 болж буурчээ. Дэмжсэн саналын 42 хувь нь “…Ажлаа сайн хийх байх” гэсэн байна. Шүүмжилсэн хүмүүсийн 52 хувь нь “…Шинээр бүрэлдсэн тул сайн мэдэхгүй байна”, 41 хувь нь “…2024 оны төсвийн тодотгол” гэсэн хариултыг хэлжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд долдугаар сард 6.1 хувийн үнэлгээтэй байсан. Наймдугаар сард 5.9 болж буужээ. Түүнийг дэмжсэн саналын 20 хувь нь “…Авлигын эсрэг ажиллагаа”, 15 хувь “…Эдийн засгийг сэргээх бодлого”, 11 хувь нь “…Ипотекийн зээл олгож эхэлсэн” гэсэн бол шүүмжтэй саналуудын 43 хувь нь “…Үнийн өсөлт”, 20 хувь нь “…Үр дүнтэй шийдвэр байхгүй”, 12 хувь нь “…АН-тай нэгдэж засаг байгуулсан” гэжээ.

Хотын дарга Х.Нямбаатарыг иргэд 2024 оны долдугаар сард 4.2 үнэлгээ өгч байжээ. Харин наймдугаар сард 4.4 болж өссөн байна. Түүнийг дэмжихдээ 16 хувь нь “…Хот тохижилт”, 14 хувь нь “…Ажлаа хийж л байгаа”, найман хувь нь “…Замын түгжрэлийг бууруулах тал дээр ажиллаж байгаа” гэсэн. Шүүмлэлийн 29 хувь нь “…Түгжрэл”, 24 хувь нь “…Үр дүнтэй шийдвэр байхгүй”, 17 хувь нь “…Ажлаа хийж чадахгүй байна” гэжээ.

Мөн улс төрийн нам эвслүүдийн авсан үнэлгээ долдугаар сард МАН 5.7 байснаа наймдугаар сард 5.5 болсон. АН 5.5 байсан бол 4.5, Үндэсний эвсэл 5.2 байснаа 5.0, ИЗНН 3.9 байснаа 3.4 болж буурсан байна. Харин ХҮН нам 4.8 байсан нь наймдугаар сард хэвэндээ байна.

Үйл ажиллагаа нь таалагддаг есөн улстөрчийг санал авсан хувиар нь эрэмбэлэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлжээ. Түүнийг наймдугаар сард судалгаанд хамрагдсан хүмүүсийн 21 хувь нь дэмжсэн байна. Өмнөх долдугаар сард 22 хувийн санал авч байжээ. Удаах байрт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бичигджээ. Түүнийг иргэдийн 21 хувь дэмжсэн бөгөөд өмнөх долдугаарт сард мөн ийм санал авч байжээ. Гуравдугаарт Ерөнхийлөгч асан Х.Баттулга 15 хувь, ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Номтойбаяр, Ч.Лодойсамбуу нар тус бүр есөн хувь, Шадар сайд Т.Доржханд найм, Хотын дарга Х.Нямбаатар долоон хувийн санал авч энэ жагсаалтыг бүрдүүлжээ.

Харин үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийн жагсаалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 18 хувийн саналаар тэргүүлсэн байна. Тэрбээр өмнө нь мөн 18 хувийн санал авч байжээ. Удаах байрт нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 17 хувийн саналаар оржээ. Гуравт УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара 11 хувь, тэгээд араас нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан 10, Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөр 10, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ес, Сангийн сайд Б.Жавхлан 14, Шадар сайд Т.Доржханд 10 хувийн санал авч үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийн жагсаалтыг бүрдүүлжээ.

Ерөнхийдөө дээрх хэд хэдэн “номинац”-ыг харвал 2024 оны наймдугаар сард Монголын улстөрчдөөс ганцхан Хотын дарга Х.Нямбаатарын нэр хүн л өссөн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 171 (7415)

 

icheesei
Булган аймгийн Засаг даргыг огцруулах санал хүргүүлжээ

Булган аймгийн Засаг даргыг огцруулах санал хүргүүлжээ

3 цаг 4 мин
МУИС-ийн нэрийн маргаан эцэслэгдлээ

МУИС-ийн нэрийн маргаан эцэслэгдлээ

3 цаг 9 мин
Н.Ганбямба: Ухаахудаг яахаараа Тавантолгойгоос гадна яригдаад байдаг юм бэ?

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид

9 цаг 37 мин
"Утаа дуусахаас өмнө сонсголоо хийж амжлаа"

Утааны ерөнхий хяналтын сонсгол өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилж өндөрлөлөө. 

9 цаг 37 мин
Дээд шүүхийн шийдвэрийг УИХ үл тоож, Даваагийн Цогтбаатарт “дабл стандарт” үйлчилж байна

УИХ-ын намрын чуулганыг хаасны дараахан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүхтэй холбоотой нэгэн “мэдэгдэл”-ийг хийжээ.

9 цаг 37 мин
Даш.Зоригт: Засгийн газрын ажлын хэсэг дөрвөн сар хэлэлцээд Тавантолгойгоос салангид орд болох Ухаахудагийг “Энержи ресурс”-т үлдээхээр шийдвэрлэсэн

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид

Өчигдөр 09 цаг 42 мин
380 жилийн түүхтэй хотод охид тоглох талбайгүй

Тоглоом бол хүүхдийн цогц хөгжлийг дэмжих маш хүчтэй хэрэглүүр юм.

Өчигдөр 06 цаг 00 мин
“…Гашуунсухайтын гэрээ зурагдвал Засгийн газар, гацвал нөгөө компани дийллээ” гэсэн үг үү?!

Монголд саяхнаас баялгийн дахин хуваарилалт явагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Том төслийн дайсан” гээд байсан Б.Дүгэржавыг “Тавантолгой төмөр зам” компанийн захирлаар томилчихжээ

“Тавантолгой төмөр зам” компани нь “Бодь интернэшнл” компанитай хамт Тавантолгой-Гашуунсухайт

Өчигдөр 06 цаг 00 мин
ХӨСҮТ: “Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд зургаан хувьтай байна”

Үндэсний түвшинд вирус судлалын тандалт хийхэд оролцсон хүмүүсийн 46 хувьд

Уржигдар 16 цаг 16 мин