ХЭҮК: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлгүй сонгууль боллоо

2024-07-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Сонгуулийн үеэр хүний эрхийн зөрчигдсөн асуудлаар ХЭҮК-оос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. ХЭҮК-ын ахлах референт Ч.Ариунаа "Сонгуульд нэр дэвшигчид тэгш байдлаар өрсөлдөж чадаж байна уу, сонгуулийн сурталчилгааг хийж чадаж байна уу гэдгийг бид анхаарах шаардлагатай байна. Төрийн Бус Байгууллагуудын сүлжээ болон Шударга Сонгуулийн Төлөө Иргэний Нийгмийн Хяналт сүлжээний 240 ажиглагч 112 хэсгийн хороонд 2024 оны зургаадугаар сарын 28-нд ажиглалт хийжээ. Эдгээр 112 хэсгээс 48-д нь тэргэнцэртэй сонгогч санал авах байр руу орох боломжгүй. 29 хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгээс доошгүй санал авах бүхээг бэлдээгүй, 16 хэсэгт харааны бэрхшээлтэй иргэд саналаа өгөхөд саналын хуудсыг унших брайл үсэгтэй хавтас байгаагүй. Монгол Улсад 115,000 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 82,000 гаруй нь сонгуулийн насныхан. Энэ нь сонгуулийн насны нийт иргэдийн долоон хувийг эзэлж байгаа юм. "Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоо, сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт судалгаа"-наас харахад 14-16 хувь сонгуулийн байранд ганцаараа очих боломжгүй, хэн нэгнээс тусламж авах шаардлагатай болдог мэдээлэл байдаг. Сонгуулийн санал авах байрны орчин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэр хүртээмжтэй байсан талаар ХЭҮК-оос мониторинг хийлээ. Нийслэлийн есөн дүүрэг, 19 аймгаас 77 санал авах байр, зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа хэр явагдсан талаар мониторинг хийхэд нийтлэг зөрчлүүд илэрсэн. Санал авах байранд сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн мэдээ, мэдээлэл хангалтгүй, хэл ярианы бэрхшээлтэй хүнтэй харилцах арга зүйг эзэмшээгүй ажилтнууд байсан. Нийт санал авах байрны 55 буюу 73 хувьд нэгдүгээр давхарт, 20 буюу 26 хувь 2, 3 болон В1 давхарт байрлаж байв.

В1 болон нэгдүгээр давхарт байсан санал авах байрууд 3-аас дээш шаттай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бие даан орох боломжийг бүрдүүлээгүй байна.

"Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо"-ноос Баянзүрх дүүргийн санал авах 20 байранд биечлэн мониторинг хийхэд 95% нь тэргэнцэртэй иргэдэд орц, гарц саадтай, хүртээмжгүй гэсэн дүгнэлтийг хийжээ.

Санал авах байрны хэмжээнээс хамаарч ширээ хоорондын зай хэт ойрхон байснаас нууцаар санал өгөх боломж бүрдээгүй. Зарим хэсгийн хороонд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахдаа бүхээг, хуруунд бэхэн тэмдэглэгээ хийх үйлдлийг орхигдуулсан, хэсгийн хорооны гишүүд олуулаа нэг айлд нэвтрэн орсноос сонгогч нууцаар санал өгөх боломж бүрдэхгүй байсан зэрэг зөрчил илэрсэн.

Нийт санал авах 74 байрны 68 нь буюу 92% хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдод хүртээмжтэй нэг бүхээг бэлдсэн байсан ба нийт санал авах байрны 71% гадна болон дотор хаяг, мэдээллийн самбарыг олон нийт болон одой, тэргэнцэртэй хүмүүст хүртээмжтэйгээр өндөрт байршуулж, тод харагдахаар бичээгүй байсан.

Санал авах 73 байрны 62 буюу 85% нь сул хараатай сонгогч саналаа өгөхөд зориулан үсгийн фондыг 16-аас доошгүй хэмжээгээр хэвлэн байршуулж, 94 хувьд томруулдаг шил, брайл үсэг байршуулсан нь сайшаалтай.Сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцах ажилтан хангалтгүй байсан.Санал авах байранд тавигдах ерөнхий шаардлагыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос баталсан байдаг. Шаардлагын 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Сонгуулийн төв байгууллагаас тус зааврын хэрэгжилтэд хяналт тавих шаардлагатай гэж дүгнэж байна.Санал авах байранд дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй ажилтан байгаагүй. Хөгжлийн болон сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцах сургалт, мэдээллийг түгээх шаардлагатай байна.Санал авах байр тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байна гэсэн заалт бүрэн хэрэгжихгүй байна.

Аравдугаар сард болох орон нутгийн сонгуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, мэдээллээр хангах шаардлагатайг хэлье" гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Мөнхсоёл: Манай намд санхүүгийн босго гэж байхгүй

Б.Мөнхсоёл: Манай намд санхүүгийн босго гэж байхгүй

Өчигдөр 09 цаг 00 мин
Улс төрийн намын хүйсийн тэнцвэрт байдлын талаар танилцууллаа

Улс төрийн намын хүйсийн тэнцвэрт байдлын талаар танилцууллаа

Уржигдар 15 цаг 12 мин
Н.Тожилсүрэн: Тайга нохой чоныг дийлэх чадалтай

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа Монголын нохой судлалын холбо

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Мөнхбат: Аавынхаа үйлсийг үргэлжлүүлж яваа минь их хувь заяа

“Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин”-оор Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат сумын алдарт уяач Б.Мөнхбатыг онцолж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Украины Гадаад хэргийн сайд албан тушаалаасаа огцорлоо

Украины Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж байгаатай холбогд

Уржигдар 06 цаг 00 мин
Хоолны хаягдал хөрсөнд хор биш бордоо болдог

Монголчууд хоол хаях нь амны хишигт муу гэлцдэг. Гэвч орчин ү

Уржигдар 06 цаг 00 мин
Хөдөлмөрийн гэрээний хугацаа хоёр жилээс дээш бол хугацаагүй байгуулсанд тооцно

Нэхэмжлэгч А нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Уржигдар 06 цаг 00 мин
EEF-ын үеэр В.Путин түншүүдээ баталгаажуулахыг эрмэлзэж байна

ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн чуулган (EEF)

Уржигдар 06 цаг 00 мин
Оросоос ирж буй Хятадын дэд даргатай Засгийн газар ямар “яриа” хийх вэ?

“БНХАУ-ын ирээдүйн лидер” хэмээн олон улсад үнэлэгддэг тус улсын дэд дарга

Уржигдар 06 цаг 00 мин
Э.Золзаяа: Гол өрсөлдөгч МАН-ыг ялж үзүүлнэ

ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга Э.Золзаяатай орон нутгийн сонгуулийн талаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин