Шинэ Засгийн газар хөрөнгө оруулагчидтайгаа идэвхтэй хамтран ажиллахыг мэдэгдлээ

2024-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ. Энэ жилийн эдийн засгийн форум өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia”уриан дор зохион байгуулагдаж, дотоод, гадаадын 2000 орчим төлөөлөгч оролцож байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс парламентын оролцоо, төлөөллийг жигд хангах хувь тэнцүүлсэн холимог тогтолцоонд шилжин сонгуулиа явуулж, анх удаа таван намаас бүрдсэн парламент байгуулагдлаа. Үр дүнд нь нийгмийн салбар бүрийн төлөөлөл хууль тогтоох дээд байгууллагад орж ирж, эмэгтэй гишүүдийн тоо нийт гишүүдийн 25 хувьд хүрэн Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давсныг онцоллоо.

2023 оны Эдийн засгийн форумаас энэ форумыг хүртэл Монгол улсын эдийн засаг дунджаар 6-7 хувиар өсч, ДНБ өнгөрсөн онд 53.8 их наяд байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болж, нэг хүнд ногдох ДНБ 5,875 ам.долларт хүрсэн бол гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.доллар даван Монгол Улсын Засгийн газар гадаад бондуудын өрийг хугацаанд нь бүрэн төлөөд байна.

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ сонгогчдын санал гээгдэхгүй байх ардчиллын суурь зарчимд үндэслэж, мөрийн хөтөлбөрт тусгасан заалтуудыг нэгтгэн Засгийн газрын 4 жилийн эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр парламентад хамгийн өндөр суудал авсан МАН, АН, ХҮН намууд нэгдэн Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тухай санамж бичигт гарын үсэг зурж буйг энэ үеэр хэллээ. Улмаар шинээр байгуулагдаж буй Засгийн газар хөрөнгө оруулагчидтайгаа идэвхтэй хамтран ажиллахыг мэдэгдлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

15 цаг 59 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

16 цаг 6 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

16 цаг 44 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

18 цаг 0 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

18 цаг 7 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

22 цаг 50 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

22 цаг 50 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин